Ангилал:

Шинжлэх ухаан

Бидний эринээс өмнө амьдарч байсан аймшигт амьтад

2015-03-31 19:55 7294 3
Хорвоо дээр хүн төрөлхтөнөөс өмнө хэдэн сая төрлийн амьтад амьдарч устаж үгүй болсон байдаг. Тэдний яагаад мөхөж үгүй болсон нь одоо ч сайн тайлбарлаж чадахгүй байна.

Жекелоптерус
Далайд амьдардаг байсан хилэнцтэй төстэй амьтан. Девоний эрин үед буюу одоогоос 390 сая жилийн өмнө амьдарч байсан

Геликоприон
Аварга загасны өвөг. 310 сая жилийн өмнө бий болсон. Пермийн үеийн сүйрлээс амьд үлдэж триасын эрин хүртэл амьдарч байсан

Фасулозух
Триасын эрины хожуу үед амьдарч байсан. 10 м урттай энэ матрын өвөг нь эхэн үеийн динозавруудыг зооглодог байжээ.

Келенкен
Динозаврууд мөхсөний дараа буюу 65 сая жилийн өмнө бий болсон. Өмнөд америкаар нутагладаг байсан энэ амьтаны хошуу нь 30 см урт байв

Мозазавр
Далайд амьдардаг байсан хамгийн том махчин. Одоо байдаг комодорын гүрвэлийн өвөг гэж үздэг. 18 м урт биетэй байжээ.

Теризинозавр
Ихэнх динозаврууд хумстай байдаг харин энэ амьтаны хумсны дэргэд сойз шиг л байжээ. Хумс нь 1м хүртэл урт энэ амьтан хумсаа биеэ хамгаалахад ашигладаг өвсөн тэжээлтэн байжээ.

Саурониопс
Кархародонтозаврын төрлийн энэ гүрвэл нь 12 м урт биетэй. 100 сая жилийн өмнө одоогийн Морокко улсын нутаг дэвсгэр дээр амьдардаг байжээ.

Дейнозух
Динозавраар хооллодог байсан энэ матар 12 м урт биетэй 80 сая жилийн өмнө амьдарч байжээ.

Дунклеост
Энэ махчины аманд шүд байхгүй шүдний оронд амныхаа дээр доор гавлын яснаас нь үргэлжилсэн хэрчигч адил шүдтэй байжээ. Девоны эрин үед амьдарч байсан.

Левиафан Мелвилла
17,5 м урттай халим. Шүд нь хагас метр энэ амьтан одоогоос 12 сая жилийн өмнө далайн хаан нь байжээ.

« Өмнөх сэдэв

Дэлхий 600 сая жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ? /маш сонирхолтой/

Дараагийн сэдэв »

Үхлийн оочер




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Хонины мах ба элгээр шорлог урлах нь

Мөн ч г хялбар юм даа........................ /видео/

Лабораторийн сармагчинууд анх гадаа гарч үзэв /видео/

Феодал Вьетнамын хэдхэн зураг

Хүмүүс рүү онилж бууднаа гэж......... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд