Ангилал:

Байгаль

Биднээс өмнө дэлхий дээр амьдарч байлаа

2015-11-24 12:52 4548 6
Хүмүүн (бид) хэдэн сая жилийн өмнө сармагчин төрхөөсөө мушилзсаар байгаад орчин үеийн хүн болсон гэж боддог та бүхэнд гуниг мэдээ илтгэе: буруу төсөөлөл болж таарлаа, нөхөд өө!

Жил ирэх тусам хүний үүсэл гарлын яг таг нотолгоо буруу болохыг дэлхийн их мэдтэнгүүд харамсалтайгаар мэдэгдэх болов.
Яав? гэхлээр: "Заа, энэ Homo Habilis-аас бид гаралтай" гээд дээш нь хөөгөөд судлахад тодорхой нэг мөчид эволюц нь гэнэт тасраад таг алга болчихдог байна. Гэтэл түүнтэй зэрэгцэн өөр нэгэн Хомо Сапиенс амьдарч байсан байдаг. Яалтай билээ. Тэгснээ олон сая жилийн дараа шал ондоо Хомо Сапиенс гэнэт гарч ирээд байдаг. Тэднийг холбосон ямарваа нэгэн Хомо Сапиенс байхгүй. Иймд сүүлийн хэдэн арван жил "эволюцийн" нэгэн шинэ урсгал үүсэв:
1. Дэлхий дээр өөр өөр төрлийн Хомо Сапиенс нэг дор амьдарч байсан
2. Хоорондоо алалцдаг байсан (өнөөгийн нохой ба чоно шиг)
3. Зарим Хомо Сапиенс-ийн төрөл нь дэлхийн гадаргуугаас арчигдсан
4. Зарим төрлүүд хоорондоо холилдож шинэ төрөл үүсгэсэн
5. Хамгийн хүчтэй бөгөөд ухаантай төрөл нь амьд үлдсэн гэх онол буруу. Сул дорой мөртлөө хүчтэй, ухаантайгаасаа удаан амьдарсан төрөл олон бий, зүгээр л аз таарсан гэж ойлгох юм уудаа.

2,6-2,5 сая жилийн өмнө амьдарч байсан Хомо Сапиенсийн суурийг тавигч гэж тооцогддог Homo habilis.

Homo rudolfensis. 300-хан мянган жил амьдарсан төрөл

Homo ergaster, 1,8 сая жилийн тэртээ Homo rudolfensis-ийн зэрэгцээ амьдарч байсан төрөл.

Homo erectus. Бидний жинхэнэ өвөг гэж тооцогддог

Homo floresiensis, саяхан хүртэл (13000 жилийн өмнө устсан) амьд байсан төрөл

Homo antecessor. 1,2 сая - 800 мянган жилийн тэртээ амьдарч байсан

Homo heidelbergensis. 500-450 мянган жилийн тэртээ амьдарч байсан. Өнөөгийн хүний өвөг дээдсийн хамааралгүй гэж тооцдог.

Homo rhodesiensis. 300-125 мянган жилийн тэртээ орчин үеийн хүний зэрэгцээ амьдарч байсан, устсан.

Homo cepranensis. Неандертал хүнээс өмнө (450'000 жил) европод амьдарч байсан нөхөр.

Homo georgicus. Homo ergaster-ийн зэрэгцээ амьдарч байсан төрөл.

Денисовийн хүн. 40 мянган жилийн өмнө устсан төрөл. Хэдий гаднах төрхөөрөө орчин үеийн хүнтэй адилхан боловч ДНК-гийн судлалаар энэ төрөл нь биднээс нэлээд хол төрөл болох нь тогтоогдсон байх юм. Неандертал төрөл бидэнд илүү ойрхон байдаг гэнэ.

Заа, нөгөө алдарт Неандертал. Homo neanderthalensis. 30 мянган жилийн өмнө амьдарч байсан.

Кроманьоны хүн. Орчин үеийн хүний баттай өвөг. Эд нар Неандертал нөхөдтэй зэрэгцэн 30 мянган жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд дайтсаар Неандерталуудийг устгасан байх магадлалтай.









« Өмнөх сэдэв

Дэлбэрэлтийн хүч хэрхэн тархдаг вэ?

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.20.174]: 2015-11-24 14:35
GOOD
0    0
Зочин [122.201.21.44]: 2015-11-24 19:35
tegeheer almas bj bolhol yum bn tee?gehdee ene olon jil humuusd barigdahgui sudlagdahgui bgaad bdag ih sonin shuu
0    0
Зочин [172.56.0.186]: 2015-11-25 11:03
ildsen hed ni majiisan blguide tet homonuud ni bidnii meddegeer almas
0    0
erde [103.10.23.61]: 2015-11-25 20:04
udahgui mongoloid , negaroid ustah um bna doo . novsh gej
0    0
Зочин [111.127.40.132]: 2017-03-28 11:03
Устахаасаа өмнөжүүдийг устаж байгааг нь харчих юмсан. Израйль татан буугдаад л. Улс орнууд жүүдүүдээ антарктид руу цөлөөд л.
0    0
Зочин [43.228.131.152]: 2017-09-07 09:16
нөхөд өө хүн төрөлхтөнийг харийнхан бүтээсэн юм шдээ. наадуул чинь амжилтгүй болсон туршилтын загварууд нь
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Gucci, chanel, chloe, hermes-ийн эх орон, убрике хот

Дүрсгүй орос аньяа нар 11

46 градусын халуун нэг иймэрхүү..... /видео/

Тайвшруулах увидастай муур /видео/

Салхин цахилгаан үүсгүүр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд