Ангилал:

Байгаль, Бизнес, Хоолны ертөнц

Дэлгүүрийн ногооноос дахин ургац хураах нь

2016-03-24 13:08 3809 4
Хямралын үед үнэтэй помьдоор, цагаан гаа, ногоон сонгино, сармис мэтийг голоо балбачин байж авснаас өөрсдөө ургуулсан нь мэргэн аму.
Тун ч г амархан бололтой.



Жишээ нь: энэ "селери" (монгол нэр нь юу гэдэг юм б дээ?)

ба салатны навч ургуулах нь нүгэлтэй амархан юм байна.

Дэлгүүрээс авсан ногооныхоо ёроолыг иймэрхүү байдалтай зүсэх.

Усанд хийгээд хэдэн хоног ажиглах. Зурган дээрх ногоон юм ургаад эхлэнгүүт шороонд булах. Ямбийтал нь булувзай. Зулзаган ногоог агаарт гарган нимгхэээээн шороо дэвсэчих. 15 хоногийн дараа бүтэн селери идэх нь байна шт.







Энэ бүүр гоё. Жилийн турш ногоон сонгино ургуулах хялбар арга.
1. 5 литрийн усны саванд жижгэвтэр бондгор сонгино орхоор нүхэлчих.
2. хэсэг хар шороо асгаад эхний сонгинуудаа ургах хэсгийг өөд харуулан нүхэнд байршуул. Дээрээс нь шороо асга, сонгиноо байршуул, шороо асга, сонгино.......г.м. дүүргээд усал. Хэд хоноод л мод ургаж эхлэнэ дээ.
3. Анхаарах зүйл, 1-рт: шороог нягтаршуулж дарж хийх хэрэггүй, сонгино ч гэсэн амьсгалдаг юм шүүдээ. 2-рт: услаж байна гээд шалбааг болгож болохгүй, ургамал ялзарна. 3-рт: усны савны ёроолд дренаж-ны нүх гаргаарай.







Энэ бүүүүр гоё. Помьдоорыг ийм хялбар тарьж болдогийг сая л мэдлээ.

Дэлгүүрээс авсан помидор маань муудах шинжтэй болох аваас бүү хая, шинээр ургуул. Маааш хялбар:
1. Зүсээд
2. Шороон дээр чулуудаад
3. Нэмж нимгхээээн шороо дэвсээд
4. Услаад. Шалбаак болгож боломгүй
5. 15 хоногийн дараа эхний зулзаган ногоо цухуйна
6. Нэг саванд 1-2 зулзага ургуулах ёстой тул илүүдлүүдийг нямбайлан авч өөр саванд шилжүүлнэ.
7. Заа, тэгээд помидор идтлээ 5 сар хүлээнэ дээ











Сармисыг усанд ургуулснаас шороо нь дээр гэнэ.





Энэ их боломжийн арга сэдсэн байна лээ. Жижиг хайрганд сармис ургуулах.

Дэлгүүрт зарагдах цагаан гааг мөн гэртээ "үржүүлж" болно. Шороонд хийхэд удаан боловч томроод л байдаг. Томрохын хэрээр шорооноос гаргаж тасдаж аваад буцан булхад үргэлжлэн ургаад л байдаг.
Анхаарах зүйл гэвэл: дулаан бөгөөд гэрэл их шаарддаг ургамал болохыг анхаар, мөн ус их нэхдэг.













« Өмнөх сэдэв

Зорчигчид тухалсан байдал

Дараагийн сэдэв »

Гоё ч юм уу..........?




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.4]: 2016-03-29 17:57
sain baina uu
ene medee mash ih taalagdlaa nadad buur delgerengui medeelel heregtei baina ta buhentei yaj holbogdoh ve bas eniig yaj huulj avah ve
2    0
Baavar [124.158.94.35]: 2016-03-29 20:24
Харамсалтай нь бид интернетээс олсоноо л тавьсан байгаа. Нэмэлт мэдээ байхгүй билээ. Хуулж болно шүүдээ, зураг дээр дараад л save-лээд байна. Манай сайтын имэйл баруун доод өнцөгт "холбогдох" дотор бий. baavar_mn@yahoo.com
2    0
Зочин [103.26.193.37]: 2016-03-31 16:38
Сайн байна уу?
надад нэг туслаач.Би гэртээ лимон таримаар байна. Тэр талаарх мэдээлэлийг оруулж өгч туслаач.
Баярлалаа.
1    0
Зочин [103.26.193.184]: 2016-04-06 11:37
sain baina uu
tanai medee medeelel ih taalagdaj bna ene zuragnuudiig hadagalaj bolohguimaa uur hunii bied heregtseetei eruul hunsiig yaj gertee urguulah talaar zuvulguu ugch tuslaach
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Бүгд Найрамдах Куба Улс, La Havana

Антарктикийн полихета

Хойд солонгосын тусгай хүчний үзүүлэх тоглолт

Цөн түрэх гэдэг бил үү?

Өөрийгөө нохой гэдэгт итгэсэн тугал



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд