Ангилал:

Хоолны ертөнц

Давсалсан гахайн түүхий өөх буюу "сало"

2018-03-03 14:38 1408 36
Яаагаад ч юм, та баахан гахайн өөхтэй хоцорчихвол "сало" хийж үзээрэй.



Энэ жорыг 20 жил "сало" хийж туршлагажсан хүүхэн санал болгож байгаа юм.
Орц:
- Гахайн цээж хэсгийн зузаан бөгөөд зөөлөн өөх бол сайн.
- Сармис
- Давс (ахиухан шиг), хар перец нунтагаар, үрлээр
- Хатаасан амтлагч ногоо (укроп, петрушк, лаврын навч, кориандр гэх мэт)



Кальк цаасан дээр хуурай давс, амтлагчуудаа асгаж холино.

Нөгөө муу өөхөө завсар зайгүй амтлагчаараа үрж бүрнэ.

Сармисуудаа ийм маягаар хэрчинэ.

Өөхөө хутгаар "жадалж" гэхиймуудаа, нүхлээд сармисаа чихнэ. Ширтэй хэсгийг оролдохгүй, зөвхөн өөхийг.







Өөхөө калькан цаас эсвэл даавуунд битүүхэн шиг орооно. Гялгар уут, мөнгөн цаас болохгүй гэнээ.

+5аас +10 градустай орчинд орхино. Зун бол хөргөгч, хавар намар бол болкоон, чердак.
Заавал: хүнд жин дээр нь тавина. Ямар учиртай юм, чөтгөр бүү мэд. Илүүдэл ус чийгийг хөөдөг юм байлгүй дээ....

Заа одоо хамаг чухал момент: Ийм байдалтай 5-7 хоног орхино. Оролдохгүй, сэрээдэхгүй, чичихгүй, амсахгүй, агааржуулахгүй, шүлсээ үсчүүлэлгүй....тэвчээртэй хүлээнэ.

Заа, хугацаа нь болсон бол сугалж гаргаад нээ......зүс....амтал (талхтай).
Зарим хүмүүс амтлагчийг хутгаар хусаад хаядаг гэнэ. Хүүхэн болохлээр энэ чигээр нь хэрэглэх дуртай гэнэ.





Ааа, энэ бол итали испан маягийн сало бэлдэх жор.



Эхлээд том ширхэгтэй давсаар бүрнэ. Ширхэгт давс байхгүй бол энгийн давс зүгээр, болно.



Хоёр хоног сэрүүн газар амрааж давсыг нэвчүүлнэ. Хүнсний гялгар уутанд боогоод хийхэд зүгээр гэнээ.

Хоёр хоногийн дараа иймэрхүү төрхтэй өөх болно. Жоохон шингэн ялгарах нь зүгээр. Өөхөө гаргаж угаагаад хатаана. Хатсан өөхөө амтлагчаар завсар зайгүй бүрнэ.

Энэ тохиолдолд улаан перец, хар перец, гоньд мэтийн холимог байна.





Үүнийгээ ахиад хүнсний цаасанд, эсвэл хүнсний гялгар уутанд ороож 7 хоног хөргөгчиндөө мартана. Болоо.



« Өмнөх сэдэв

Энэ "мүүн" дебил АНУ-д хүртэл салгалж явахийн...../видео/

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 49




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.233.174]: 2018-03-03 16:39
Dabsalsan gahai uuh uzuulheesee il uu
«Нас никто не слушал. Послушайте сейчас», — 42 минуты из двухчасового послания Федеральному собранию Путин посвятил демонстрации нового вооружения uzuuleed ochuulaad gargachihaach huush
2    1
Зочин [202.131.233.174]: 2018-03-03 16:39
Putin you gesen bna you gej songuuld yarij bna gedeg ee
0    0
Bayarllaa [203.227.120.30]: 2018-03-03 16:40
Bayarllaa Petrushk Koriandr geh amtlagch n Mongoloor yamar amtlagch ve helj ogch tusalna uu
2    1
Баавар [124.158.94.35]: 2018-03-03 19:00
1-рт: Орос хэл сур. Хөгж, дэвш, өөдөө мац. Гүүгл транслаатаар үг болгоныг нь нэг нэгээр орчуулж зов. Бүүр нэг бэлэн зэлэнд дуртай. Зажлаад өгөхлээр ойлгохгүй.....зажлахгүй өгөхлээр уцаарлана... Гүй,мөн.
2-рт: Яньшуу, арай том бүдүүн яньшуу
6    1
Haha [66.181.161.11]: 2018-03-03 21:33
Zarim ni buur baavar ahad tolgoigoo buren daatgaj bn shuu kkk.ingej hunii itgel daah setguulch niitlelch mongold bol tsuuhun shuu.ta buhend bugdeerend ni amjilt
3    0
Зочин [66.181.179.160]: 2018-03-04 13:18
санал нэг байна . баавар аливаа зүйлд зөв дүгнэлт өгч чаддаг шүү
2    1
Зочин [66.181.161.45]: 2018-03-04 19:43
Iim baliar zawaan ymiig medeej orosuud, baavaruud l idej chadna
3    3
Баавар [124.158.94.35]: 2018-03-04 20:26
Заа, муу дүүг жоохон гэгээрүүлье: Гахайн түүхий өөх давсалж амтлаж иддэг улс орнууд
- франц, итали, испан, португал, аргентин, норвег, швед, грек, герман, польш, болгар, хорват, серб, эстон, украин, белорус, ОРОС, БААВАР, чех, словак, словен, македон, латв, литв, финланд, хятад
7    2
Зочин [202.131.233.174]: 2018-03-05 13:44
he he
0    0
Зочин [202.21.106.125]: 2018-03-05 17:29
хаха Сало ч сайхан шүү. нимгэн зүсээд хар талхан дээр тавьчихаад зүүн гартаа бариад баруун гартаа сэнжтэй аягандаа Тайга дүүргэж бариад нэг урт амьсгаа авч гаргаад архиа нэг амьсгаагаар хөнтөрч араас нь талх өөхөө үнэрлээд нэг хазаж аваад л...
2    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд