Ангилал:

Амьтны ертөнц, Гамшиг

Бяцхан арал дээр хөсөр хаягдсан туршилтын шимпанзе

2016-06-26 17:32 2003 2
40 настай Понзо шимпанзе нь Көт Дивуар-ийн эргээс холгүй орших арал дээр ганцаараа амь зогоох сармагчин юм. Түүнийг 19 ширхэг сармагчины хамт 1983 онд энэ арал дээр "Нью Йоркийн Цусны Төв" гэгч нян судлалын байгууллага хаясан байдаг байна.

Заа, түүхийг нь эхнээс нь яривал:
1. "Нью йоркийн цус судлалын төв" гэх АНУ-ын төрөөс санхүүжих бактериологийн судалгааны төв нь Африк тивд нижгээд лабораторитай бөгөөд элдвийн туршилтаа тэндэхийн зэрлэг ан амьтан дээр явуулдаг байгууллага байна. Одоо ч байгаа.
2. Гепатит A,B,C,D,E,F,G, маляриа, холер, тахал зэрэг үхлийн нян бактери судалдаг (анагааж эмчилдэг биш: судалдаг. 60 жилийн турш л "судлаад" байгаа юм байх) төв. Анх ЭБОЛА хаана үүсэж тархалаа? санаж байна уу? Эсвэл, бүүр дэмийрвэл: 1992 онд Монгол "дэвшилтэт ардчилсан" нийгэм болоод 1 жил өнгөрч байхад өмнө нь огт байдаггүй "холер" гэгч өвчин Багануурт ч билүү? Хөтөлд ч билүү? тархаад байсныг санах хүн байна уу? Эсвэл ганц хоёр жилийн дараа нь "цахилгаан менингит" хаанаас ч юм гэнэт тархаад байсныг санах хүн байна уу? Тэр үед бид баруунаас тусламжийн хоол хүнс авдаг байсныг санаж байна уу? Би хувидаа энэ "тохиолдлууд" хоорондоо холбоотой гэдэгт оооооогт эргэлзэхгүй.

Сэдвээсээ бяцхан гажчихлаа.

3. Зовлонт шимпанзе Понзо болон өөр сармагчинууд дээр 1983 он хүртэл элдэв жорын бактери туршиж үзчихээд хэрэггүй болонгуут бөөнөөр нь эзгүй арал дээр хөсөр хаясан байдаг байна. Ус унд, хоол хүнсгүй арал дээр хаясан нь учиртай: биеийн эсэргүүцэл дорой болход цусан дахь нян нь ямар нөлөөтэй байх, сармагчиний бие организм яаж эсэргүүцэхийг ажигладаг байсан байна. Ажиглалт явуулах гэж арал дээр ирэхдээ Нью йоркийн цус судлалын төвийн нөхөд хүнс чулууддаг байж
4. Мэдээж нялх нойтноосоо лабораториос гаралгүй амьдралаа барсан, үхлийн нянгаар халдварласан ба эзгүй арал дээр тэжээлгүй орших шимпанзенууд төд удалгүй үхэж эхлэв.

5. Үхсээр талийсаар 2009 он гэхэд бяцхан арал дээр Понзо, түүний эхнэр ба 2 монди нь л амьд үлдэв. Мөн тэр жилээс "цусны төв" хоол илгээлтээ зогсоов. 4-хөн адгуусын төлөө мөнгө дэмий үрээд яахав, тээ?
6. Арал дээр нэгэн шимпанзе гэр бүл харангадаж үхэж байгааг мэдэх ойр тосгоны залуу, ядуу Жермайн гэгч өөрийн хүнснээс илүүчлэн арал дээр авчирдаг болсонд шимпанзе гэр бүл хэсэг амь зогоосон байна. Гэвч 2013 онд Понзо-гийн гэр бүл хэдхэн хоногийн дотор талийж Понзо ганцаараа үлдэв. Жермайн энэ тухай ярихдаа "Намайг гэр бүлийн 3-ыг нь оршуулж байхад Понзо шороо зөөж тусалсан" гэж дурсав.

Нью йоркийн цус судлалын төвийн Либери дахь төв, сармагчины байр.

7. 2013 оноос өнөөг хүртэл Понзо арал дээрээ ганцаараа амьдарч буй бөгөөд Жермайн долоо хоногт 1-2 удаа хооллоно. Хөөрхий, хөгшин шимпанзе-д хань болдог ганц амьтан нь.







Энэ түүхийг сонссон "Шимпанзе аврах төв"-ийн захирал Эстел Понзо-г өөрийн төв рүү авч явах санаатай ирэвч шимпанзегийн цусны шинжилгээ тааруу гарав.



















« Өмнөх сэдэв

Мэгж бүүвэйн дуу дуулдагт итгэх үү? /видео/

Дараагийн сэдэв »

Энэ фото зургийг сайшааж байна




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.38]: 2016-06-26 20:20
Muu novshnuud amitan tamlaad
1    0
dino [126.15.231.84]: 2016-06-26 23:40
96 onoo 7.8sard bas Holer garaad, hul horiod ,vagon yavahgui ntr bolj baisniig sanaj baina. Mongold gardaggui baisan uvchin yumuu te.Zavaanaas bolj l garch baigaa yum gej oilgoj baisan.
Tsahilgaan menengit,ideet menengit 2-iig bol 2uulang zereg tusaj uhen gee aldaj bailaa. Huiten orond l ih garamtgai uvchin yum baih geed l uuriiguu itguulseer irlee.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зөөгч нарт зориулав

Бичил британы хөлөг онгоц америк онгоц лугаа эвдрэн чирүүлэв

"Бяд урьдчилсан цөмийн цохилтоор Москва-г үгүй хийнэ"

НҮБ-ийн шинэ дарга Путин-тэй уулзана

лалын дүрвэгсэдийг хүлээж авахгүйн тулд 300'000 доллар төлжээ



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд