Ангилал:

Алдартан, Гэмт хэрэг

Давхар иргэншилтэй ерөнхий сайд

2015-03-07 11:34 1649 0
Украин хэмээх марзан улсад бантан чанагдаж байгааг бяд бүгд мэдэх билээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт украины ерөнхий сайд яценюк канадын иргэншилтэй болж бантанг улам бантагнуулав гэх юм уу даа?

Украины үндсэн хууль нь "давхар иргэншил"-ийг ард түмэндээ хорьсон байдаг. Ямар ч хэлбэрийн давхар иргэншил хориооотооой байййдаааг, украин иргэнд. Гэтэл ерөнхий сайд нь нууцаар канадын иргэн болж л байдаг. Байдал эвгүйтхээр бултах хавхлагаа бэлдэж байна л даа.

Үүнээс гадна өнгөрсөн жил украины "рада" гээч нь гадаадын 3 мэргэжилтэн авчирч сайдын албан тушаалд зоосон байдаг. Гүрж нөхөр Квиташвили эрүүл мэндийн сайд, америк иргэн Яресько бүсгүйг сангийн сайд, литвийн иргэн Абрамовичус эдийн засгийн хөгжилийн сайд тус тус болцгоосон.
Ааан, нөгөө Саакашвили гүржийг мартчихаж: украины ерөнхийлөгчийн зөвлөх.

АНУ-ын иргэн Яресько

Гадаад иргэн украин улсад төрийн алба хашиж болохгүй тул эдгээр сайдуудад бушуухан украины иргэншил бэлэглэсэн билээ. Үүгээр давхар иргэншилтэй 3 сайд, 1 зөвлөхтэй болсон ба 1 украин ерөнхий сайд сайн дураараа давхар иргэншилтэй болж байгаа юм. Үндсэн хуулиа зөрчөөд шүү дээ.



Литв-ийн иргэн Абрамовичус

Гүржийн иргэн Квиташвили



« Өмнөх сэдэв

Алдартай жүжигчин бүсгүйчүүдийн ээжүүд

Дараагийн сэдэв »

Америкчуул үнэндээ л цус ойртож ээ............... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Нефть нэрэх "цэг" гэх юмуу даа?

"Буран" сансарын хөлөг онгоц

Артиллер-ийг шалгав

Дамааскийн ган шүрүүпээр хийх арга............/видео/

Энэ зуны хамгийн хөгжилтэй бичлэгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд