Ангилал:

Түүх

Барон Унгерны алт ачиж орж ирсэн тэрэг

2014-12-16 20:09 6625 1
Барон Унгерний алтны тухай олон домог яриа байдаг. http://soronzon.blogspot.com дээр орчуулагч Ж.Нэргүйн орчуулсан сонирхолтой материалыг үзнэ үү

1920 оны наймдугаар сарын 20-нд Барон Унгерн Агшаад ирсэн ажээ. Тэрээр энд ирэхдээ Монгол руу хийх аян дайны зардалд зориулан атаман Семеновын өгсөн 360 мянган /зарим тооцоогоор/ алтан рубль авчирсан ажээ. Энэ тухай Азийн морин дивизийн штабын дарга байсан хурандаа М.Г.Торновский “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ” номдоо дурьдсан байдгийг иш татвал: “...Дагуураас Унгерны дивизийн сүүлчийн хэсэг болох 100 хөсөг тэрэг дэд хурандаа Сипайловын удирдлагаар хөдөлжээ. Ачаа хөсгийг нэг хятад зуут, япон морьт суман болон комендантын командын нэг тасаг хамгаалан явсан байна. Түүнчлэн энэ цуваанд 300 мянган алтан рубль ачсан “хар тэрэг” явж байлаа. Замд гараад долоо хоносны дараа хятад зуутын дотор нэг л биш болоод байгаа тухай уг зуутын дарга дэслэгч Гущин дэд хурандаа Сипайловт мэдэгджээ. Хятад зуут бослого гаргаж “хар тэрэг”-ийг булаан авах санаа сэдсэнийг тэрбээр сэжиглэсэн юмсанж. Сипайлов ч тэр даруй таван офицерыг дуудан ирүүлж, харанхуй болмогц “хар тэрэг”-ийг аваад хөсгөөсөө түрүүлэн Агшаагийн чиглэлд яаравчлан гарахыг тушаажээ. Япон морьт суман болон комендантын тасаг тэр шөнө бэлэн байдалд хонов. Нээрээ л яах аргагүй үүрийн өмнөхөн хятад морьт сумангийнхан дэслэгч Гущины амийг хороогоод “хар тэрэг”-ийг эрж эхлэтэл хамгаалалтынхан өөдөөс нь гал нээсэн байна. Гэвч хятадууд эсэргүүцэн тулалдсангүй, шууд л мориндоо мордон, үүрийн харанхуй дундуур өргөн талын уудам руу давхилдан алга болжээ. “Хар тэрэг” Токмаковын эдлэн дээр гол хүчээ хүлээж байгаад үндсэн хөсөгтэйгээ нийлсэн бөгөөд хамгаалж явсан офицеруудад сүүлд нь генерал Унгерн их өндөр шагнал өгсөн байна”

Орчуулагчийн тодруулга: Уг “хар тэрэг” гэгч нь байж болох хамгийн өндөр магадлалтай тэрэг эдүгээ УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт өмчлөгдөж байгаа бөгөөд тэрбээр Дорнод аймгийн Булган сумаас олж авсан байна.

Уг тэрэг дөрвөн дугуйтай, урд тэнхлэг нь кругтэй, гурван рессортой, үүнээс нэг нь хөндлөн, хойд тэнхлэг нь хоёр рессортой, нийтдээ 5 рессортой, сүүлийн үеийн зарим машинуудынх шиг үл хамаарах тэнхлэгтэй учир ямар ч огцом эргэлтэд онхолдохгүй, дугуйны төмөр мөөрний зузаан хоёр см, хажуу дээр нь “г.Тула-1903” гэсэн сийлмэл дардастай, мөхлөг нь давхар банзан ханатай, ханын банзнуудыг товруу хадаасаар маш нямбай бэхэлсэн. Мөхлөгний шувуу нуруутай дээврийг сүүлд хийсэн нь илэрхий мэдэгддэг. Зургаан морь хөллөдөг байсан нэг голтой арал нь алдагдсан. Бат бөх, дөрвөлжин хийцийн тэнхлэгийн хэмжээ болон бусад эд ангиар нь тооцоолж үзэхэд шаварт шигдэхгүй л бол лавтайяа таван тонн ачаа даах магадлалтай. Монголоос олдсон өөр ийм тэрэгний тухай мэдээ байхгүй. Түүхчид, цэргийн мэргэжилтнүүд болон буриад өвгөчүүлд энэ тэрэгий олон янзын зургийг үзүүлэхэд ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байна. Хүнд даацын ийм тэргийг “зугтаж гарсан” цагаантнууд авч явах ямар ч шаардлага байгаагүй нь ойлгомжтой.
Дугар мээрэнгийн отрядад явж байсан гэх хэд хэдэн хүний сураг 1960-1970-аад оны дундуур одоогийн Булган суманд /хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу/ гарч байсан бөгөөд Дугар мээрэн /”Цоохор” хэмээх/-гийн эхнэрийн төрхөм одоогийн Булган суманд нутаглаж байсан юм.
Орчуулагч Ж.Нэргүй

« Өмнөх сэдэв

Амрах агшин

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.196]: 2017-12-07 00:25
mongold bainga irdeg 1 poolsh huuhen uuriiguu ungernii zee geed altiig n haidag gesen olloo l gj duuldsangyi
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд