Ангилал:

Алдартан, Пөөх!, Хүмүүс

Багадаа муу сурдаг байсан хамгийн ухаантай 10 хүн

2015-01-14 13:00 6237 1
Хүүхэд чинь муу сураад хүмүүжлийн доголдол байнга гаргаастай, чихийг чинь байнга халууцуулаастай байна уу? Тэгвэл нэг их санаа зовоод байх хэрэггүй шүү. Том болоод доорхи хүмүүс шиг мундаг хүн болчихож магад.
Ямарч байсан багадаа сахилгагүй хичээл номондоо сүртэй гавиад байдаггүй сэргэлэн нөхдүүд том болоод ажил амьдралаа хэнээс ч дутахгүй илүү явдаг нь ихээр ажиглагддаг.
Ингээд багадаа болохгүй бүтэхгүйгээрээ дуудуулж сурлаг номондоо нооль нөхдүүд том болоод ямар алдартай хүн болсон тухай сонирхоё

Тэрбумтан Ричард Брансон багадаа хэл яриа муутай их орой хэлд орсон сургуульд ороод ч хэл үг нь зүгширдэггүй багш нар нь бөөн юм болж байж арай гэж бичиг үсэг тайлуулж байсан нөхөр гэнэ.
/Энэ нь хэлд орж ядаад байдаг хэлгүй даадаанууд чинь анагаахын томёололор дислексия хэмээх нэг төрлийн синдром гэнэ шүү. Том болоод зүгээр болчихдог/
Ричард хүү 20 настайдаа Пянз зардаг анхны компаний нээж байсан бол одоо дэлхий даяар 400 компанийг эзэмшдэг тэрбумтан. Яагаав нөгөө Виржин рекорд, Виржин Галактик, Виржин Эйрлайн гээд л лут компани байдаг даа

Анхны сансарын хөлгийг бүтээж хүн төрөлхтөнг сансар уруу шидэх пуужин бүтээсэн Сергей Павлович Королев багадаа 3 аас дээш дүн авдаггүй нөхөр байсан гэнэ

20 зууны хамгийн нөлөөтэй улс төрч Уинстон Черчилль сургуульд байхдаа улаан нооль, алдартай залхуу нөхөр байсан гэнэ.
Гэхдээ л энэ нь түүнд Английн ерөнхий сайдаар 2 удаа сонгогдож /Англи улсын хамгийн хүнд үед/, 1952 онд Нобелийн шагнал авахад нь садаа болоогүй байна.

Оросын алдарт шүлэгч яруу найрагч Владимир Владимирович Маяковский багадаа найгүй сахилгагүй, сурлагийн талаар бүр ярилтгүй нөхөр байж. Гэхдээ л хожим нь Оросын хамгийн алдартай яруу найрагч болжээ

Францийн алдарт жанжин байлдан дагуулагч Наполеон Бонапарт багадаа тооноос өөр хичээл ойлгодгүй байсан гэнэ.

Алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен том болсон хойноо ч алдаатай бичдэг, 4 аргын тоондоо маруухан байжээ.
Гэвч түүний зохиосон хөгжим хүн төрөлхтөний агуу бүтээл болон үлдсэн билээ

Исаак Ньютон бага сургуулиа арай гэж төгсөөд ахлах ангидаа гэнэд цоороод тэгээд л цаашаа нээлт мээлт болоод явчихсан гэнэ шүү

За сурлага муутангуудын хамгийн алдартай хүн бол Альберт Эйнштейн гуай гэнэ.
Сурлагандаа үнэн нооль ээж, аав нь яаж нэг сургууль төгсгөж ажилд оруулна даа гэж их санаа зовдог байсан гэнэ. Эвий хожим цахур хагалсан дэлхийн эрдэмтэн болно гэж яаж мэдлээ.

Зохиолч Антон Павлович Чехов гимназид сурч байхдаа сурлагаасаа болж 2 удаа улирч байсан гэнэ.
Гэтэл одоо түүний зохиолыг дэлхийн олон сургуулийн заавал үзэх хичээл болсон байдаг.

Эвий муу Пушкин ах маань тооны хичээл гэхээр үстэй толгой нь босдог /тэр арзгар үсний учир тайлагдлаа/ байсан гэнэ. Магадгүй тооны хичээл дээрээ амьдралын хатуу ширүүнийг бодож тунгаасаар байгаад агуу шүлэгч болсон байх магадлалтай

« Өмнөх сэдэв

Дэлхийн хамгийн өндөр инфляцид өртсөн улс орнууд

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.45]: 2018-04-26 03:41
гоё сонирхолтой бичжээ баярлалаа
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд