Ангилал:

Нийгэм

авгайчуулдаа зодуулагсад

2016-03-31 14:50 1873 0
Тиймээ, ийм төрлийн "гэр бүлийн хүчирхийлэл" их тохиолддог гэнээ. Зарим азтан нь амьд гарч, зарим нь үхдэг гэнээ.



Толгойнд багтамгүй нэгэн тохиолдлыг та нартаа сонирхуулья:
Йан Макникол гэх 43-тай залуу Мишэл найз бүсгүйдээ хоёр жилийн хугацаанд зодуулснаас болж үй олон эрхтэн ясаа хэмхчүүлж, үй олон гоо сайхны хагалгаанд орсон байдаг байна. Дурлалт залуу махбодиороо амассан яргуудаас дурьдхад:
1. Белизна-гаар нүд рүүгээ цацуулсан байна
2. Асаалттай тамхи хамар руугаа чихүүлж байсан байна (олон удаа)
3. Арматур, алхаар зодуулж байсан, зодуурын тоо ширхэгээ мартсан
4. Тархиа 1 удаа цөмлүүлсэн, шанааны ясаа 2 удаа цөмлүүлсэн, хамраа 3 удаа цөмлүүлсэн
5. Гурван газар хавиргаа хугачуулсан
6. Буцалмаг ус салтаа руугаа 2 удаа цутгуулсан
7. Халуун индүүгээр удаа дараа үе мөчөө "индүүдүүлж" байсан
8. Нүүр ам хавдаастай, солонгороостой явахыг зодуурт тооцхоо больсон
9. Мишэл бүсгүй найз бүсгүйчүүддээ залуугийнхаа шарх сорвийг гайхуулан үзүүлдэг байсан

Зодуурын шалтгаан?: юунаас ч биш, зүгээр сууж байснаа л "чи муу миний найз охинтой унтсан уу, новшоо?" гээд л үсчээд ороод ирдэг байсан байна. Чухам яагаад эм хүнд зодуулж "чадаад" байсан юм? Бүү мэд. Хүүхэн кьёкүшинкай каратэ-гийн хар бүстэй байсан юм уу? Залуу ноолуулах дуртай байсан юм уу?

Ийм "сүрхий адал явдалт харьцаа" хорвоо дээр байдагт итгэхэд бэрх боловч Йан залуугийн найз нөхөд, хөршүүд, экс хүүхнүүд, аав ээж, цагдаагийн ажилтнууд, шүүхийн экспертизүүд "ийм явдал байдааааг" гэдгийг батлана. Үнэндээ бол энэ залуу, хөөрхий, сэтгэцийн жаалхан согогтой бол уу? Эрүүл хүн 2 жил үргэлжлэх ийм амьдралыг тэсэн сууна гэж бодогдохгүй л байна шүү.
Заа, сайн мэдээ гэвэл, сүүлийн зодуурын орилолдоон чарлалдааныг үл тэвчих хөршүүд цагдаа дуудсанаар маньяк хүүхэн үйлдэл дээрээ баригдаж 7 жилийн ял авсан байна.









47 настай Пол Чиверсийг (бас л англи баагий) энэтхэг човганц нь өдөр шөнөгүй маажиж, зодож, боодог байжээ.





Цэргийн ахмад Саймон Смит (бас л англи эр, эд нар чинь юу болчихоо в дээ?) эхнэртээ 2 удаа нуруундаа, гартаа 1 хутгалуулж цус алдалтаас нөгөө ертөнц рүү нисэх шахсан байна.



Энэ залуу 4 жилийн турш авгайдаа зодуулж нэгэн цөвүүн бөгөөд хүйтэн өдөр эхнэртээ "яршиг больё, салья" гэж хэлснээс элгэндээ хутгалуулсан байна. Талийжээ.

Энэ човганц 4 удаа нөхөрт гарч байсан бөгөөд эхний нөхрөө хутгалсны дараа салж, 2 дахь нөхрөө хутгалах гэж завдаж байгаад салж, 4 дэхь нөхрөө (зурган дээрх) хутгалж алсан байна. Гурав дахь нөхөр мааааш азтай, зүгээр зодуулдаг байсан тухай дараа нь шүүх хэргийн явцад гэрчилсэн байдаг.

« Өмнөх сэдэв

Манайхан арай ингээд байдгийм биш вэээз? /видео/

Дараагийн сэдэв »

Ехиднаа зараа гал түймрийн дараа




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1992 оны ню йорк

Афганистанд 19 настай охиныг завхайрсан хэмээн чулуугаар цохиж алав /зүрх муутай, хэт мэдрэмтгий бол бүү үз!/

Македон хүүхний хардалт аюумбар ажаамуу

1973 оны Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

Дулааны асуудлаа нэг мөр шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд