Ангилал:

Нийгэм

Болгар төрийн нүүрээ ширлэх чадвар агуу юм аа.......

2016-08-18 18:34 1496 24


1. Болгар улс 2004 онд НАТО-гийн гишүүн орон болсон юм. Элсэх даруйдаа СССР-ээс үлдсэн техник зэвсэгээ баруун зүүнгүй хямдхан зарж хэсэг голоо зогоосон нь үнэн. Чухам "оросын техник шиг заваан юм хорвоо дээр байхгүй" гэж саяхан дэлхий даяар зарлаж байсан ерөнхий сайд борисов нь өчигдөр "ОХУ-ын засгийн газартай холбогдон Болгар улсад ОХУ-ын тусламжтайгаар зэвсэг үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ" хэмээн сайрхсан байх юм.
Болгарууд дуртайяа өмнө нь сөгдөн хэвтдэг НАТО-гийн зэвсэг техник яасан юм бол?

2. болгарын Белене хотод ОХУ-ын "Росатом" Атомын Цахилгаан Станц барих гэрээ байгуулан 2005 оноос ажлаа явуулж байтал болгар тал 2012 онд "Ер нь шал сонин санагдачихлаа, бид болилоо" гэж аальгүйтсэн байдаг. Тэвчээр нь барагдах ОХУ "Уучлаарай, болгархан найз минь, чи сохор ч зоос гаргаагүй төсөлд бид 1 миллиард доллар зарцуулчихаад байна. Гэрээгээ зөрчихгүй байвал яасын?" гэтэл "Чаддагийм бол шүүхэд хандахгүй юу? Миний евро холбоо намайг хамгаална, мэдэв үү?" гэж томорч байсан нь саяхан. Гэтэл, яав? Евро холбоо нь болгарыг хамгаалах байтугай үлдсэн хэдэн төгрөгийг нь авах болсныг ойлгох ерөнхий сайд бойко борисов 8 сарын 12-нд "Бид Белений Атомын Цахилгаан Станцын төслийг үргэлжлүүлмээр байна. Манай төрийн данс улайссан тул бяд оросын болон бусад орны хувийн бизнесийг энэ төсөлд хөрөнгө оруулахыг урьж байна" хэмээн ахиад гуйлгачин царайлсан байдаг.

3. Заа, "южный поток" хий дамжуулах хоолойн төслийг та бүгд санаж байгаа байх. Оросуудыг хөөрхөн хэдэн миллиард доллараар гоожуулж байгаад цаг нь тултал "Өөө, бид болгар нутаг дэвсгэр дээр шугам тавих зөвшөөрлийг олгохоо болилоо" гэж дебилдсэн шүү дээ. Энэ төсөл болгарт ямар ч эрсдэл рискгүй, харин ч г муугүй санхүүгийн эх үүсвэр болох төсөл байлаа.
Тэгээд юу боллоо, эцсийн эцэст? Нөгөөх л биеэ үнэлэгч ерөнхий сайд бойко борисов Москва руу утас цохидог биз дээ? "Турецкий поток" төсөл осолтой шүү дээ Путин агаа, туркүүд эвгүй шт, ер нь бол. Манай "южный поток"-д та тэртээ тэргүй хөрөнгө гаргачихсан юм чинь энийгээ хамтдаа үргэлжлүүлье л дээ, агаа. Эээ, тэгье л дээ, агаа. Бяд хоёр чинь ахан дүүс биз дээ, агаа....." гээд л гуйлгачин царайлаад.

« Өмнөх сэдэв

АНУ турк дахь атомын бөмбөгүүдээ румын луу зөөв

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [182.160.37.178]: 2016-08-18 22:39
Жижиг улсын стратеги, арга барил, тэсэж гарах арга зам, өөрсдийн эрх ашиг гэж байнаа байна. Болгар, Монгол бас ялгаа байхгүй яг л ийм араншин гаргадаг юм шүү дээ
3    0
Зочин [103.212.119.172]: 2016-08-19 02:22
Ene orosuud byartai yum uu tiim genen yum uu? Esvel ene medee hudal uu? Yunii ch duhand hureegui baij terbumaar n hurungu shiddeg teneg uls baih uu? Ashig honjoo gargah gej l hurungu hayasan bailguidee. Ter n buteegui ashiggui boloo bailguidee. Terhen zuur muusain bolgaruudiig hemh doosh shaah yum adilhan yadarch bj yah gej ingedeg guilgachinguud ve ene mongolchuud
5    1
Бааварт [122.201.28.15]: 2016-08-19 08:38
Оросууд бидний мэдэх оросууд биш болсон. Тэд нар комунистууд биш хөрөнгөтнүүд болсон учраас бид нарыг ашигтай бол зарчихаж чадна. Аливаа зүйлд орос хүний өмнөөс биш монгол хүний өмнөөс тэр дундаа бага буурай орны иргэний өмнөөс хандаж байгаа ч. Яагаад оросууд бид нарт усан цахилгаан станц барих боломжийг өгөхгүй байна вэ? Оросууд ах нар юм бол яагаад дүү нартаа ашигтай том төсөл хэрэгжүүлэхгүй байна вэ? Хөрөнгө оруулалт нь байвал хятадын нөлөөллийг хязгаарлахад дөхөмтэй байхаар байна.
6    3
Баавар [124.158.94.35]: 2016-08-19 08:41
2-р коммент: "Энэ мэдээ худал уу?" Бусад мэдээллийн эх үүсвэрүүдийг ухаж уншсугай.
"Юуны ч духанд хүрээгүй байж хөрөнгө шиддэг тэнэг улс байх уу?" Үнэндээ л ойлгосонгүй.....чи минь төсөл эхлүүлхээсээ өмнө ашиг шимээ авч байж хөрөнгө мөнгөө хийдэг юм уу? Гөгшөөн, ийм бизнес хаана байна? Манидаа заагаад аль одоохон очоод урьдчилсан байдлаар шим шүүс олоод авья. Үнэнээ хэлчих: чи төрийн албан хаагч байна, тийм үү? Гарын үсгээ зурж тамгаа дараагүй байж хахуулиа нэхээд байдаг нэг тийм төрийн хувалзууд байдаг штээ? Чи тэдний нэг байна, зөв үү? Эсвэл чи амьдралдаа зах дээр юм зарж үзээгүй хүн байна. Юм зарахын тулд эхлээд олон үе шатлалт хөрөнгө оруулалт хийдэг юм: бараагаа авна, тоосыг нь арчина, уутанд хийнэ, автобусанд мөнгө төлж дэнжийн мянга хүрнэ, захад орох 10 төгрөгөө төлнө, зах дотроо халуунд халж хүйтэнд хөрч калори уурагаа үрэн таран хийнэ, худалдан авагчийн толгойг эргүүлэх гэж тархины эд эсээ үхүүлнэ, бараагаа зарчихаад гэртээ харих гэж ахиад автобусанд сууна, гэртээ ирээд эхнэртээ татвараа төлнө, хүүхдүүддээ мафийн хураамжаа төлнө. Ашиг шимт төсөл гэдэг чинь гэрээний цааснаас эхлээд бөөн зардал шүү дээ, төрийн албан хаагчаа. Гэтэл болгарууд харилцан ашигтай төсөл дээр гарын үсэг зурчихаад явцын дунд "болье, зогсье" гэж адгийн новшийн ааш гаргаж байхад тэднийг чи минь өмөөрөхчаан аядаад байгааг би нэг л зүйл ангиар тайлбарлаж байна. Чи амьдралдаа юу ч бүтээж байгаагүй төрийн паразит учраас ийм үл ойлгогдох логиктой юм бичлээ, зөв үү?
7    6
Baavar [124.158.94.35]: 2016-08-19 11:07
3-р коммент-д: "Оросууд биднийг зарчихаж чадна", монголоо, биднийг ааааль дээр үеэс барууны империалистууд хятадтай нийлж эзлээд зараад эхэлчихсэн. Чи хаана, ямар ертөнцөд амьдардаг нөхөр в? Үйл явдлын хаагуур нь өнгөрчихсөн гар в? Чиний энэ төр засаг чинь "монгол хүний өмнөөс" эх орныг минь зараад дуусч байгааг чамдаан шинэ соргог мэдээ болгон хүргье.
Усан цахилгаан станц: энэ тухай бид олон ч удаа бичлээ дээ..... УЦС-ны асуудлаас болж энэтхэг-пакистан байлдсан, тажикистан-узбекистан дайны байдалд орсон, этиоп-египт судантай байлдсан, ирак-сири байлдах шахсан, турк-ирак дайны байдалд орсон, израил-ливан байлдсан......НҮБ-ийн мэдэгдэл: сүүлийн 50 жилд гол мөрөн хааж боох асуудлаас үүдэлтэй 507 улс хоорондын сөргөлдөөн болж 21 удаа зэвсэгт тулаан өрнөж байсаан. Энэ тухай ахиад нэг сайн бодолцвол зохимжтой. ЮНЕСКО гэх байгууллага манай УЦС-ын төслийг байгаль орчинд сөрөг үр дагавартай гэснийг бас дахин бодолцоорой. Манайд 5-р ДЦС барих төслүүд хогоороо хөглөрч байсан, тэд юу болов? Хүрэн нүүрсийг ДЦС-д ашиглахаас өөр хэрэглээ байдаггүй, гэтэл манайд шивээ, багануур, адуунчулуу гэх мэт ухаад эхэлчихсэн боловч ямарч хэрэглээгүй нүүрс байна шт. Хэдэн киловатт-аас болж Орос, ЮНЕСКО, НҮБ-тэй хэрэлдсэн нь дээр үү? Өөр юунд ч үл ашиглагдах нүүрсээр цахилгаанаа үйлдвэрлэсэн нь дээр үү? Аль нь вэ?
"Оросууд яагаад манайд ашигтай том төсөл хэрэгжүүлэхгүй байна вэ?" Гүй ээ, чи нээрээ хаана амьдардаг нөхөр в? Орос капиталистууд наяад төсөлд оролцьё, хамтарья гэж ирсэн шт. Хайрт төр маань англосаксууд хятадуудад өөрийн биеэр бүх төслүүдээ тараасан шт.
Ааа, харин "өнөөгийн оросууд бидний мэдэх оросууд биш болсоон" гэдэгтэй 100% санал нийлж байна. Хуучны СССР шиг хүний өмнөөс улсыг нь барьж босгочихоод дараа нь дуугүй нүүр лүүгээ нулимуулаад зогсдог Орос байхгүй болсоон, одоо капиталист тооцоот Орос бий болсоон, үнэн.
8    2
Зочин [49.0.185.114]: 2016-08-19 11:44
тиим шүү
0    0
Зочин [103.9.90.50]: 2016-08-19 14:12
Хэт туйлширч гүйвэл ийм гайтайг яруу тодоор харуулж байна. Манайхан ч сайн ухаарах хэрэгтэй. Украйн, Болгар, Турк гурваас болж Оросууд их халширсан учраас Монголыг маань яг хоёр талаар нь тойруулаад Хятад руу хийн хоолойгоо тавьчихлаа шүү дээ.
1    2
Зочин [183.177.101.234]: 2016-08-19 14:14
Бааварын зөв
1    1
Бааварт [122.201.28.15]: 2016-08-19 14:26
Чи хаана амьдарч байгаа нөхөр вэ? Өөрийнхөө мөрөөдлийнхөө ертөнцөд үү? Барууныхан хэзээ тийм их монголд нөлөөтэй болчихсон юм бэ? Хятадуудын ил далд нөлөөлөл их байгаа болохоос монголд барууныхан тэгэж их нөлөөлсөн юм байхгүй. Хамгийн том нөлөөлөл илэрсэн үе нь Оюу-толгой авахад Рио тинтогийн үзүүлсэн нөлөөлөл л байх. Гэхдээ энэ бол аль нэг улс орны нөлөөлөл биш, үндэстэн дамнасан корпорацийн нөлөөлөл байсан. Бусдаар бол бид нар гүйж очиж далдагнаж гүйхгүй бол бид нарыг тоодог барууныхан гэж байхгүй ээ. Монголд эсвэл дэлхийд болж буй бүх зүйлд англосаксончууд эсвэл жүүдүүд буруутай гэж байхгүй. Энд бид нарын бас оросуудын буруу хамаагүй их байгаа.
3    3
Baavar [124.158.94.35]: 2016-08-19 15:45
Заа, хамаа айн... уун... гээд сонс: өнөөдрийн Монголын сонгуулийн систем хаанаас ирсэн бэ? Энэ сонгуулийн систем 2 жилд нэг удаа эх орныг маань орвонгоор нь эргүүлж ард түмнийг дайсагнуулдаг систем мөн гэдэгт санал нэгдэх хүмүүс гараа өргөнө үү.
Заа, Бороо гоолд гэх паразитууд Монгол төр засгийн нян бацилуудтай хамтран хэдэн тонн алтыг 1)татваргүй 2) Гааль НӨАТийн татвараас чөлөөлөгдөн гаргаж явсан бэ? Гэх мэтээр үргэлжлүүлвэл нөгөө оюу толгой, 5 толгой, нарийн бүдүүн сухайт гээд яригдана.
Заа, 1997 онд "ашигт малтмалын хууль" гээчийг ямар байгууллагын зөвлөгөөн дор анх зохиож батлуулж байсан бэ? Гадаад хөрөнгө оруулалтын хууль байна, бас. Нөгөө оёдлын цехүүдийг санаж байна уу? Бас мэдэхгүй гээд гүрийхүү, хамаа? Оёдолчин охид өдөрт НЭГ Л шээх эрхтэй, пакистан энэтхэг солонгос маанажаруудын гарын зугаа болсон хэдэн охид тэнд сарын хэдэн төгрөгт яргалуулж байсан бэ? хамаа? Татварын хууль байна, бас. Хил гаалийн хууль байна. Гадаад иргэнд Монгол иргэншил олгох хууль байна. Иймд би чамайг ямар ч мэдлэг мэдээлэлгүй (ядахдаа хов живийн хэмжээнд дээрх бүхний тухай сонссогүй гэж ойлголоо) шар толгойтой амьтан хараад гүйн харайж хөлнийх нь мөөгөнцөрийг долоодог нэгэн гэж дүгнэлээ. Харин барууны паразитуудын хийсэн үйлдлийн үр өгөөжийг ашиглан хайрт хятад хөрш маань биднийг дураараа эдлэж байгаа юм.
5    3
Зочин [103.212.119.39]: 2016-08-19 16:06
АНУ бол Монголыг Хятадад ашиглуулж дундаас ашиг олох систем үйлчилж байна гэдэг нь ойлгомжтой болсоон.
4    2
Бааварт [122.201.28.15]: 2016-08-22 09:36
1-р дүгээрт.Монгол улсын сонгуулийн систем нь дэлхийн олон улсад ашиглаж буй сонгуулийн системтэй нэгэн адил бөгөөд ОХУ-д мөн уг системээр явагддаг. Суудал хуваарилахдаа мажоритар болон пропорциональ гэдгээрээ ялгарахаас биш системийн хувьд ямар нэгэн ялгаа байхгүй. ОХУ нь пропорциональ буюу хувь тэнцүүлэх байдлаар парлементийн суудлаа хуваариладаг. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог гаднаас биднийг хагаралдуулах зорилгоор оруулж ирсэн мэтээр үзэх нь буруу. Хэрэв бид хоорондоо дайсагнаж улс оронгоо орвонгоор нь эргүүлж байгаа бол энэ бидний л буруу. Quiza-гийн "буруу" гэдэг дууг сонсоорой. Бурууг бусдаас битгий хай. 2-р дугаарт. Хулгай хийгээд баригдахгүй, баригдсан ямар ч асуудалгүй мултрах боломж байвал шудрага хүн ч хулгай хийдэг юм. Тийм боломж байвал гадны ямар ч бизнес эрхлэгч ашигаа нэмэгдүүлэх зорилгоор ашиглан шүү. Тиймээс улс орноосоо хулгай хийлгэх боломж олгосон тэр хүмүүс л хамгийн их буруутай. Ийм хүмүүсийг төрийн эрхэнд байлгаад л байвал энэ асуудал цаашид үргэлжлэх болно. 3-р дугаарт. Гадаад хөрөнгө оруулалтыг татах нь зөв гэхдээ гадаад хөрөнгө оруулалт гэдэг бол ямар нэгэн үндэстний хоолны "гуанз", автомашины засдаг граж, барааны лангуу биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв тийм жижиг хөрөнгө оруулалт нэртэй бизнесүүд байвал хяналт сайн тавьж ажиллах хэрэгтэй. Оёдлын цехүүд монгол иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиодлууд асар их байгаа боловч тэрийг нь тоож авч үзээгүй мэргэжлийн байгууллагууд нь ийм үйлдэл цаашид гарахад маш их нөлөөлсөн. Авилгалаар амаа үдүүлсэн монгол хүн нэртэй сүгнүүд хамгийн их буруутай. 4-р дүгээрт Би бол мэдлэг муутай нэгэн байж болох ч гадныхны/оросуудын/ гар хөл биш ээ. Хөгжингүй улс орнууд гадны хөрөнгө оруулалтыг зөв оновчтой байдлаар татаж, бүтээн байгуулж, үйлдвэрлэж, зохион бүтээж чадаж байна. Тийм улсуудын туршлагаас суралцаж байж л хөгжиж чадна. Ардчилал хүний эрхийг дээдэлснээр нь хөгжиж чаддаг болохоос БНХАУ, ОХУ 2 шиг дарангуйлалтай байвал эдийн засгийн хөгжилд хүрэхээс биш оюун санааны хөгжилд хүрч чадахгүй. Монгол хүн бусад орны иргэд шиг эрүүл саруул, хөрөнгөтэй, айх аюулгүй амьдраасай гэж хүсдэг. 2 хөршийгөө дагавал ингэж амьдарч чадахгүй. Гуравдагч хөрш гэж нэрлэгдэж буй АНУ, ЕХ, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг улсуудтай харьцахгүйгээр, эдийн засгийн болон улс төрийн олон талт харилцаа бий болгохгүйгээр улс орны бүрэн эрхэт тусгаар байдал, эдийн засгийн эрх чөлөөгөө хэрхэн хамгаалах юм бэ?. Хэрэв тэдгээр улсууд адгийн новшнууд байсан ч улс орноо хөгжүүлж, тусгаар тогтнолоо хамгаалж чадаж байвал би гарыг нь барьж, бөгсийг үнсэхэд ч бэлэн байна. Монгол улсад л ашигтай юм бол Сирийн хүүхдүүд үхэж, африкийнхан өлсөж, ДОХ-оор өвчилсн ч хамаагүй. Яагаад гэвэл тэд нэр миний хамаатан садан болох монголчууд биш шүү дээ. Харин чи бол орос, хятадын гар хөл болж, Монгол улс дахь баруунынхны ашиг сонирхлыг хөөж гаргуулах гэсэн улс орон, ард түмний дайсан юм. Хэрэв барууныхан гарчихвал Бутаныг Хятад түрэмгийлсэн шиг хэн ч тоохгүй, телевизээр мэдээллээд л өнгөрнө.
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-08-22 10:44
Сүүлийн коммент: Нөхөөр, чи миний бичсэн коммент болгоныг хүлээн зөвшөөрч доор нь гарын үсэг зурчихлаа шүү дээ. Эхлээд уншиж байж коммент бичдэг хүмүүс хэрэгтэй байнаа, ард түмээн!
0    0
122.201.28.15-д [202.131.239.130]: 2016-08-22 11:00
Та хоёрын нэг нь шүүмжилсэн юмыг нөгөө нь арай өөр өнцгөөс харж тайлбарлаад байгаагаас аль аль нь мундаг дүгнэлт шүүмж бичиж. Бид аль болох олон талаас нь аливааг дүгнэж сурч байгаа нь сайн ч, хүний эрх, ардчилал, зах зээл гэсэн ойлголтуудаа буруу ойлгосон хүмүүс хаана ч, хэн дуртайгаа "лалар" царайлаад муулж, харааж, ашиг хонжооны хэлбэр болгож суудаг болсон нь бидний боловсролын гажуудал юм даа. Ардчилалд ч бас бусдын эрх ашгийг хамгаалахын тулд диктатур байх ёстой. Гуравдагч хөрш, бас Монгол улсын ашгийн талаар бичихдээ санаагаа зөв гаргаагүй байлгүй дээ (бөгс үнсэх, бас ДОХ-ын талаар). Бусдаар бол чиний үзэл бодлыг дэмжиж байна.
0    0
Бааварт сүүлийн коммент [122.201.28.15]: 2016-08-22 15:12
Чиний бичих зүйл ердөө л энэ үү. Миний зөв чиний буруу, чи худалдагдсан би худалдагдаагүйд хамаг учир байна. Миний дээдэлж буй эрх ашиг бол Монгол улс, монгол үндэстний эрх ашиг байгаа бол чиний хувьд ОХУ юм уу БНХАУ-ын эздийн чинь эрх ашигт нэгдүгээрт байна. Цалингаа цаг алдалгүй авч байхыг хүсье. Тэжээвэр гөлөг минь.
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-08-22 17:05
Нөхөр минь, юунд бичсэн болгоныг хуулж бичээд байна в? "Сүүлийн коммент" гэдэг чинь "сүүлийн комментад хариулах нь" гэсэн утгатай юм аа. Тэмбүүнд дэвтээд санаа оноо гаргаж чадахаа больсон толгойтой бол бусдыг хэл амаар элдэвлэлээ гээд халдварт тэмбүү чинь эдгэнэ гэсэн үг биш л дээ, нөхөөр
0    0
иргэн [103.50.207.19]: 2016-08-22 17:54
мань баавар орос хүн ирээд өөрийг нь шанаадаад унагавал инээж босож ирээд извините пожалуйста гээд зогсож байх хэмжээний фанат.
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-08-22 18:16
Хүүүүш, оросоор бичдэг хүн гараад ирлээ. Үнэндээ гэхэд чам шиг "мормон" хүмүүжил надад үгүй л дээ. Зөрүүлээд гуссан нь дээр байлгүй дээ, юу гэж бодном "нөгөө хацраа өгөгчөө"?
1    0
Зочин [103.10.22.41]: 2016-08-23 00:02
Баавар минь, бага хэрэлдэж бай. Зарим сэтгэгдлийг зүгээр орхичхож болно шүү дээ, хэ хэ хэ. Уг нь энэ сайтыг чинь хааяа ухаж унших дуртай. Сэтгэгдлүүд харин заримдаа инээд хүргээд байдаг боллоо. Монгол хэлээрээ зөв бичицгээмээр дээ, ийм соёлтой залуус байж.
0    0
Зочин [49.0.186.88]: 2016-08-25 20:58
mongoliin tuusend oros shig ix zuil xiisen uls odoo ch garch irexgui d gol n bgaa yum xyatad bol zuvhun idex cag xugacaagaa l huleej bgaa yag odoo ter uls manaihiig xyamralaas gargaad ugnu geed xelchix l dee ????????????
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Танилцацгаа: Lindsey Lohan

Манай зэвсэгт хүчин, хэдхээн зураг 2

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд

Заа нөгөө гайхал чинь шалдан шүхрээр нисээд эхэлсэн шүү

24 минут 03 секунд амьсгаагаа дарах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд