Ангилал:

Монгол, Түүх

Барон Унгерн ямар хүн байсан бэ

2014-12-16 20:27 6564 3
Барон Унгерн Монгол улс тусгаар тогтнолоо олох үйл явцад томоохон нөлөө үзүүлсэн. Их Хүрээн дэх Хятадын цэргийг бут цохин зайлуулснаар Монгол дахь Хятадын эзэрхийллийг устгахад тус нэмэр болсон төдийгүй хойд зүгийн аян нь Улаан армийн Монголын нутаг дэвсгэрт орж ирэх нэг томоохон шалтгаан болжээ.

Унгерны удам угсаа нь герман, балти, унгар, славян, скандинав цус холилдсон маш эртний язгууртан гаралтай. Өөрөө миний цусанд Аттилын удам угсаа ч бий хэмээн ярьдаг байсан. Эцэг Теодор-Леонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн Австрид төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан боловч төгсөхөөс өмнө Орос-Японы дайнд цэрэгт явсан. Гэсэн ч Манжуурт очиход дайн дууссан байжээ. 1906-аас 1908 онуудад Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн. Тэр буддын шашныг эртнээс сонирхдог байжээ.

1908 оноос Байгаль нуурын чанад дахь казак цэргийн Аргуны 1-р хороонд хорунжий цолтой алба хаасан. 1913 онд Ховд хотод алба хааж байсан. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Донын казакын 34-р хороонд алба хааж эхэлжээ. Эрэлхэг зоригтой байлдсаны төлөө удаа дараа гавьяа байгуулж олон тооны одон медалиар шагнуулж байсан. Сахилга алдсаны улмаас буриад хольцтой Семёновын (сүүлд Байгал нуурын чанад дахь казакуудын атаман) хороонд шилжсэн. Семёновыг дагаж 1917 оны 2-р сарын хувьсгалын дараа Байгал нуурын чанадад очиж ажиллах болжээ.

Барон Унгерн фон Штернберг нь Оросын иргэний дайнд Цагааны талд Атаман Семёновын удирдлаган доор Харийн дивизийг (сүүлд Азийн морин дивиз) удирдан Байгал нуурын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр Эрхүү хотод хотод цагаантны эсрэг бослого гарч адмирал Колчак амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми Чита хот руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн Дагуурыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд орсон байсан Монголын нийслэл Их Хүрээг чөлөөлөхөөр хөдөлжээ.

1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илүү давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болон, тун удалгүй хоёр дахь дайралтыг харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухаржээ. Монгол, буриад цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1920 оны 12-р сард хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд хотыг эзлэн авчээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан чөлөөлсөн байна.

Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. Унгерн энэ хатуу ширүүн диктатураа Орос оронд большевикуудын явуулж байсан харгис ширүүн дарангуйлалд өгч буй хариу хэмээн тайлбарлаж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, Монголчуудын дэмжлэг эрс багассан тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орос, Монголыг нэгтгэсэн Төв их гүрнийг байгуулан гэсэн галзуу төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт хөдлөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

1921 оны 5 сарын эцсээр Унгерн болон түүний туслах генерал Резухин хоёр чиглэлээр Оросын хилийн зүг аялжээ. Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохисон боловч Унгерний өөрийн шууд удирдсан 1-р бригад Рокоссовскийн (сүүлд ЗХУ-ын маршал) удирдсан Улаан армийн морин хороо болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдон Сэлэнгийн хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Улаан арми болон Ардын цэрэг нийслэл руу хөдлөн 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ. 1921 оны 6-аас 8-р саруудад Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа амжилттай байлдааны үйл ажиллагаа явуулж Улаан армийн зарим хүчийг бут цохьжээ. Үүний дараагаар Барон Унгерн Монгол руу дахин довтлохоор шийдсэн нь Манжуур луу аялан Атаман Семёновт нийлэхийг илүүд үзэж байсан цэрэг офицерүүдийн эсэргүүцлийг төрүүлэн улмаар 8-р сарын 16-нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернийг буудаж алахыг оролдсон боловч тэрээр түүнийг дагасан Сундуй гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжсан байна. Гэсэн хэдий ч эх нутаг руугаа явах хүсэлд автсан монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан Щетинкинд хүргэж өгчээ. Щетинкин Сундуй гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна.

1921 оны 8 сарын 26-нд Ленин утсаар Барон Унгернийг цаазлах заавар өгчээ. 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүн Төвийн их гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Шүүх хурлын үед тэрээр өөрийн бурууг үл хүлээн, большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үхлийн тухай сонссон Богд хаан сүм хийдэд ном хуруулж байжээ. Унгернийг Дилав хутагт Жамсранжавтай уулзахад хутагт Унгерний амьд явах хоногийнх нь тоог нь хэлсэн байдаг нь нас барсан өдөртэй нь таарч байдаг.
Эх сурвалж Википедиа

« Өмнөх сэдэв

Барон Унгерны алт ачиж орж ирсэн тэрэг

Дараагийн сэдэв »

янхан ацны булш нь хүртэл янхных байх юм даа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.114]: 2016-04-05 08:42
ter barij ugsun mongol tserguudiig tsaazlah estoi baisiin aguu chingis haan tegdeg baisan biz de
1    0
үнэн түүх [182.160.2.252]: 2018-06-04 14:55
Барон Ар Монголд дарангуйлан суусан 15000 хар цэргийг цасаг захиргаатай нь хамт 7 шийдвэрлэх тулалдаан хийж хөөгөөд монгол төрийг үнснээс босгож дахин эмхлэн байгуулсан.Дараа нь ЗХУ-ыг дайрч өөрийн бүрэн бутниргэхээр монголд орж ирсэн улаан орос цэрэг Сүхбаатарын хамт Нийслэл-Хүрээнд хяналт аа тогтоож Хятадын дахин түрэмгийлэн орж ирэх байсныг болиулсан.Унгерн байгаагүй бол Сүхбаатар ч гэж байхгүй ,монголчууд өөрсдөө гамингуудыг хөөх ямарч хүч байгаагүй,тэгээд хядуулаад уусгуулаад дуусах байсан,одоо халхуудаас 20000 хүн л үлдэх байсан.Ар монгол ЗХУ-ын хамгаалалт дор 1921-1945 он хүртэл оршиж Сталин хөөцөөлдсөөр байгаад Англи,Америк гол нь Хятадаар өөрөөр нь манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж чадсан.Унгернээс өмнө орос элч Коростовец Николай хаантай хамт монголыг эхлээд тусгаар улс гэдгийг зөвшөөрч дараа нь Хятадын шахалтаар автономит болгосон гэрээний дагуу.Тэгээгүй байсан бол Богд хаант монгол улсад Хятадаас хамгаалах хүч байгаагүй цэрэг ороод бүх юм дуусах байсан.Николай хаан ,Коростовецээс өмнө Богд хаан монголыг Манжаас салгаж Гамин Хятадад дагаар орохгүй гэж олон удаа эсэргүүцэж гавьяа байгуулсан.Харин Цэдэнбал ЗХУ-ын тусламжтайгаар тусгаар тогтнолыг бэхжүүлж 1991 онтой золгож Оросын нөлөө багасаж жинхээрээ тусгаар улс болсон.Монгол орныг Орос улс л мөхлөөс аварсан,өөр хэн ч биш.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Иран улс "Никарагуагийн суваг" төсөлд оролцохыг хүсэв

Тайпусамын наадам

БМП 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ

Сайхан л санаа байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд