Яаж зүгээр хараад суух вэ, тээ? 1976 онд СССР өөрийн тийм програм батлаж 1988 оны 11 сард “Буран” хэмээх сансарын хөлөг Казахын ССР-ийн “Байконур” станцаас хөөрч 208 минутын дараа дэлхийг хэд тойроод тэндээ буцаж газардсан байна.
Уг нислэгийн онцлог нь гэвэл: дэлхийн түүхэнд анх удаа сансарын хөлөг онгоц нисгэгч-хүнгүй, автомат горимоор хөөрч газардсанд байдаг. Газардахдаа зогсох ёстой хязгаараасаа 15 см-ийн наана зогссоныг эс тооцвол нислэг онц сайн явсан байна. Харамсалтай нь энэ нислэг нь Буран хөлөгийн анхны бөгөөд сүүлийн нислэг болохыг хэн мэдэх билээ? 1988 онд СССР-ийн удирдлагын ялзралын процесс эхэлсэн байсан тул улс төр, хүнд суртлын элдэв шахалт дор програм хаагдсан байна.
Техник үзүүлэлтүүдээс:
- Нийт 10 хүн (экипаж-ын 4 хүн болон 6 зорчигч) сансарт гаргаад буцаах чадвартай
- Хөөрөхдөө 30 тонн ачаа тээвэрлэнэ
- Буухдаа 20 тонн ачаа тээвэрлэнэ"/>

Ангилал:

Алдартан, Технологи

"Буран" сансарын хөлөг онгоц

2015-04-21 11:56 2987 1
СССР нь сансар судлал, зэвсэг үйлдвэрлэлээр урдаа хэнбэгуайг ч гишгүүлдэггүй байлаа. Тэгсэн мөртлөө хөргөгч үйлдвэрлэлээр Японыг гүйцэж чаддаггүй байлаа, эдийн засгийн сонин тогтолцоо, тиймээ?
Түүхээс: америкчууд 1974 онд "олон удаа ашиглах сансарын хөлөг онгоц бүтээх" төлөвлөгөө батласан болно: мөнөөх “Shuttle” програм. СССР-чүүд маань даруй тагнуул тавьсны дүнд тэрхүү програм нь “цэргийн зориулалттай, тэр тусмаа цөмийн зэвсэг зөөвөрлөх зориулалттай хөлөг онгоц бүтээх програм” болохыг тогтоов.
Яаж зүгээр хараад суух вэ, тээ? 1976 онд СССР өөрийн тийм програм батлаж 1988 оны 11 сард “Буран” хэмээх сансарын хөлөг Казахын ССР-ийн “Байконур” станцаас хөөрч 208 минутын дараа дэлхийг хэд тойроод тэндээ буцаж газардсан байна.
Уг нислэгийн онцлог нь гэвэл: дэлхийн түүхэнд анх удаа сансарын хөлөг онгоц нисгэгч-хүнгүй, автомат горимоор хөөрч газардсанд байдаг. Газардахдаа зогсох ёстой хязгаараасаа 15 см-ийн наана зогссоныг эс тооцвол нислэг онц сайн явсан байна. Харамсалтай нь энэ нислэг нь Буран хөлөгийн анхны бөгөөд сүүлийн нислэг болохыг хэн мэдэх билээ? 1988 онд СССР-ийн удирдлагын ялзралын процесс эхэлсэн байсан тул улс төр, хүнд суртлын элдэв шахалт дор програм хаагдсан байна.
Техник үзүүлэлтүүдээс:
- Нийт 10 хүн (экипаж-ын 4 хүн болон 6 зорчигч) сансарт гаргаад буцаах чадвартай
- Хөөрөхдөө 30 тонн ачаа тээвэрлэнэ
- Буухдаа 20 тонн ачаа тээвэрлэнэ









Уг програмын шугамаар нийт 4 хөлөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан байна. "Буран" хөлөг нь хөөрсөн бол "Байкал" хэмээх 2 дахь хөлөгийг туршилтын туулай болгосон гэнэ. Энд шүхэр туршиж байгаа нь.



















1989 онд Франц улсад зохион байгуулагдсан "Ле Бурже" үзэсгэлэнд зориулж Бураныг тээвэрлэхэд бэлдэж байгаа нь.























Зүүн талынх нь дайсны хөлөг. Баруун нь манай талын.

















Ле Бурже-д бууж байна.









Өнөөдөр Буран хөлөгийг эвдэж хэмхчээд дууссан бололтой. Энэ дууриамал төмөр каркас Москвагийн Горькийн паркад СССР-ийн сүр хүчийг онигоо болгоод хэвтэх.

« Өмнөх сэдэв

Израил ба Палестин ахлах ангийнхны зуны амралт

Дараагийн сэдэв »

Ёооо ....... юу уншчив даа, цусаар тээглэ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

laitai [182.160.3.207]: 2015-04-21 21:31
iim ch bolvuu gej bodsii maa. ah nar ch lag shuu
0    0
Зочин [59.153.87.39]: 24 өдрийн өмнө
зөвлөлтүүд Агуу Америкаас яг хятадууд шиг хуулдаг байжээ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арслан бар лугаа үрсээ хамгааллаа

БНАСАУ хятад андтайгаа муудалцхаар шийдлээ

Эдний гишгэсэн газар зүлэг ахиж ургадаггүй байхаа, тээ?

Саудын негрүүд канад дебилүүдтэй бүх холбоо сүлбээгээ цаффчижээ

Англи бүсгүйчүүдийн нууц ертөнц рүү шагайя



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд