Ангилал:

Дайн

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (2016/02/15-ны байдлаар)

2016-02-15 12:01 1992 0
Турк артиллер өнгөрсөн хагас сайн өдрөөс эхлэн Сирийн хойд хилийн хэдэн хот суурин, Аллепо хотын эргэн тойрон байрлах Сирийн арми ба 2 нисэх хүчний баазыг бөмбөгдөж эхэлсэн байна. Одоо ч бөмбөгдсөөр л байна.

Шалтаг:
1-рт: "Сирийн талаас манай нутаг руу буудаж өдсөн".
2-рт: "Сирийн хойд хот тосгоноор амьдрах курдүүд үтэр түргэн тэндээсээ зайлахгүй бол бяд галаа зогсоохгүй"

Курдүүд: "Бид эндээс хөдлөхгүй. Ультиматумын хэлээр бидэнтэй ярихыг үл ойшооно" хэмээн Сири дахь Курдистаны намын дарга Салих Муслим Мухаммад өчигдөр хариулав.

Сирийн зэвсэгт хүчин зүгээр суулгүй хариу миномётын галаар турк армийн их бууны цэгүүд рүү гал нээв.

Турк улс аль 2 сарын өмнөөс Сирийн хил дээр зэвсэгт хүчнээ бөөгнөрүүлж эхэлснийг бид мэдээллэж байсан.







Заа, саяхан авсан мэдээ: туркийн 12 ш хуягт техник Сирийн хилийг нэвтлэн Сирийн нутаг дэвсгэрт орсон тухай Сирийн гадаад явдлын сайд мэдэгдэв.

Өнгөрсөн 7 хоногт турк улсын "Инжирлик" цэргийн баазад шилжин ирсэн саудын арабын нисэх хүчин "Сирийн Ракка хот болон түүний эргэн тойрныг дайрахад бэлэн болсон" тухай саудын арабын генерал Ахмед Асири өчигдөр мэдэгдсэн байгаа.





« Өмнөх сэдэв

Вепрь Молот-12 буу

Дараагийн сэдэв »

"иран усан онгоцуудыг боомтондоо оруулаад үзээрээ. Алышьюүү!"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Францын хувь тавиланг 1945 онд шийдсэн нь

Луувантай л очиж болдоггүймшүү.......

Женев-ийн авто үзэсгэлэн-2016: машинууд огтхон ч харагдсангүй

Алтан Ордын археологийн олдворууд 3

Google, Mac, Pixar-ийн гал тогоогоор ахиад нэг шагаая



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд