Ангилал:

Дайн, Зэвсэг

БНАСАУ үхлийн хариу өгөхөө анхааруулав

2016-03-23 15:25 2394 2
3 сарын 7-ноос 4 сарын 30-ныг дуустал америк-өмнөд солонгосын хамтарсан армийн сунжралдсан хээрийн сургалт явагдаж байгаа билээ. Урд өмнө үзэгдэж байгаагүй их техник, зэвсэг, цэрэг оролцож байна: 17'000 америк цэрэг, 300'000 өмнөд солонгос цэрэг, америк байлдааны онгоц тээгч атомын усан онгоц, байлдааны онгоцууд гээд.

Заа, хоёр сарын турш 2 арми байдаг бүхнээ гаргаж Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтанд хариу барих юм байхаа. Хамгийн эвгүй нь бүх сургалт Хойд Солонгосын хилийн гадаа явагдаад байгаа нь. Халуун цустай Хойдчуул конопоо дарчихвал яаана?

















































Хойд Солонгосын төр өмнөд солонгостой холбогддог "улаан утасныхаа" шугамыг тасалсан байна.

Хойд Солонгос энэхүү өдөөн хатгалганд "Империалистууд болон тэдний гөлөгүүдэд бяд өмнө нь анхааруулсан ёсоороо хариу өгөхийг анхаараарай" гэж хэлсэн байна.
Гэдэг нь БНАСАУ маань хагас сарын өмнө цэргийн бодлогын доктрин-аа өөрчилсөн байдаг: "урьдчилан сэргийлэх байдлаар зэвсэгт хүчээ өмнөд солонгосын эсрэг хэрэглэнэ" гэж.

Та бүгд санаж л байгаа байх, 2010 онд ч билүү, америк-өмнөд солонгосын бас ийм сургалтын явцад америкчуул "санамсаргүй" Хойд Солонгосын нутаг руу их буугаар 3 удаа буудхад нөгөөдүүл хариуд нь өмнөд солонгос аралыг баахан их буугаар буудаж байж билээ.

« Өмнөх сэдэв

Английн эзэмшлийн зоонд ямаршуухан байв?

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 46




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

.33 [112.214.155.223]: 2016-03-25 20:45
Хойд солонгоын сдакууд үхэхээрээ хүн айлгана гэдэг шиг аргатай
0    0
Зочин [202.9.40.178]: 2016-05-14 13:20
Хойдуудын амиа хорлолтоос дэлхий айсан нь дээр байж болох л юм. Амиа хорлохдоо хүрвэл эвгүй хорлож мэднэ шүү хойдын дэглэм.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Пролетариссимус эротикус 5

Герман эмнэлгийн хоол унд

Лут аваар болжээ

WADA-гийн боссыг медалиар шагнажээ

Дэлхий нийтээрээ ухаан суугаад байна уу даа?



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд