Түүнтэй уралдан турк улсын ерөнхийлөгч эрдоган мөн өчигдөр "Турецкий поток" байгалийн хийн хоолой татах төслийг "цаг алдалгүй" эхлэх хүслээ ТАСС агентлагаар дамжуулан илэрхийлсэн байна."/>

Ангилал:

Гамшиг

Болгар турк хоёр бие биенээсээ өрсөн ОХУ-ыг царайчлав

2016-08-09 14:13 1459 9
Өчигдөр болгар улсын ерөнхий сайд бойко нөхөр Путин-тэй утсаар холбогдож "Южный поток" байгалийн хийн хоолой татах төслийг яаравчлан үргэлжлүүлэхийг гуйсан байх юм.
Түүнтэй уралдан турк улсын ерөнхийлөгч эрдоган мөн өчигдөр "Турецкий поток" байгалийн хийн хоолой татах төслийг "цаг алдалгүй" эхлэх хүслээ ТАСС агентлагаар дамжуулан илэрхийлсэн байна.

Эхнээс нь тайлбарлвал:
- ОХУ нь евро зөвлөлийн байгалийн хий импортын 40%-ийг хангадаг юм.
- Харамсалтай нь хий дамжуулах хоолой нь украины нутаг дэвсгэрээр явдаг. Украин нь тусгаар тогтносноос хойш энэхүү хоолойг элдэв янзаар ашиглан ОХУ болон евро зөвлөлийг шантаажлах нээнэтэгээ болгосон нь туйлын үнэн: хоолойг хаана, хий хулгайлна, дутуу шахна, үнэ өртөг дээр ажилна...гэх мэт.
- Уг завхарлын байдлыг таслан зогсоох үүднээс ОХУ ба евро зөвлөл хоёр 2007 онд украиныг тойруулж хий нийлүүлэх шугам татахаар тохиров. Шинэ хоолой ОХУ-аас Хар тэнгэсийн ёроолоор дайрч болгар улсаар дамжин цааш европ руу сунах төсөл байлаа.
- Заа зуу болоод 2 тал гар хөлийн үсгээ зурж ОХУ өөрийн талаас шугамаа татаж эхлэв. 2012 оны явдал.
- 16 миллиард евро-гийн өртөгтэй төслийн 50%-ийг ОХУ санхүүжүүлж шугам татах ажилаа дуусах мөчид евро зөвлөл өөрийн зүгээс сохор зоос ч гаргалгүй харж сууж байснаа 2014 онд "Манай Евро Зөвлөл Болгар улсыг энэхүү төслөөс татгалзахыг зөвлөж байна" гэж дебил-тсэн байдаг.

- Болгарууд шуурхайлан шинэ эзэдийнхээ тушаалыг биелүүлсэн нь: өөрийн нутаг дэвсгэр дээр шугам татахыг хориглов.
- Евро зөвлөлийн тооцоо: "Гаргаад үрчихсэн 8 миллиард евро-гийн хөрөнгө оруулалтаа алдахгүйн тулд ОХУ байгалийн хийгээ үнэгүй шахуу өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Үүнээс гадна энэ цэг дээр нь дарж хатгаж байгаад ОХУ-аас өөр янзан бүрийн улс төрийн буулт суулт нэххэд амар" гэж тооцоолсон байдаг.
- ОХУ жаал гайхаж "Европчуулаа, энэ төсөл чинь зөвхөн бидэнд ашигтай бус мөн та нарт онцгой ашигтай шт. Та нар зүгээр үү? Толгой тархи чинь өвдөж хавдаагүй биз?" гэх асуултанд евро ертөнц хариулахгүй байсанд ОХУ уг төслөөс гарсанаа мэдэгдэв. 2014 он.
- 2014 оны 12 сард Ерөнхийлөгч Путин "Евро зөвлөл "южный поток" төсөл дээр бүтээлч бус хандаж байгаатай холбогдон бид уг төслийн асуудлыг ахин сөхөх боломжгүй болсноо мэдэгдье" гээд туркийн ерөнхийлөгч эрдоган-тай "Турецкий поток" төсөл дээр гарын үсэг зурсан болно.
- Гэтэл зальжин боловч жаалхан ярваадуу турк ерөнхийлөгч эрдоган зүгээр чимээгүйхэн шиг төсөл юугаан барьж евро зөвлөлийг багалзуурнаас нь барихын оронд дальжиганан дөвчигнөхөөр шийдэв. "Та нарын ирээдүй миний гарт ирчихлээ штээ, найзуудаа. Намайг бушуу евро зөвлөлдөө авахгүй бол сонин юм болох гээд байна штээ, найзуудаа" гэж.
- Өөрийн байдлыг бүүр дордуулснаа ойлгох европчуул ичсэн нүүрэндээ катар, америкаас 1,5 дахин үнэтэй шингэрүүлсэн хий авах оролдлого хийв. Нэмэргүй.

- Тэр хооронд англи орон европын зөвлөлөөс гарахаар болж, австр финлянд мөн евро зөвлөлийн гишүүнчлэлийн асуудлыг хүндээр сөхөөд эхэлсэнд болгарууд "EU ер нь задрах гээд байна уу даа?" хэмээн сандралдан "Орос ахан дүүс нараа тэр хийн хоолойн төсөл дээр бяд буруугүй байсан шүү, энэ муу балиар евро зөвлөл биднийг хүчиндээд байсан юм аа" хэмээн ОХУ руу эргэн мөлхөж байгааг ерөнхий сайд Бойко-гийн өчигдрийн гуйлт илэрхийлэв.







- Ааа, турк улсын хувьд гэвэл: олон өнцөгт хорт бодлого явуулах гэж ихэд хичээвч барсангүй ээ. Орос ч гүй, америк ч гүй, евро зөвлөл ч гүй, лалын шашинт ертөнц ч гүй хоцров.
Уг вакуум-д сорогдон тусгаарлагдсан турк улсад Орос арай найдвартай түнш болохыг ойлгосон эрдоган өнгөрдөг 7 сараас Путин-д элдвээр тал засаад байгааг та бүгд ажигласан байх.
Уул нь ч энэ хийн хоолойн төслийг турк-ээр дамжуулчихвал туркүүд европыг үнэнгээсээ багалзуураас нь атгачих юм л даа.

Харин ОХУ-ын хувьд хийн хоолойг болгарын нутаг дэвсгэрээр явуулсан нь илүү эерэг өгөөжтэй, хямд, түгшүүргүй байх юм.



« Өмнөх сэдэв

БНХАУ-ын батлан хамгаалахын сайд: "Ардын дайнд бэлдэцгээ" гэв

Дараагийн сэдэв »

БНАСАУ-аас бүх харилцаа холбоогоо тасал




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.233.174]: 2016-08-09 18:38
he he
0    0
Зочин [84.227.117.69]: 2016-08-09 19:32
Eu ornuud sergergdeh erchim huch iheer hereglej bgaa uchir orosoos hii awah shaardlagui blson jishee n german ulsiinhaa 70 huwiig baigaliin sergeegdeh erchim hucheer hangaj bn 2030 gehed 100 huwi hangana gesen. Orosoos olon uls damjuulj hii awah n erchim huchnii haraat baidald orno geed ali blhoor uursduu biy daaj bgaa. Europuud ingeed ehlenguut hiinii une unaj orosiin tusuwt hymral uussen. Ene ued hytaduud hymd uneer awahaar geree hiisen odoo hiin hooloigoo bariad ywj bgaa bh. Orosiin bodlogogui alhmuudad dandaa hytaduud hojdog. Daisnaa sulruulna gedeg ali ch ornii terguuleh shugam bh ymdaa. Eebii putiniig tsarai aldaad uchnuun guisan manau ulsaar transit hiigeech geed ugui l gesen. Iim l ym blson. Oros mongol shig nuurs hiinees haraat uls barag bhgui bolj bn . Sergeegdeh erchim huchnii erin zuun
1    1
Зочин [84.227.117.69]: 2016-08-09 19:33
Uu sorry german 2020 geged 100 huwi baigaliin erchim huchtei boloh ym bilee.
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-08-09 20:42
84-р минь дээ, чи энэ тоо юугаан хаанаас олдог юм б дэ? Герман улс Исландийн дараа сэргээгдэх эх үүсвэрийн эрчим хүч үйлдвэрлэдэг улс гэхэд (дэлхийн №2) 14,8%-ийг үйлдвэрлэж байна шт. Хэрэв европ байгалийн хий хэрэглэдэггүй юм бол америк катар 2 үхснээ хийж тийш шингэрүүлсэн хий илгээгээд байгаа юм б дэ? Нар салхины эрчим хүчийн өртөг хэд байдгийг мэдэх үү? Дэлхийд хамгийн өндөр өртөгтэй эрчим хүч шүү дээ. Төр нь дотац төлж байж балансаа чүү ай барьдаг юм шүү дээ. Нэгдүгээрт.
Хоёрдугаарт: Юу боллоо гэж манай хүзүүгүй алиалагчид Агуу Путин итгэх в дэ? Монголын төр шиг найдваргүй амьд биет хорвоо дээр байхгүй болохыг тэд ч гэсэн мэдэж байгаа.
5    1
Зочин [84.227.117.69]: 2016-08-09 21:28
Sergeegdeh erchim huch baigalid horgui eh uuswer. Tsahilgaan mashin delhiin gunii dulaan salhin sens geed dewshilted neeltuud ar araasaa garch nuurs hiinii uniig hemh unagaaj bn. Huuchin zuun europiin ulsuud gazaar ajildag ded butectei teriigee hurdan solij bgan bn. Yr n ireeduigui naidwargui geed halj bndaa. Baavar ymiig esregeer n tailbarlah ym . Hudlaa geed nmg baahn tembuugeer n duudah bhdaa
0    2
Баавар [124.158.94.35]: 2016-08-09 21:52
Сэргээгдэх эрчим хүч үнэндээ л гоё. Шинэ соргог технолог зарчим байнга нээн турших нь туйлын зөв. Гэхдээ чиний бичсэн лугаа 70-80% зэрэгт хүрэх болоогүй байна шүү дээ. Дэлхий дээр ганц улс л бараг 100% цахилгаанаа гидро болон геотермал эх үүсвэрээс гаргадаг: Исланд. Яааалташгүй газар нутгийн онцлогоос ийм гоё амьдарч болж байна. Нүүрс, хий, нефтьний үнэ унаж тусдаг нь сэргээгдэх эрчим хүчний хөгжилтэй огт уялдаагүй зүйл. Капиталистууд "бирж" гэдэг системийг яах гэж улайран дэлхий дээр суулгаад байдагийг ойлгох цаг нэгэнт иржээ. 10-15 жилийн үелэлтэй тэд түүхий эдийн үнэ цэний хиймэл уналт үүсгэж өөрсдөө хямдхан авах тонуулын систем үүсгэн ажлуулаад 200 жил болчихлоо шүү дээ. тэд мөнгө үйлдвэрлэдэг тул мөнгө сонин биш, ТҮҮХИЙ ЭДИЙН МОНОПОЛ ЭРХИЙГ ЭЗЭМШИХ ТЭДЭНД АМИН ЧУХАЛ юм.
4    0
Зочин [202.9.40.172]: 2016-08-09 22:04
ОРОСОД АЛЬ Ч ТАЛААРАА АШИГТАЙ БОЛЖЭЭ. ХОЁУЛАА ГУЙГААД ИРЖ БАЙНА. ХОЁУЛАН РУУ НЬ ЗЭРЭГ ХООЛОЙ ТАВЬЧИХВАЛ ОРОСТ БҮРЧ АШИГТАЙ. НЭГ НЬ БОЛОХОО БАЙЛАА ГЭХЭД НӨГӨӨДӨХТЭЙ ХАРЬЦАНА. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ТАЛЫГ НЬ ОРОСУУД ТАВЬЧИХСАН ЮМ БАЙНА Ш ДЭЭ. БҮР БОЛОХГҮЙ БОЛ РУМЫНТЭЙ ЯРИЛЦВАЛ ТЭГЭЭД БОЛЧИХНО.
0    0
Зочин [84.227.117.69]: 2016-08-09 23:31
Asuudal hooloindoo bgaa bish ymaa gaznii heregleegee europuud bagasgaj tsaashdaa bio gaz solar wind uuswerees heregceegee hangah bodlogotoi ene hel am ihtei ersdeltei une urtug undur hureelen bgaa orchind hortoi zuiliig bolih tiishee handaad bn
1    1
Зочин [180.149.80.74]: 2016-08-10 08:45
Туркууд Европийн хужаа гэдэг нь яг үнэн. Орос ах нар зөв шийджээ
1    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Еээ, бүү үзэгд, амьдаар нь

Бичил бизнесийн санаа

Хойд Солонгосын амьдрал Майк Huniewicz-ний дуранд

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 24-ний байдлаар)

Арабуудын эртний "гарем" гэгчийн оршин суугчид (үргэлжлэл)



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд