Ангилал:

Гамшиг, Дайн

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 24-ний байдлаар)

2015-12-24 14:19 1981 1


Герман улсын Батлан хамгаалахын яам өчигдөр турк улсад байрлах Патриот пуужингийн 2 батарей-аа хураан эх нутагт нь буцаасан байна. "2016 оны 1-р сард турк улс дахь Германы цэргийн мисс-ийн мандатын хугацаа дуусах болсонтой холбоотой" гэж тайлбарлав.

Патриот пуужингийн 2 батарей нь: 32 пуужин хөөрүүлэх төхөөрөмж, төхөөрөмж тус бүрт 4 пуужин (нийт 128 пуужин) ба үйлчилгээний 250 цэрэг ордог байна.



Йемен улсын "шиит" арми төрөл бүрийн зэвсэгт ажиллагаа амжилттай явуулж байна.
Заа, Йемен-д ээлжит иргэний дайн эхлээд 1 жил 3 сар болж байгаа билээ. Дайны угсаа нь нөгөө л "Шиит, суннит, хуситийн аль нь төрийн эрх барих вэ?" сэдэвт тэмцэл. Нэг талаас саудын араб, катар, бахрейн, малайз, йордан, эмират, кувэйт, марроко, сенегал, АНУ, египт ба йемений арми цагдаагийн нөхөд суннитуудын төлөө байлдаж нөгөө талаас иран, эритреа, хесболла, Хойд Солонгос ба йемений армийн үлдэгдэл нөхөд шиитуудын талд байлдаж бантан мэт иргэний дайн болж байгааг л баттай мэдэх билээ.
Саудын арабаар ахлуулсан коалиц (суннит коалиц гэе) Йемений төв ба зүүн хэсгийг 8 сараас цэргийн хүчээр эзэлсэнд шиит коалиц эсэргүүцэл үзүүлэн өнгөрсөн 2 сард:
- Суннит коалицийн 7 байлдааны усан онгоц сөнөөв (11 сар)
- Саудын арабын нутаг дэвсгэрт байрлах суннит коалицийн 2 штабыг ба Йемений нутагт байрлах 2 штаб баазыг пуужингаар харван устгав (12 сар)
- Олон тооны суннит зэвсэг техник, хүн хүч мөн устгав (10-12 сар)
- Йемений эзлэгдсэн нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын хувийн армийн компаний (Blackwater) баазыг устгав (өчигдөр)
- Энэ их хохиролыг шиитууд өөрсдийн сайжруулан хийсэн "Qaher-1" пуужингаар үйлдсэн гэх боловч Хойд Солонгосоос нийлүүлсэн пуужин ашигласан байх магадлалтай.

Qaher-1 пуужин

Blackwater-ийн цэргүүд

АНУ-ын Blackwater компаний Йемен дахь цэргийн баазын байршил.

Турк арми өчигдөр Сирийн хойд хил хязгаарын хот, Тал Абяад-ыг их буугаар буудав
Тэд олон зуун цэрэг болон зэвсэг техник хилийн зааг дээр байрлуулан туркийн нутгаас Сирийн курд-үүд байрлах Тал Абяад хотыг их буугаар 3 цагийн турш буудсан байна. Тухайн хот нь саяхныг хүртэл ISIS-ийн мэдэлд байсан боловч курд босогчид 20 хоногийн өмнө алан хядагчидыг хөөн хотыг чөлөөлсөн байдаг байна.

Турк улсын ерөнхий сайд Давутоглу өчигдөр: "Манай улс нь ISIS-тэй тэмцэх олон улсын коалицийн гишүүн юм. Иймд, ОХУ ч бай, эсвэл өөр ямар нэг дарангуйлагч хэнбэгуай ч бай Сирийн ард түмнийг бөмбөгдөн зовоох тохиолдолд бид түүний эсрэг тэмцэх болно" гэж мэдэгдэв.

« Өмнөх сэдэв

Этиоп улсын сумын төвийн баар

Дараагийн сэдэв »

пентагоны ээлжит хулгай илчлэгдэв




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

anhaa [49.0.156.250]: 2016-12-06 13:09
alin alitaigaa baildaa bna\
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Хүнд зэвсэгээ Сирийн хил дээр бөөгнөрүүлэв

Хэцүүвтэр испорт

"Цайнд" өмсдөг дуулга, хуяг.........байнаа, байна

Сирийн төрийн армийг бөмбөгдлөө

Аньяагаар "гахай" скоч-дуулах юмсан



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд