Ангилал:

Дайн, Нийгэм

Давтамж ихтэй асуултанд хариулах нь 2

2016-07-30 20:47 2852 23
Заа, манай сайтад "Москвад саяхан баахан хүнийг халлаа л гэнэ. Боловсон хүчний сэлгээ гэж тайлбарласан ч арай биш байна л гэнэ. Ер нь Оросын дотоод байдал их хүнд болоод байгаа сурагтай. Путины үйл ажиллагаа улам л ойлгомжгүй болохын хэрээр Оросын эдийн засаг, ирээдүй нь бүрхэг болоод дотоод эсэргүүцэл ихсэж байх шиг. Иймэрхүү нарийн мэдээлэл оруулаач" эсвэл "Орост амьдрал аймаар байгаа шт, та нар яагаад энэ тухай бичдэггүй юм?" гэх мэтийн асуулт их ирж байгаа.

"Ерөнхийлөгч Путин-ий сүүлийн 3 хоногт хийсэн алхамуудын" талаар тайлал гаргая:
- Агуу Кризис Менежер В.В.Путин дайнд бэлдэж байна, ердөөсөө л энэ.

* Агуу Сталин Дэлхийн 2-р дайны өмнө урвагч, бялдууч, тагнуул, хорлон сүйтгэгч офицерууд болон төрийн албан тушаалтнуудаа хорьж цаазалсан байдаг бол Путин нь ОХУ-ын урвагч бэртэгчин гоожууруудыг барьж шоронд хийхийг нь хийж, сольж холихийг нь сольж байна. Ингэснээр дайн байлдааны хүнд бэрх мөчид улс дотор хорлон сүйтгэх ажиллагаа явуулах урвагч дүрвэгчийн тоо ширхэгийг багасгаж байгаа болно.

* Улсын дотоод бүтэцийг ийнхүү өөрчлөв: Крым-ийн Холбоот дүүргийг татан буулгаж Өмнө зүгийн Холбоот дүүрэгтэй нийлүүлэв. Ингэснээр Крым нь Өмнөд зүгийн Цэргийн дүүрэгт хамарч байгаа юм. Энэ маааааш чухал алхам.

* Төрийн хувалзуудаа халж солихдоо Путин "Боловсон хүчний сэлгээ" гэж тайлбарлаагүй болохыг анхаараарай. Барууны пропаганд ийм худал тайлбар хийснийг та нар давтаад байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн мэдээллийн алба боловсон хүчин өөрчлөлтийн тохиолдол болгонд тайлбар өгч байгаа. "Улсын итгэл даахгүй байгаа тул", "Албан тушаалаа шамшигдуулан ашигласан тул", "Тэтгэвэрт гарах болсон тул", "Хээл хахуулийн хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүссэн тул".....гэх мэтээр үнэн зөв тайлбар өгч байгаа.





Нэг асуудлыг гүн ойлгох нь маш чухал байна.
1. Нөхөр Путин 1999 онд ОХУ-ын ерөнхийлөгч болход америк тагнуул-зөвлөхүүд ОХУ-ын Төрийн ордонд өдөр ч шөнө ч чөлөөтэй орж дуртай хаалгаа өшиглөн нээдэг үе байлаа. Өнөөгийн ядарсан Монгол шиг.
2. ОХУ-ын тагнуулын алба, дотоод явдлын яам, батлан хамгаалах яам зэрэг хүчний байгууллагууд бүгд пентагон, CIA, FBI-ийн дор хэвтэж байсан үе байлаа. Өнөөгийн ядарсан Монгол шиг.
3. ОХУ-ын бүх үйлдвэрлэлийг, эдийн засгийг, ашигт малтмалыг америкууд хувааж цусалж байсан үе байлаа. Өнөөгийн ядарсан Монгол шиг.
4. 100 гаруй яс үндэстэн аж төрөх ОХУ-ыг хуваан задлах ажиллагааг америкчууд эрчимтэй явуулж байлаа. 90 оны Югослав шиг, өнөөгийн ядарсан Монгол шиг.
5. Америкчуул Оросын хамгийн шуналтай лалар гэмт этгээдүүдийг төрийн жолоонд залж хээл хахууль криминалд хутгалдахыг өөхшүүлэн дэмждэг үе байлаа. Өнөөгийн ядарсан Монгол шиг.
6. Америкчуул ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ноцоож болох цэг бүрт иргэний, криминалын, яс үндэстний дайн дэгдээсэн үе байлаа. Ядарсан Монгол маань арай ч үүнд тулаагүй байна. Яагаад? гээч. Англосаксуудад дайн дажинтай Монгол одоохондоо хэрэггүй тул. Ядуу, дорой, тэнэг, өвчин эмгэгт баригдсан боловч дайнгүй Монгол тэртээ тэргүй хүссэн эрос хүсэл болгоныг нь үнэгүй биелүүлж байхад дайнаар яаахав дээ? Тийм биз?

Ийм сүйрлийн байдалтай....гүй ээ, "сүйрлийн байдалтай" ч биш.......сүйрч живээд дэлхийн геополитикийн ёроолд хэвтэх ОХУ нь жанрт ёсоор, хэзээ ч эргэн сэхэх ёсгүй байж. Гэтэл В.В.ПУТИН яав? 16-хан жилийн дотор дэлбэрчихсэн эх орноо тухайн ёроолоос чирээд, гаргаад, амь оруулаад, ард түмэндээ ирээдүйд итгэх итгэл зориг оруулаад ирэнгүүт мөнөөх англосаксууд буцааж живүүлэх гэж гурвалжин дөрвөлжин арга хэрэглэсэн байдаг. Тухайн комбинацуудад нь Агуу Путин өвдөг үл сөхрөх тул АНУ хамгийн сүүлийн мэхээ хэрэглэх гэж байна: дайн.
Гэхдээ та бүгдэд урд өмнө нь анхааруулж байсан: АНУ өөрөө дайныг ӨДӨӨХ боловч БАЙЛДАХДАА бусад үндэстнүүдийг золиосонд гаргана. Энэ тухай олон удаа мэдээллэж байсан билээ.

Ийм юмнууд Орос орноор дүүрэн, Монгол шиг. Нөхөр Путин эх орноо дөнгөн данган босгож авч чадлаа, одоо иймэрхүү нян бациллуудаа устгах цаг нэгэнт ирсэн байх. Бид уг ажилд нь чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна.

Заа, дараагийн асуулт: "Орост амьдрал аймаар хүнд байгаа гэсэн, яагаад энэ тухай бичихгүй байна?"

* Ийм асуулт асуугч нар өөрсдөө ОХУ-аар явж үзсэн бол үгээгүй тэнэг асуулт асуухгүй байсан байх.
10 жилийн өмнө шалны алчуур болж байсан ОХУ өнөөдөр хоол хүнсээ 100% өөрөө хангаж байна. Цахилгаан эрчим хүч, бензин тосоо 100% өөрөө үйлдвэрлэн хангаж байна. Хүнд хөнгөн үйлдвэрлэлээ шинээр босгон ажилд оруулж байна. Зэвсэг техникээ өөд татан хэнбэгуайг ч бэмбэгнүүлж байна. Хүн амынхаа өсөлтийг баталгаажууллаа. АВЛАГАТАЙ УЛС ОРНУУДААС АВАХ олон тэрбум долларын өрийг цайруулчихлаа.
Хяаагт тосгоноор ороод үзхэд олон юм бодогдоно шүү. 10 жилийн өмнө дэлбэрчихсэн үхээнц тосгон өдгөө өнгө зүс ороод эмгэн чавганцууд нь яравгар болсныг гэрчлэх хүмүүс зөндөө байх биз? Москва-д хүртэл 10-20 жилийн өмнө явхад яадаг байлаа? Үстэй толгой арзаганадаг байсан шүү дээ. Уржнан түүгээр ба Ленинградаар очиж үзэв. Танигдахгүй.


« Өмнөх сэдэв

Таафчиктай залуус дайныг саудын арабын нутагт шилжүүлэв /видео/

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

« Өмнөх сэтгэгдлүүд
Baavar [124.158.94.35]: 2016-07-31 10:14
84-т: Миний муу хам Оросоор байтугай англи монгол хэл дээрх мэдээгээ гүйцэд ойлгодоггүй байж яаааажшуухан орос андуудтайгаа харьцсан юм б дэ тэгээд? Оросуудыг "үхээсэй, сөнөөсөй" гээд л гашгачаад байдаг мөртлөө орос ах нарыгаа эрэлхийлэн харьцдаг болж таарч байна уу?
Нэмж хэлхэд: Өмнө нь мөн ч г олон удаа энэ тухай бичиж байсан даа: Орос орноор чам шиг юмнууд зөөөөндөө. + , - ыг холиод байдаг гээд л бодчих. Иймэрхүү зүйлүүд эртхэн зайлаад өгсөн нь дээр л дээ.
7    3
Зочин [122.201.21.43]: 2016-07-31 12:34
tanaihiig fb shigee hed shalgahima goe yriatai sda shuu gehdee orrtoi shaadag shuu baavra
0    0
Зочин [122.201.22.137]: 2016-07-31 13:27
ҮНЭН ҮНЭН, ПУТИН БОЛ ОРСЫН ҮНДЭСНИЙ БААТАР. МАНАЙД НЭГ ИЙМ ЛИДЕР, ХАТУУХАН УДИРДАГЧ ГАРААСАЙ
5    2
Зочин [122.201.21.43]: 2016-07-31 13:40
bid nariin ves ch mcedehgvi
ee harin daraachiin ves l garaasa
0    0
Зочин [103.57.93.217]: 2016-07-31 17:10
hed honogiin omno hed heden orostoi yarij uzlee. neg ni putleriig shuud huiesos /boov hohogch/ gej bn lee. aimaar durgui. moskvad ted baijaad, bid yaduuraad gej bailaa. tsalin ni manaihaar 500 orchim yum bn. putiniig hir haldaahgui magtaj bsn hun taaraagui shuu, baavar admin aa. orosuud ingej bhad chi mongol bjiij putinii ...sos bj hereggui biz ee. ingej hellee geed nmg bas tembuuten geh uu))) chinii ene hicheel zutgeliig chin hundetgedeg, bainga medee oruuldagt talarhaj yavdag. ghdee arai ingej odor shonogui orosyg magtah chin 1 l bish ee. chamd shuudhan helehed jo setgetsiin yum bn. bitgii hundeer tusgaj avaarai. esvel chi mongol hun bish. oor tailbar alga.
5    0
Зочин [103.212.118.89]: 2016-07-31 17:32
Эхний зочин сайхан шаалаа даа. Хөөрхий барууны ганц эх сурвалжаар толгойгоо угаалгасан нөхөр байх шиг. 90-ээд оны Москва, одооны Москва хоёрыг харьцуулахын аргагүй. Хүн амын амьжиргаа, эдийн засгийн хөгжлийг ярих юм биш. Явдаг хүмүүс ялгааг нь тодорхой мэдэж л байгаа. Ялангуяа 90-ээд оны ганзагын наймаачид бүр сайн мэднэ. Мэдээж зарим нэг авлигачин лалруудад Путин таалагддаггүй байхыг үгүйсгэх аргагүй.
4    4
Баавар [124.158.94.35]: 2016-07-31 18:10
Путин бол агуу хүн шүү. Ганц жилийн дараа энэ олон юм гийнаад байгаа нөхөд ухаарна. Хөөрхий муу Сталин-аа мартах гэж байна: мөн ялгаагүй агуу хүн шүү.
6    5
балдууш [78.209.187.2]: 2016-07-31 19:50
оросын эдийн засаг сэргэж хүчирхэгжиж эхэлсэн. ану барууны хориг сөхрүүлж барсангүй. эцэст нь хэн нь хэн бэ гэдгийг нохой долдой турк эрдоганы уучлал гуйсан үйлдэл бас ану гийн ерөнхийлөгчид горилогч клинтон авгай өөрийн амаар айлын хоол горьдлоо гэж нохойгоо зандарсан үйлдэл. франц германы сүүлийн үеийн хандлагууд тодоор харуулж бна даа. оросын дотоодод путины нэр хүнд урьдын адил асар өндөр хэвээр бна.
5    2
Адм [202.9.40.65]: 2016-07-31 21:25
ОХУ-д амьдрал ганган байна лээ. 5-р сард Эрхүү ороод ангайсан. Юмны үнэ гэж балиар хямд. 3500 төгрөгөөр 1,2-р хоол аваад бодхийнэ, өдөрөө даана. Хоол хүнс, бензины үнэ үнэхээр хямдхан, харин хувцас гар утас манайхаас үнэтэй байна лээ.
Оросод 5 хонохдоо нэг ч машины сигнал сонссонгүй. Бүх жолоочид хүлээцтэй, тайван, ямар ч стресс байхгүй. Харин үйлчилгээний соёлын тал дээр манайхаас муу байна лээ. Бусдаар бол тас. Хүүхний тухайд яриад ч хэрэггүй
9    1
Зочин [46.253.188.215]: 2016-07-31 23:04
Orosod urgun heregleenii baraanii une suga ussun bgaa. Mongol oyutnuud unaanii hoolnii mungu hadand garsaniig gaihaad barahgui bn. Hun ardiin sanaa bodol ymar bgaag ta tusuuluhgui l.dee
2    0
Delk [139.5.217.101]: 2016-07-31 23:18
https://www.youtube.com/watch?v=kqD8lIdIMRo
Ene huu bichleg der ikh l nariin zuil yrijee Putin yg tag oilgosongvi baga sagaar l medlee ene hu bichlegiig yronhiid ni orchuulaad oruulbal baavar agaadaa bayrljeenee
1    0
Зочин [202.9.41.177]: 2016-08-01 03:56
Монгол оо хараахаа болилдоо. Юм бичихдээ хэт их өөрийнхөө сэтгэгдлийг бичих юм. Ширээгээ зохиж ирээл бичдэг байхдаа орос ах нар чинь болоогүй байхад өөрсдөө энэ дайныг эхлүүлчлээ уг нь жаахан тэвчээд хүлээж байсан бол. одоо яахав Монгол маань тайван байгаасай бурхан минь
4    0
Baavar [124.158.94.35]: 2016-08-01 08:27
Эээээ, хамаа, Монголоо "хараагаа"-гүй шт. Эх орныг минь ард түмэнтэй нь хамт бөөгнөрүүлж дээрээс нь шээж баадаг төрийн хувалзуудыг дүгнэсэн билээ. "Орос ах нар өөрсдөө дайныг эхлүүлчихлээ": миний хам эрүүл үү?
1    2
Бааварт болон сэтгэгдэл бичигчдэд [202.131.239.130]: 2016-08-01 09:03
baavar.mn-ийн нийтлэлүүд сонирхолтой, хааяа хэрүүл унших ч мэдлэгт нэмэртэй. Гэхдээ монгол хэлээ ингэж мохоох хэрэг байна уу? Төрөлх хэлээ ингэж доромжлохыг мөхөл үрүүгээ маш ойртсоны дохио гэж ойлгож, цаашид цээрлэцгээвэл бидний хэдхэн улсын хүүхдүүдэд боловсрол болох юм даа...
3    0
33 [112.72.9.106]: 2016-08-01 11:28
Путины сайн муугийн тухай биш оросууд дарангулагчийн дор шалаа долоогоод архи гудраад бж бх дуртай тухай асуудал.комунист дарангуйлалаа санаад үхэх гээд бгаа.Олон жилийн өмнөх ерөнхийлөгч Путинаас өнөөдрийн дарангуйлагч Путиндээ илүү сайн юм.нэг өдөр тэсэрнэ дээ
2    0
Эх оронч [202.9.41.94]: 2016-08-01 12:49
Путин сайн хүн байж болно. Сайн хүн маань одоо 71 тэй шүүдээ. Өөрөөс нь цааш хорвоо байхгүй юм шиг л зүйл хийх юм. Хавийн амьтантай муудалцаад.
2    0
Зочин [202.9.41.101]: 2016-08-01 16:47
Ккк үнэн хэрүүлч юм аа. За би өөрийнхөө зөв бичгийн дүрмийг сайжруулнаа. Харин чи дебил хувалз гэх энэ үгүүдээ бичихгүй мөн хэт тулширсан үзэл бодлоо хүнд тулгахгүй байвал өөрөөр хэлвэл жаахан дундыг баримтлаад бичвэл нийтлэл чинь зүгээр болох гээд байна. Хараал гэдэг чинь уурын мунхагаас гарч байгаа эрчим хүч юм шүү дээ. Хүнийг жаахан ширүүхэн загнахад л хараал болдог гэж байгаа. Жш хүнийг эхлээд бие зүгээр үү асуухад зүгээр гэж хариулдаг дахиад асуух дутам миний бие нэгэл сайнгүй бүүр асуух дутам за би өвдчихлөө гэдэг. Үг ийм л хүчтэй.
2    0
Зочин [202.9.41.101]: 2016-08-01 16:51
Монгол ийм тийм гээд чи бичээд байвал муу зүйлийг дуудаад л байна. Чиний бичсэн зүйлийг олон хүн уншиж байгаа шүү дээ. Өөрөөр хэлвэл нэг уншигч чинь чиний дебил гэдэг үгийг сурчихаад эхнэр юм уу нөхөр үр хүүхдээ тэгэж хэлээд байвал яах вэ энийг нэг бодох л асуулт өөрөөр танай сайтыг муулаад байх зүйл алгааа хө
1    0
Зочин [49.0.185.205]: 2016-08-07 11:29
orosiig ter tusmaa putiniig muulaad bx shaltgaan bgaa biluu mongold xarin xyatad bolon gadniixand l tiim ashig sonirxol ix bgaa tegeed ch evrop n neleedgui xeseg n ene xunii zuv gedgiig oilgood exelsen xudlaa bish zuvxun eldev daramtnaas bolood negdej chadaxgui bgaa n tuiliin unen gexdee tun udaxgui gedgiig n tv bolood site s uzej xarj bolno angli xeltei l yum bol
1    1
Зочин [202.21.112.202]: 2016-10-18 09:49
Үгүй нэг их холоос жишээ татаад яахав дээ. Ардчилсан Монголын наймаачид одоо Хиагт, Улаан-Үдээс л хүнс хувцас гэр ахуйн бараа юу тааралдсанаа зөөж амь зууж байна. Манай эрх баригчид ядаж зөөх эрх чөлөөг чинь бид нэгнээ хутгалж байгаад авчирсийм гэж маанагтаад л. Манайх чоно тотемтэй тиймэс эрх чөлөөтэй өлсгөлөн байх заяатай 3 сая Чингис гээд л байх. Үйлдвэр нойл, ажил нойл, хамаг баялгаа гадаадад зараад мөнгө нь оффшорт. Энд нэг их Америк мөрөөдөлтэй үхэр монголчууд. Чалчаад л чалчаад л. Ёстой нөгөө монголд хулгайлж л байх шив дээ. Эндэхийн хулгайч нар тэндэхийн хулгайчийг барихаар ирээдүйд өөрийг нь ингэвэл яана гэхээс үс нь босож, харин өгзөгийг нь долоодог хөлсний далдагануурууд нь төрийн ажлаа хийхийн оронд хөгийн сэтгэгдэл шаагаад л сууж байна. Ийм л эрх чөлөөний оронд гахайн фермд амьдарч байна даа...
3    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 19

Эгдүүтэй юм

Гадаад армийн "хээрийн хоол"-ны комплектууд

Р. Дутерте: "ОХУ ба БНХАУ-тай холбоотны харьцаа тогтооноо"

Шварценегер шавар хаав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд