Ангилал:

Гамшиг

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 27-ны байдлаар)

2015-12-27 13:11 921 0


Турк улсын ерөнхийлөгч Эрдоган 2 хоногийн өмнө: "Бид Крым-ийг Украин төрд буцан олгох зэвсэгт ажиллагааг бүрэн дүүрэн санхүүжүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэж байна" хэмээн Крым-ийн татаруудын удирдагч Жемилев-д мэдэгдсэн байна.
Жемилев гэгч нь "Крымд тусгаар тогтносон татар улс байгуулах" төсөл өвөртлөн обама, порошенко, саудын арабуудын хооронд гүйдэг нэгэн юм.

Өнөөдрийн байдлаар Турк улс:
- Украины өмнөд хэсэгт, Крымийн хил дээр "саарал чоно" бүлэглэлийнхээ цэргүүдийг цуглуулан татар-нацистуудтай нэгтгэн зэвсэгт довтолгоонд бэлдэж байгаа
- Туркээс ISIS-ийн алан хядагчидыг их хэмжээгээр украинд илгээн ОХУ-ын нутагт террорист ажилбарууд бэлдэж байгаа



Өчигдөр Сирийн Хасек мужийн хойд хэсэгт турк төрийн арми Сирийн нутагт нэвтрэн орсон байна. Тэд Сирийн нутагт 3 км-ийн гүнд нэвтрээд зогссон байх юм.

Сануулхад: туркууд энэ сарын 4-нд 150 цэрэг, 25 танкийн хүчээр Иракийн хойд нутагт нэвтрэн байршсан байдаг. Иракийн төр армиа гаргахыг удаа дараа шаардахад "За, одоохон" хэмээн гүрийгээд байгаа.

Саудын арабуудаар ахлуулсан "суннитуудын" коалиц Йемен улсын баруун хэсгийг эзлэн армийн хүч, штабуудаа зоосон байдаг. Өчигдөр Йемений "шиит" арми гэнэтийн довтолгооноор Мариб муж дахь "суннитуудын" армитай дайтан саудын хунтайж амир муххамед гээчийг алсан байна. Тэр нь Йемений эзлэгдсэн нутгийн захирагч байсан юм уу даа?
Үүгээр саудын 2 дахь хаанлаг цустан энэ дайнд амиа алдав. 9 сард эмиратын ерөнхий сайдын том хүү шейх рашид мөн алуулсан байдаг байна.



Йемений баруун хэсгийг эзэлсэн сауд коалицийн арми.



« Өмнөх сэдэв

Хятад улс 4+ үеийн сөнөөгч үйлдвэрлэлд оруулав

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд