Ангилал:

Дайн

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12/11/2015)

2015-12-11 11:08 1619 2
Ээлжит түгшүүрт мэдээ ирсээр л...

Иракийн байлдааны онгоцууд уржигдар турк армийн хэсгийг тагнах даалгавартай Мосул хот руу ниссэн байна.
6 хоногийн өмнө 150 турк цэрэг олон тооны танк, хуягт зэвсэгтэй Иракийн нутаг дэвсгэрт нэвтэрч Мосул хотын ойролцоо бааз байгуулан зогссон байдаг, турк төрийн мэдэгдсэнээр: "Ирак дахь курд босогчидод зааварчилгаа, сургалт явуулах зорилготой илгээгдсэн хэсэг болно".
Иракын төр энэ үйлдлийг буруушаан "манай улсын тусгаар тогтнолыг үл ойшоон хүчиндсэн явдалд бид гүнээ бухимдаж байна. Турк улс нь армийн хэсгээ 48 цагийн дотор манай нутаг дэвсгэрээс гаргахгүй бол бид хүч хэрэглэх болно" гэж тухайн үед заналхийлсний эхний үйлдэл бололтой.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Өн өчигдөр шинээр баригдсан зэвсгийн үйлдвэртэй танилцах явцад: "Бид цөмийн болон устөрөгчийн зэвсэгтэй агуу орнуудын тоонд орох боллоо. Үүгээр бид эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө ба агуу ард түмнийхээ нэр хүндийг хамгаалах болно" гэж хэлснийг Хойд Солонгосын мэдээллийн алба мэдэллэв.
Хойд Солонгос нь 2006 онд албан ёсоор өөрийн технологийн цөмийн зэвсэг үйлдвэрлэх чадвартай болсоноо дэлхийд зарласан байдаг. Гэвч устөрөгчийн бөмбөг үйлдвэрлэх чадварын талаар өчигдөр л ийнхүү мэдэгдсэн байна.

ОХУ-ын флотын хүнд зэвсэглэлтэй "Варяг" хөлөг онгоц өнөө маргаашгүй Сирийн далайн эрэгт ирж "Москва" онгоцыг орлох тухай ОХУ-ын төв штаб мэдээллэв.

Ирак-ийн мэдээллийн агентлагуудын мэдээллэснээр: "АНУ-ын сенатор Жон Маккейн Ирак-д хэдэн хоногийн өмнө айлчлах үеэрээ цэрэг илгээх тухай АНУ-ын шийдвэрийг Иракийн төрд дамжуулсан байна. Үүгээр АНУ-ын төр 100 мянган цэрэг Иракийн баруун хэсэгт илгээж алан хядагчидтай тэмцэх гэнэ. Цэргүүдийн 10 мянга нь америк байх бөгөөд 90 мянга нь саудын араб, катар, йордан, эмират-ын цэргүүд байна".
Иракийн ерөнхий сайд Хейдар аль-Абади энэхүү АНУ-ын эх оронд нь нэвтрэх гэнэтийн төлөвлөгөөнд гайхшран алмайртал Маккейн "Энэ бол шийдэгдцэн асуудал" гэж өөдөөс нь хэлсэн байх юм.

Өчигдөр Багдад дахь ОХУ-ын консул "Иракийн пешмерге Курд-үүдэд ОХУ зэвсэг нийлүүллээ" гэж мэдэгдсэн байна.
Чухам ямар төрлийн зэвсэг ба тэдгээрийн тоо ширхэгийн талаар тодотгол хийгээгүй боловч "Иракийн Курдистаны пешмерге нь олон жилийн турш алан хядагчидтай хамгийн үр дүнтэй байлдаж буй цэргийн нэгдэл тул бид тусламж үзүүлж байгаа юм" гэж хэлэв.


« Өмнөх сэдэв

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдуг ижил хүйстэн хэмээн сэжиглэж байна.

Дараагийн сэдэв »

Маш ховор хүүхэн




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.180.220.83]: 2015-12-11 13:34
Юу л болох гээд байна даа? Саддам ах байсан бол Туркууд ингэж даварч чадахгүй дээ...
0    0
tugshuur [202.9.40.138]: 2015-12-11 16:28
nisleggui bus baiguulna gej bna.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Дэлхийн хамгийн гүн сувагт хог олдов

Энэ зам хаагдвал улсаараа дампуурнаа

Мэргэжлийн боксийн түүхэн дэх хамгийн шуугиан тарьсан 10 тулаан

Жон Керри: "Сири руу бид цэргийн хүчээ илгээхээр боллоо"

Шалдар булдар 70



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд