Ангилал:

Амьтны ертөнц

Байгалийн гайхам механизм

2015-04-11 17:51 2033 0
Байгаль эх гэж үнээр ухаантай шүү. Жишээ нь кенгуру-гийн хээл тээх механизм нь үнэн гоё. Эм кенгуру маань хээл аваад 3 долоо хонож байтал зулзага нь өөрөө бүх холбоо сүлбээгээ тасдаад эхээсээ гарч мушилзаж мөлхөсөөр гэдсэнд нь орших уут руу ордог байна.

Яах гэж? Дараачийн зулзагад зайгаа чөлөөлж байгаа нь энэ. Ингэснээр кенгуру ээж нь дахин хээл авах боломжтой болж байгаа юм. Австралийн цөлд ямар ч амьтны үр удам нас бие гүйцэх байтугай амьд төрөх магадлал бага байдаг тул кенгуру ийм стратег баримтладаг байх нь. Нэг дор олон үр төрүүлснээс богинохон хугацаанд олон төрсөн нь илүү өгөөжтэй болох нь кенгуругийн тоо хэмжээ батлах аму. Манай зурам шиг л их байдаг гэх чинь лээ.



Эхийнхээ мээмнээс зуугаад авсан л бол том болтлоо тавихгүй гэж байгаа













Тэр хооронд дүү нь эхээсээ мөлхөж гараад нөгөө мээмийг нь эзлээд авдаг байх нь. Ах нь тун удалгүй ад үзэгдэж ээжийн зөөлөн бөгөөд халуун уутнаас хөөгдөж гадны хатуу хүтүү амьдралтай учрах тавилантай.



Олон төрлийн кенгуруний нэг нь

Улаан кенгуру нь том болохдоо булчин шөрмөс нь зангирсан тулааны амьтан болдог юм байна.



Нуруугаа маажих гэтэл дэндүү хөгжсөн төмөр лугаа булчин нь садаа болж байгаа нь.





Бас нэгэн төрлийн кенгуру



Том болсон кенгуру нь уутнаасаа салах тун ч г дургүй бөгөөд буцаж орох гэж ямагт чичрэн дайрдаг байна.



Хүүхдээ шалгаж байна.

Тээр, чичрсээр байгаад орцон байгаа биз.





Зэвүүн царайтай кенгуру вэ.

Өнчин өрөөсөн зулзага байнга тааралдах бөгөөд хүмүүс тэднийг авч тэжээгээд сулладаг.



Өнчин вомбат, 2 төрлийн кенгуруний зулзага





















« Өмнөх сэдэв

Бужар хорвоо

Дараагийн сэдэв »

Кувейт-д хадгалагдах америк зэвсэг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.28.104]: 2015-04-29 14:52
Сайн байна уу, Зарим зураг нь кенгуру биш. Уутат баавгай, уутат паола лав харагдаж байна.
0    0
baavar [124.158.94.35]: 2015-04-29 17:55
Нөхөөр, яагаад л ард түмнийг мунхруулах гээд байна Ямар сэдэлтэй байна Паола гэдэг амьтан байдаггүй юм. Энэ зургууд дээр зөвхөн кенгуру байгаа: Луфтхольц-ийн кенгуру, модны кенгуру гээд. Наад мэдлэг юугаан дахин шалгуул. Сайн байна уу,
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 27

CNN-ий сурвалжлагчид Мосулд хүүрээ үлдээх шахлаа /видео/

ОХУ-ын БХЯ: "НҮБ-ийн цуваагийн бөмбөгдөлтийн үед агаарт предатор нисч байсан"

Муу ядарсан хамаатнаа 3 жил хооллосон байх юм

Жүжигчин Шарлиз Терон



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд