Ангилал:

Нийгэм

Бизнес санаа: бүсгүйчүүдээ баярлуулах үйлчилгээ.........тшшш, нууц шүү

2016-03-02 15:16 899 1


Мартын 8-ан ойртож байна, урин цаг дөхөж байна. Залуучуудаа, юу сэтгэнэм?

Заа, та нартаа бизнесийн шинэ санаа танилцуулья.
Гурван жилийн өмнө Сара Шихман гэх бүсгүй "эр юм түрээслэх" бизнес эхлүүлсэн юм байна. Дажгүй амжилттай байгаа гэнэ.
Ямар учиртай эд вэ? гэхлээр:
- Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ганцаардмал байх нь олширсон юм гэнэ. Царай зүстэй, бие гальбиртай, мэргэжил боловсролтой, ажил төрөлтэй мөртлөө аяга цай хуваагаад уучих хар юм олдохгүй.
- Олдох ганц хоёр дэл сул харчуул нь эсвэл гомо, эсвэл ярваа, эсвэл маньяк байх.
- Аа гэтэл, бүсгүйчүүд маань элдэв шоу наадам, уулзалт, хүлээн авалт, хурим зуримд "час" хийсэн төрхтэй, "тас" хийсэн тархитай, инээгээд ханиачихдаг, бүжиглэнгээ дулаацуулчихдаг, мишээгэнгээ бүлээцүүлчихдэг хар юмын хамт иймэрхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой байгаад байдаг.

Шихман бүсгүй энэ асуудлыг зах зээлийн хувьд шавхагдашгүй потенциалтай болохыг гярхай ажиглав.
"Заавал хамт амьдарч бие биенийхээ няаарвыг бараад байлгүй, унтаж хэвтээд байлгүйгээр ганцаардмал эмэгтэйчүүдийн сэтгэлийг дэвтээхийн хажуугаар хэдэн төгрөг олох" үйлчилгээ нээв: Rentagent.me

Царайлаг мөртлөө ухаантай хар, бор, цагаан, ягаан (хүссэн өнгө бүр бий) найз залуугаараа гайхуулах үйлчилгээ цагийн 200-хан доллар.

Анхаарах момент: түрээсийн залуу түрээслэгч эмэгтэйтэй унтах байтугай, гар хөлнөөс нь хамаагүй барьж базах эрхгүй. Түрээслэгч хүссэн ч боломгүй. Ийм хатуу гэрээтэй ажилдаг байх нь.











« Өмнөх сэдэв

Өнөөгийн нийгэм нэг л биш ээ..........

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [78.209.187.2]: 2016-03-02 22:19
манайд нэвтрүүлбэл алингийн алдуулхийм бна доо. хөл толгойгүй юм болно бхаа хаха
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР

Уран хэтрүүлэгтэй лифчик байжээ

Хамгийн аюулгүй 10 спортын төрөл /Олимпийн төрөл/

"Анаконда-2016" сургалт: өдөөн хатгалга ойртсоор л.....

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд