Ангилал:

Нийгэм, Түүх

Бэрх ажил үүрэгтэй хүүхнүүд байжээ

2019-04-29 14:04 731 0


1970-аад он хүртэл италийн сардиниа арлын ард түмэн дунд үргэлжлэн тогтсон нэгэн лут уламжлалын тухай хэдхээн үг.
Сардиниа арлын оршин суугчид эртнээс хатуу ширүүн араншингаараа алдартай билээ. Жишээ нь: Удаан, зовлонт, тарчлаат үхэл нь ёс бус, гэр бүлийнхэндээ гай гамшиг авчрах ичгүүрт үхэлд тооцогддог байжээ. Тиймээс өвчин эмгэг тусаад эдгэхгүй байгаа, нас өндөр боловч үхэж өгөхгүй байгаа, шарх сорвиндоо тарчлан зовох хүмүүсийг.................... "аккабадор" гэх нас бие гүйцсэн эмэгтэйчүүдээр цааш нь харуулдаг ёсон байв. Алах процесс янз бүр:
- Муна лантуугаар тархин дундуур дэлсэнэ
- Багалзуурдаж, боож ална
- Хөлөөрөө хүзүүг боож ална. Энэ аргыг сайн ойлгохгүй байгаа: тавхай шилбээрээ боодгийм уу? Гуя хасаараа боодгийм уу? бүү мэд.
Хамгийн эвгүй нь аккабадор хүүхэн клиент ээ цааш харуулж байхдаа гунигтай үхлийн дуу дуулж уйлдаг байсан байна.

Яагаад эмэгтэй хүнээр ийм "ажил" гүйцэтгүүлдэг байсан юм б? гэх асуултанд сардинчуул нүд нь гялалзан тайлбарлана: "Эмэгтэй хүн энэ хорвоо дээр амьдрал авчирдаг тул амийг авах эрхтэй байдаг" гэх.
Бидний тайлбар арай шулуун: Мөнхийн алаан хядаан дунд үүсэн хөгжсөн Ромын их гүрний эрчүүд эсвэл дайн тулаанаар зугаалж явдаг, эсвэл шарх гэмтэлтэй хаа нэгэн газар модны ёроолд хаягдчихсан хэвтэж байдаг. Тэднийг ойр хавийн эмэгтэйчүүд олж гэртээ чирж авчран эмчилнэ. Эмчилгээ авахгүй бол лантуудна. Илаашрал авахгүй хүнийг зовоож, өөрийгөө зовоож, эргэн тойрны хөрш сосед-уудаа зовоох хэрэг юун? Тийм биз дээ?

Энэ гунигт үйлдэл маань "аккабадор" мэргэжлийн суурь болсон байх.

2016 онд италичууд тус сэдвээр кино хүртэл хийгээд авч.



Аккабадор хүүхнийг ийм баримал сийлбэрээр дүрсэлдэг байсан байна.









« Өмнөх сэдэв

Хүүхнээ явсан хойгуур нь эргүүл л дээ! Ёоооо................ /видео/

Дараагийн сэдэв »

Мэдээж Нөхөр Путин л хамаг хорыг найруулсан байдаг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Армата Т-14 танкын дотрыг анх удаа үзүүлэв /видео/

Урлагийн бүтээл 71

Шинээр 45 ДЦС барихаар болжээ

Америк геологч-тагнуул Москва, Ленинградын зураг авав, 1984 он

Харц ардаас Хаан язгууртан болсон 20 сонирхолтой түүх



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд