Ангилал:

Нийгэм

Богоонд амьдрагч оюутан хаачив?

2016-09-19 18:10 1808 1
Германы оюутан Леони Мюллер нь ноднин түрээсийн орон сууцнаасаа гарч богоонд амьдарч эхэлсэн байдаг.
Яав? Ийв? гэтэл: "Түрээслэгчтэй хэрэлдэн уралцан мөнгө төгрөг төлж амьдарснаас хэзээ ч ямар ч богоонд суух боломжтой 1 сарын богооны билет авсан нь 1 дахин хямд тусдаг юм байна шт. Аль ч богоонд хэзээ ч хамаагүй суугаад эх оронтойгоо танилцах боломж нь надад сайхан санагдлаа" гэж тэрбээр ярьж байв.

Солиот оюутан фасебүүк мүүк дээрээ энэ мэдээг тавьсанаас хойш мундаг их "гозгор хуруу" цуглуулж тэрүүхэндээ л бяцхан од болж билээ.

"Богоонд хичээл даалгавараа хийх гоё юм байна. Олон хот суурин үзэж нүд тайлж юм үзэж байна. Ядарч сульдхад ээжийндээ эсвэл "бойфрьенд"-ийндээ очиж ус цасанд ороод, ганц сайхан унтаж аваад буцаад л аялалдаа гарах нь чөлөөтэй сайхан санагдаж байна" гэх маягийн мэдээ дамжуулах Леони охин "Амьдралынхаа энэ туршлагыг дипломын ажилдаа тусгана аа" гэж бичиж байжээ.

"Чөлөөт нүүдэлчин бүсгүй" аялалаа эхлээд бараг 1 жил өнгөрлөө, сонин соргог мэдээ дуулах санаатай кибер ертөнцийг ухтал таг чиг байна. Зүгээр байгаа?





















« Өмнөх сэдэв

1941 оны perl harbor ажиллагаа

Дараагийн сэдэв »

"Өөдөө шидсэн чулуу өөрийн ухна дундуур" гэдэг билүү?




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Baavar agsanii hoid dur [172.58.140.128]: 2016-09-19 22:11
Avch suunaa nee gunyag
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тайлбарлаад өгөх буянтан байна уу......?

"Америкийн нэгдсэн улсын хүн амын 90% нь устана"

Лалын шашинт дүрвэгсэдээс залхан хашаа хана босгож эхэллээ

Муу цэрэг эрсээ юунд ингэж муухай ад үзнэ вэ?

Анхны "цахилгаан" хурдны зам нээгдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд