Ангилал:

Алдартан

Бүсгүйчүүд санаачилсан гэдгийг мэддэг үү?

2016-10-19 19:39 780 0
Бид ч гэсэн мэддэггүй байлаа. Дан "эрэгтэйлэг" салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байдгийм байна.

1810 онд Массачусетс мужийн Табита Бэббит бүсгүй ой модны аж ахуйд үйлээ үзэх эрчүүдийн хөдөлмөрийг голоо харалтал ажиглан суусны эцэст тэвчээр нь барагдан циркуляр хөрөөний анхны зураг төслийг гарган төмөрт прототип хийж патент авсан байдаг байна.

М.Э.Ө 370 онд Египтэд төрсөн грек бүсгүй Гипатиа Александр нь огторгуйн биетүүдийн координат, хэмжээг тодорхойлох "астролабиа" төхөөрөмж санаачилсан байна.

1808 онд франц бүсгүй Никол Барбье Клико нь шампанскийг шүүх технологи санаачилжээ. Үүгээр шампанск нь тунгалаг болж дэлхийн архичидийн таашаалд улам их нийцэх болж.

1845 онд Сара Мэтер перископыг санаачлан патентлав.

1873 онд Надежда Кожина лаазалсан мах хийх технологи санаачлан Вен-ийн үзэсгэлэнд алтан медаль хүртсэн байна.

1886 он. Жозефина Кокрейн аяга таваг угаах төхөөрөмж санаачилсан боловч тухайн үед хэн ч тоогоогүй өнгөрч. 50 жилийн дараа л гэр орны өргөн хэрэглээний төхөөрөмж болсон байх юм.

1892 онд жирийн нарийн бичиг хүүхэн цас цэвэрлэхээсээ шал дургүй нь хүрч цас цэвэрлэгч машины эхний хувилбарыг бүтээсэн байна.

1903 он. Мэри Андерсон анхны шил арчигч санаачлав.

1909 он. Германы Меллита Бенц хүүхэн кофены цаасан шүүлтүүр санаачлав. Үгүй ээ, Мерседес Бенц машинтай ямарч холбоо сүлбээ байхгүй.

1917 он. Долорес Жонс бүсгүй "гушитль, уул нь глушитель юм" буюу дуу намсгагч санаачлав.

1917 он. Марион Донован хүүхэн нь шээс үл нэвчих комбо бандаашиг санаачлав. Паамперсийн өвөг эцэг юм даа.

Итгэхэд бэрх: шоколадан жигнэмэгийг 1930 онд анх хийсэн юм байна шт. Рут Уэйкфилд аньяад талархаж байнааа.

1941 онд Хейди Ламар бүсгүй нууц холбооны хэрэгсэл санаачлан патент авсан байна. Өнөөгийн гар утас wi-fi ийн үндэс л юм даа.

Стефани Кволек нь 1965 онд "кевлар"-ыг санаачлан бүтээсэн байна. Олон ч сая хүний амийг аварсан бүтээл гэнэ дээ.

Патрисиа Биллингс 1970 онд силиконыг санаачлав.

« Өмнөх сэдэв

Хиллари Клинтоны нүцгэн хөшөө

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд