Ангилал:

Гэмт хэрэг

Чаушескуг цаазалсан нь

2015-05-26 20:32 3323 2
1989.12.21-ний өглөө Иракаас айлчлалаа ирсэн даруйдаа Чаушеску уламжлал ёсоороо Бухарест дах Коммунист намын төв штабын байрны гадаа цуглаан зохион байгуулав. боловч цугласан олон түүнийг эсэргүүцэн хашгирахад тэрбээр машид гайхсан гэнэлээ. Чаушеску эсэргүүцэгчдийг галлахыг тушаасан авч 12-р сарын 22-нд цэргүүд эсэргүүцэгчдийн эгнээнд нэгдэн орсноор Чаушеску эхнэрийн хамт нисдэг тэргээр Бухарестаас зугтаахад хүрэв. Тэд бослого дарагдахаар буцаж ирнэ гэж найдаж байжээ.
Гэвч тэднийг баривчилж, 25-ны өглөө цэргийн шүүхэд аваачин, ард түмнээ хоморголон хядах ажиллагаа явуулсан гэж яллаад, тэр өдрөө хэрэгжүүлж буудан хороолоо. Тэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан болохоор бие засах газрын хана руу чирж аваачсан байна. Чаушеску буудуулахынхаа өмнө “Бид та бүхнийг өсгөж торниулсан юмсан. Одоо тэгтэл биднийг нохой шиг үзэж буудах нь ээ” гэж салааны захирагч хошууч Дорин Карланд хэлжээ. Мөн Чаушеску “Урвагчид сөнөтүгэй. Миний өшөөг түүх та нараас авах болно. Тусгаар тогтносон социалист Румын улс мандтугай” гэж хашгирчээ. Тэгснээ “Интернационал” хэмээх дууг аялжээ. Елена буудуулахын өмнө гарынх нь хүлээсийг тайлахыг шаардсан аж. Цэргийн “шүүхийн” шийдвэрийг агаарын цэргийн 64 дүгээр хорооны дайчид гүйцэтгэсэн бөгөөд тус хороо төрийн томчуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг байж. Бууны дуу намдахад газарт хэвтээ Чаушескугийн царайд гайхсан байдал тодорсон байсан гэдэг. Үхэгсдийн шарилын дүрсийг телевизийн оператор авч, тэр өдрөө дэлхий дахинд цацав. /бичлэг нь интернетээр дүүрэн бий./
Тэднийг хорооход оролцсон хүмүүс дараа нь учир битүүлэг шалтгаанаар үхэж эхэлсэн гэдэг. Дарангуйлагчийг яллах цэргийн шүүхийн хуралдааныг даргалсан хошууч генерал Жика Попа 1990 онд өрөөндөө амиа хорлосон юм.
1989 онд Румынд болсон хэрэг явдалд Америк, Орос, Англи, Герман, Австрали, Унгарын тусгай болон аюулгүй байдлын албад хамтарч оролцсон гэдэг. Түүний цаазлах арга хэмжээтэй холбоотой бүхий л үйл явдлын өрнөлийг тухайлбал, жагсаал цуглаан хийх, Чаушескуг олон нийтийн дундаас эсэргүүцэх, нисдэг тэргээр зугтаалган, байгаа газраас нь баривчлах, цаазлах явцыг харуулсан бичлэг авч, дэлхий нийтэд цацах, шарилыг нь өөр хүний нэрээр булах зэрэг нь урьдаас төлөвлөсөн байлаа. 1989 оны арванхоёрдугаар сарын эхээр эцэг Буш, М.Горбачев хоёр Мальтад уулзахдаа “Румыны асуудал” буюу “Чаушескуг зохицуулах” асуудлын үндсийг тавьсан гэх байр суурь ч байдаг.



« Өмнөх сэдэв

Мега тэрбумтан болон хаадад зориулсан Boeing 747 VIP нисдэг ордон

Дараагийн сэдэв »

Алан хядагчидад зориулсан АНУ-ын зэвсэг /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.242]: 2016-10-24 10:08
ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг.хүн цадахаараа.........
түүнийг хорооход оролцсон нөхөдийг турхарсан цаад нууц эзэд нь хороосон
1    0
анхаа [211.36.133.242]: 2017-06-06 19:19
ард түмэн гэдэг угаасаа л т1 малнууд бдг.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Анаконда нь том хүн идчихдэг нь үнэн юм байна

Хэрвээ дэлхий дээр 500 км-н диаметртэй сүүлт од унавал юу болох вэ?

Урлагийн бүтээл 32

Америк геологч-тагнуул Москва, Ленинградын зураг авав, 1984 он

Мумбай хотын ягаан гудамжины ажилчид



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд