Ангилал:

Түүх, Шинжлэх ухаан

Бидний дунд Неандерталь хүмүүс амьдардаг уу?

2015-03-19 11:37 17181 0
Оксфордын их сургуулийн эрдэмтэд неандерталь хүн ба орчин үеийн хүний өвөг кроманьон хүн хоёр хоорондоо эв түнжинтэйгээр зэрэгцэн хэдэн мянган жил амьдарч байсан хэмээн судалгааны үндсэн дээр дүгнэжээ.
Судалгаанд 200 орчим эртний хүний үлдэгдэл 40 орчим эртний хүмүүсийн бууцыг лахин нарийн шинжилсэн байна.

Эртний хүмүүсийн археологийн олдворуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр нарийн судалжээ. Судалгаараар неандерталь хүмүүс гэнэт устаагүй олон мянган жилийн явцад хорогдож үгүй болсон. Неандерталь ба орчин үеийн хүмүүс хоорондоо зэрэгцэн 2500 жилийн турш амьдарсан хэмээн нотолжээ.

Орчин үеийн хүн ба неандерталь хүмүүсийн хооронд соёлын харилцаанаас гадна бэлгийн харилцаа байсан ба хүний энэ хоёр өвгийн харилцаа холилдосны улмаас орчин үеийн хүний соёл бий болсон хэмээх дүгнэлтэнд хүрчээ.

Урьд нь эдгээр 2 төрлийн хооронд харилцаа байгаагүй гэж үзэж байсан бол. АНУ Ютагийн их сургуулийн эрдэмтэд Африкаас бусад Европ Азийн ихэнх хүний генд кроманьон хүний генээс гадна Неандертальчуудын генийг өвлөн авсан гэж тогтоожээ.

Орчин үеийн хүн ба неандерталь хүн хоёрын ясны бүтцийн ялгаа.

Неандерталь хүний үлдэгдэлийг анх 1856 онд Германы баруун хэсэгт орших Рейн мужаас олж нээж байжээ.

Неандерталь хүний дундаж өндөр нь 165 см_ бахим биетэй гавлын ясны багтаамж нь хүнийхээс том буюу 1400-1740 см.куб хэмжээтэй. Духны яс нь том хөмсөг хэгээрээ урагш гарсан, том хамартай, богино хүзүүтэй байсан. Мөн тэднийг цагаан арьс, улаан үстэй байсан байх магадлалтай хэмээн үздэг.

Тэдний дундаж наслалт 22,9 жил байсан ба биеийн булчингийн хувьд хүнийхээс 30-40% илүү булчинлаг байжээ.
Биеийн бүтцээс болж явах суухдаа орчин үийн хүнээс 30-40 хувь илүү калори зарцуулдаг байсан хэмээн эрдэмдэт үздэг.
Германы Лейпцигийн Хүний хөгжил хувьсалын институт нь неандерталь хүн нь том болсон хойноо сүүний лактозийг боловсруулж чаддагггүй байсан гэж тогтоожээ

Эх сурвалж:
www.dailymail.co.uk
wikipedia.org


« Өмнөх сэдэв

Аваргуудын Лигийн шилдэг 16 багийн тулаан дууслаа

Дараагийн сэдэв »

лалын шашинт алан хядагсад арчигдав




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

bokschin [183.177.98.114]: 2015-03-20 11:18
muu orsiin baluug nendartal hun bsan gej medsengui l uzeed bjee huurhii taliigaachСайн байна уу,
0    0
Зочин [112.72.13.167]: 2015-03-21 02:22
Сайн байна уу, europ tsagaan aristnuudchin neanthertal uud! mongolchuud altain uulnaas oldson dionis hvmvvsiin shuud udam ! delhiin busad hvmvvs kromenon uud!
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламжийн цувааг ОХУ "бөмбөгдсөн нь"

Энэ бүсгүйг хүн гэж бодож байна уу?

Моника Бэллүчи Монголд

Өнгөрсөн зууны дизайн 12

Индонезийн сэтгэц мэдрэлийн эмнэлгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд