Ангилал:

Монгол, Нийгэм

Бид бас л аюултай өндөр татвар төлдөг юм байна шт ээ...........

2018-06-28 10:34 871 8


Гадаад улс орны цалингийн татвар хураамжуудыг харлаа........ Монголчууд бяд чинь аймаар татвар төлдгийм байна.

Заа, жишээ нь:
(Цэнхэр өнгөт нь орлогын татварын хувь хэмжээ. Улаан өнгөтэй нь цалинжигч төлдөг даатгалын хувь хэмжээ. Ногоон өнгөт нь цалин олгогч төлдөг даатгалын хувь хэмжээ)
- Чили улсад иргэд орлогын татвар төлдөггүй, зөвхөн 7%-ийн нийгмийн даатгалын мөнгө төлдөг байна. Гэдэг нь 1 сая төгрөгний цалингаас 930,000 төгрөг гар дээрээ авдаг байна.
- Швейцар. Цалинжигч ба цалин олгогчийн төлдөг нийт татвар, нийгэм эрүүл мэндийн даатгалын төлбөр нь 23% юм байна. 1 сая төгрөгний цалингаас 770,000-ийг гар дээрээ авдаг байна.
- Монгол. Бүх татвар төлөөс нийлээд 34%. Гэдэг нь 1 сая төгрөг гар дээр очихдоо 660,000 болж очдог байна.
- Ааа, харин тэр белги, франц, Герман мэтийн газрууд тамын ёроол: 47-56%-ийн татвартай.

Гэтэл япон, өмнөд солонгост хэд байдаг юм бэ?
- Япон: 32%
- Өмнөд солонгос: 22%

Герман цалин: сарын 5000 евро-гоос гар дээр 2822 евро ирж байна.

Франц цалин үнэн тэнэг:
- 1510 еврогийн цалингаас 1095 евро гар дээр нь өгчихөөд жилийн эцсээр ахиад нэг татвар төлдөг ч гэх шиг. Цалин авагч нь өөрөө тэр татвараа бодож төлдөг. Буруу тооцоолвол торгууль оногдуулдаг. Торгууль хоцроовол алданги тооцож эхэлдэг. Гэх мэтчилэнгээр заваарааааад л жанхуураааад л..... Ер нь францын татвар даатгалын систем дэлхий дээр хамгийн ээдрээтэй байж магад. Франц нягтлан бодогч өөрөө бүрэн тайлбарлаж чадахгүй л байсан юмдг.

Албаар харц ардын толгой тархийг эргүүлэх арга гэдэгт бяд эргэлзэхгүй байна. НӨАТ-ыг анх францууд санаачилсан гэж бодхоор л дэлбэлээд хаячихмаар.

Аж ахуйн нэгжийн албан татвар бас аймаар.
- Ногоон нь орлогын татвар
- Ооранж нь нийгмийн төлбөр татаас
- Цэнхэр нь бусад татварууд.

Нөхөд өө! Япон, солонгос ард түмнээс илүү төлдөг бидний татварын мөнгө төгрөг хаашаа урсаад байдгийм бээээ? Сургууль цэцэрлэг барих бүртээ гадаад хүмүүнлэгийн байгууллагуудаас гуйлга гуйж бариулдаг. Эмч домч, багш сурган хүмүүжүүлэгчийн цалин элэг хатмаар...... тэгсэн мөртлөө төрийн улцайсан паразит "ноёд түшмэд" янхан проститутүүдийн цалин, машин унаа, нарийн бичиг, туслах түшээ, томилол аялал зугаалга хэд байдаг билээ?

« Өмнөх сэдэв

Gucci, chanel, chloe, hermes-ийн эх орон, убрике хот

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

RICH BOY [202.179.25.79]: 2018-06-28 14:07
ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА АЛГА
1    0
Зочин [203.91.115.43]: 2018-06-28 16:25
Ingehed Baavar chi tatvar tuldug yumuu? Neeh ih gaihaal baihiin
1    0
Баавар [124.158.94.35]: 2018-06-28 16:47
Ах нь гэр бүл, хүүхэдгүйн татвар төлдөг байлаа. 6 төгрөг ч байл уу? 16 төгрөг ч байл уу? Нээх их мөнгө санагддаг байж билээ. Тухайн үед "муусайн коммунист бюрократууд ард түмний үйлийг үзэж, улс орны хөгжлийг боож байна даа" маягийн дебил юм бодож л явж байлаа. Тэгээ л 120-д нээгдсэн "Грийл бар" гээч бааранд хагас сайны орой нарийхөөн савхин галстуктай орно. Галстукгүй бол оруулахгүй. Тэгхэд Монгол Тахианы Шарсан Гуя идсэн юм д г. Жижигхээн, туранхай, хатуу махтай. Одоо бодоод байхнаа орьжиналь мах идэж байсийн байна лээ шт. Германаас авчирсан өнгөт диско гэрэлтэй. Сөргөлдөөн үүсээд зодолдхоор болвол чимээгүйхэн "Хам аа, гадаа ярья" гээд харанхуй буланд үзэлцэнэ. Хүүхнүүд нь хүртэл салгахдаа орилолдоон, бархиралдаан үүсгэхгүй чимээ багатайхан шиг салгана. Одоогийн залуучууд шиг "хятад, солонгос" чарлалдаан ооогт байхгүй. Зааз, хадуураад алга боллоо.......
4    2
Хх [103.212.118.188]: 2018-06-28 18:31
ьаавартай санал нийлнэ гэж бас байхиймаа)))
Монголд НӨАТ бол хамгийн хортой татвар, татвар нэмэгдсэн үнээс ахиж татвар авдаг гэж бодохоор. Соц үед арай шударгаар нэрлэж худалдааны арван хувь гэдэг байжээ. Одоо нэмэгдсэн өртөг гэх шиг, ганц бандааш ч үйлдвэрлэдэггүй орон үхсэн балдуушаараа нэмэгдсэн өртөг үйлдвэрлэдэгийн, зүгээр хуучнаараа нэрлэж, хувийг нь 8 болгож багасгах хэрэгтэй. ААНд хамгийн дарамттай татвар.
2    0
Баавар [124.158.94.35]: 2018-06-28 20:11
Юун худалдааны 10% бэ? Юун татвар, хэзээний татвар?
0    0
Зочин [89.204.139.155]: 2018-06-28 22:15
Хаха, тэр бааварын хариултыг ээ. 88онд хүүхнээс болж анагаахын нэг ах поли-н нэг ахтай зодолдохоор болж би харж билээ. Поли-н 20иод ах анагаахын 3 ах. Яг гол тэмцэлдэгч 2 нэгийн эсрэг нэг үзээд анагаахын зодоод дуусахад поли-н 20иод ах хөөрхий зодуулсан ангийнхаа нөхрийг үг дуугүй тулааны талбараас аваад явж билээ. Тэр үед ч зодоон ч гэсэн шударга л бсн даа. Бацаан байхдаа байрныхаа хүүхэдтэй муудалцаад зодолдоход ах нь хүртэл оролцох эрхгүй хараад л хий дэмий тэг ингэ гээд л хашгираад зогсч байв даа. Хамаагүй дээр байсөөн... Яаж ч хулигаантаж хогтож байсан ч нэг тийм бичигдээгүй дүрэм журамтай л байв шүү дээ.
0    0
erdeme [59.153.87.9]: 2018-06-29 03:56
гадны ч дотоодын ч бараа байна уу хамаагүй бид хэрэглэж л байгаа бол татвар төлөгч болдог , ажил хийдэггүй гэж адлуулдаг хэд маань ч дам татвар төлөгч юм , тэгэхээр н даатгал болон татварын хуулийг мэдэмхийрчихдэг мэдлэг илүүдэхгүй шүү манайхаан . ААН ыг татварынхан зөрчилын хуулиар үнэхээр айлгадаг болсон байна лээ 2 иртэй хутга шиг , ёр нь өндөр татвар бол үйлдвэрчны эвлэлийн умхиагүйн буруу , сүүлийн жилүүдэд засгийн газрын талд ажилладаг болсон , бид ч бас ажин түжин хүлцэнгүй ардууд юм даа .
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд