Ангилал:

Бизнес

Бизнес санаа: Хүйтний эсрэг ба агаарын бохирдолын эсрэг амны хаалт

2015-11-06 09:18 1403 0
Улаанбаатарын өвлийн утаа униар эхлэх бүрт ард түмэн бид жилийн хамгийн хүнд тэмцлээ өрнүүлдэг билээ. Бэл бэнчинтэй хэд нь халуун бүлээн орноор дүрвэж утаатай тэмцдэг бол харц бидний нэг хэсэг нь “утааг үл тоо” стратеги баримтлан нөгөө хэсэг нь “амны хаалтны” тэмцэл өрнүүлдэээг. “Амны хаалт” тэмцэлийн хувилбар нь сүүлийн хэдэн жил ард түмний дунд нэлээд газар авч, хүмүүс зориулалтын ба зориулалтын бус амны хаалт ихэд хэрэглэх болсон нь сайшаалтай.

Манай онлайн сэтгүүлийн нэгэн уншигч дээрх асуудлаар сонирхолтой материал бэлдсэнийг бид та нартаа шуурхайлан толилуулж байна.



Заа, уншигчийн маань олсон онцгой амны хаалт энэ.



Эдгээрийг Улаанбаатарчууд агаарын бохирдлын эсрэг хэрэглэж ирсэн байна.

Харин энэ бол хүйтний эсрэг амны хаалт. Сонирхолтой нь хамрын нүх нь онгорхой. -10 градуст зориулсан эд юм байлгүй дээ.
Өнөөдөр бидний хэрэглэж байгаа амны хаалтуудын дутагдал юу вэ? гэхлээр: эсвэл хүйтний эсрэг эсвэл агаарын бохирдлын эсрэг хэрэглэдэг байх нь. Хосолсон үйлчилгээтэй амны хаалт байдаггүй.
Гэтэл дээр дурьдсан уншигч ухаж түнхсээр байгаад Беларус улсын "супер" амны хаалт олж өнгөрсөн өвөл уг амны хаалтыг өөр дээрээ, эхнэр хүүхэд, найз нөхөд дээрээ хэрцгийлэн туршиж үр дүнг нь сонирхсон байдаг байна.

Хэрэглэгчдийн сэтгэгдлээс:
• -34С градус ба 12 м/с-ийн салхитай орчинд амны хаалт зүүгчийн хацрын эргэн тойронд 16 цагийн турш хэмжилт хийхэд +14-өөс +20С хэмийн дулаан байв.
• Нүдний шилтэй хүмүүс хэрэглэхэд нүдний шилний цанталт үүсдэггүйг онцлон тэмдэглэсэн байна.
• Амны хаалт нь өөрөө ямар ч нөхцөлд цантаж мөстдөггүйг мөн онцлон тэмдэглэсэн байна.
• Амны хаалт нь амьсгалах процессэнд саад учруулдаггүй гэнэ.

Уг Белорус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг "Олон улсын ШБОС"-ын алтан медалиар шагнасан, Белорус, ОХУ-ын өөр элдэв шагнал медал бас хүртсэн байдаг гэж байна. Өвлийнхээс гадна зуны ба эмнэлгийн амны хаалт үйлдвэрлэдэг юм байна.



Хүйтний эсрэг, агаарын бохирдлын эсрэг амны хаалтаас гадна нян бацил шүүгч амны хаалт үйлдвэрлэдэг юм гэнэ.

ОХУ-ын Ханты Масийск хотын төвд амны хаалт агаар шүүх чадварыг туршиж байгаа нь. Туршилтын дүгнэлт төгсгөлд байгаа.



ОХУ-ын арми 2014 онд Арктик-т хээрийн сургалт явуулахдаа хэрэглэж сэтгэгдэл өндөр үлдсэн гэнэ.



Хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн зарим байгууллага:
• Белорус улсын Гал түймэртэй Тэмцэх Газар
• Белорус улсын Онцгой Байдлын Алба
• ОХУ-ын Якутын Эрчим Хүч Нийтийн Аж Ахуйн Яам
• ЗРК-БурМаш нефть ба байгалийн хий хайгуулын нэгдэл
• Нефтеюганск хотын байгалийн хийн шугам засварын анги
• ОХУ-ын Төмөр Зам
• ОХУ-ын Онцгой Байдлын Алба
• ОХУ-ын Арми

ДУЛААН ХАДГАЛАГЧ / АГААР ШҮҮГЧ ЭЛЕМЕНТ
1.Хэрэглэх орчин: - 50 С-ээс +60 С
2.Үзүүлэх нөлөө:
- Хүйтэнд агаарын хэвийн чийг ба хэмийг хадгалж хурдан даарах, амьсгалын систем цочирдон гэмтэх, бронхит астма үүсхээс урьдчилан сэргийлнэ.
- Халуунд мөн адил, хэрэглэгчийн амьсгалын чийг ба хэмийг хадгалж халуунд цохиулах, ам амьсгалаар чийг алдхаас урьдчилан сэргийлнэ.
- Агаарын бохирдол өндөр орчинд хорт хийн 85%-ийг шүүнэ. Анхаарах зүйл: СО2-оос бусдыг шүүнэ (СО2 нь зөвхөн химийн урвалын аргаар саармагждаг).
- Агаараар дамжих халдварт ханиад томуу өвчний бактерийг шүүнэ.

« Өмнөх сэдэв

44 дэх удаагийн Токиогийн мотор шоу

Дараагийн сэдэв »

украинчуул улцгардуухан дайралт зохиосон байна




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

ОХУ-ын элчин сайд турк-д амь үрэгдэв

Манай дэлхий ба нарыг бусад одтой харьцуулбал хир том бэ?

Жинкьенэ казак эрс.... баатарлаг, айн ? /видео/

БНМАУ, эхний дэлгүүр хоршоод

"Европ, Сири, Иракийн гамшигт ОХУ л буруутай...нааайййдвартай "



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд