Ангилал:

Монгол, Нийгэм, Түүх, Хүмүүс

Дэлхийн 2-р дайнд Монголын оролцоо

2014-12-20 19:28 9742 7
1920-40 онууд нь БНМАУ-ын хувьд цөвүүн цаг байжээ: биднийг тоож харьцдаг гадаад орон гэвэл зөвхөн ЗХУ. Оросууд л тэр үед манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч эдийн засаг ба улс төрийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг байв. Монголчууд бид бусад гадаад орнууд руу “шинэхэн үүссэн БНМАУ нь та нартайгаа найрсаг харьцаа тогтоохыг хүсэж байнаааа” гэх утгатай хайрын захиа ная илгээсэн боловч нөгөөдүүл нь эс бол тусгаар тогтнолыг улаан цайн зөвшөөрдөггүй (Хятад, Япон) эс бол “монгол гэж юм бас байдаг юм уу?” хэмээн үл тоох зан гаргадаг хэд байдаг байв (АНУ, англи, европ).
БНМАУ нь Дэлхийн 2-р дайнд ЗХУ-ын холбоотноор оролцсон бөгөөд дайн дууссаны дараа л гадаадын удирдагчид Сталины шахалтанд орж аргагүйн эрхэнд БНМАУ-г хүлээн зөвшөөрч дуртай дургуй дипломат харьцаа тогтоож байсан түүхтэй.
Дайны бэрх хэцүү үед манай улс өөрөө дөнгөн данган амьдарч байсан боловч бидэнд тусалдаг ганц улс, СССР маань эвгүйтэх агшинд бидний өвөг эцгүүд эргэлзэн тэнэгэлзэлгүйгээр чадлынхаа хэрээр тусалсныг оросууд өнөөг хүртэл мартаагүй байдаг юм билээ. Тухайн тусламжийн талаар жоол мэдээ хураав. Та нарт гэж хэлхэд 1940 онд улс маань 800-хан мянган хүнтэй улс байсан шүү.

1. БНМАУ иргэд сайн дурын үндсэн дээр хандивын бараа товар (голцуу өвлийн дээл хувцас, малгай толгой, оймс тирко бээлий) цуглуулж 1941 оны 10 сард эхний богоон (вагон) эшелон явуулсан байна. Тэр дунд 1,8 сая төг өртөг бүхий монголчуудын элдэв илгээмжүүд (гэдэг нь иргэд боорцог гоймонгоос авахуулаад алт мөнгө зэргээ илгээсэн байдаг) багтсан байна. Мөн СССР улсын төв банкинд бэлнээр монголчууд 587 мянган төгрөг хандивласан гэнэ.

2. 1942 оны хавар БНМАУ нь СССР-т бага үнээр тооцоолон (СССР-т төлөх өрийнхээ тодорхой хувьд тооцож) 500 мянган амьд морь нийлүүлсэн байна.

3. Үүнээс гадна ахиад 32 мянган морийг монголын ард түмэн хувиасаа хандивласан байна.

• Морьны талаар бяцхан нурших гэсэн юм: 1998 онд Эрхүү хотод зугаалж байгаад нэгэн орос өвгөнтэй санамсаргүй хууч хөөрч билээ. Тэрбээр намайг Монгол гэдгийг сонсоод нээх баярлаж ханцуйнаас минь чангааж элдэв юм шалгааж гарав: “Чойбалсан хот том болсон уу? Увс аймгийн хилээр хамаагүй орж гардаг хэвээрээ юу?” гээд л. Тэгсэн мань эр цагийн гоёд цэргийн эмч байсан бөгөөд 40-45 оны дайнд байлдаж явсан юм байна. Өвөө Берлин хүрэлгүй буцсан тухай ба монгол морийн тухай онцгой их шогшрон ярьж билээ. “Гүй мөн цочимтгой, үргэмтгий, зэрлэгээрээ шахуу амьтад шүү танай морьд. Элдэв дуу дэлбэрэлтэнд амархан дасах мөртлөө хүний үнэрт (гэдэг нь мөнөөх мундаг орос үнэрээ хэлж байгаа юм байлгүй) дасдаггүй нь сонин. Манай морьд идэх юмгүй бөөнөөрөө талийж байхад танай хэд цас мөс ухаад, юу ч олдог юм бүү мэд, мэрээд л байдагсан. Нэлээд эцэж цуцсан ч яваад л байна. Багахан хэмжээний овьёос идүүлчихвэл даруй өнгө зүс ороод л алхаа гишгээ нь чангараад л, гайхмаар. Тэгхэд танай адуу “сэтгэлийн тэнхээ” илүү юм байна гэж би дүгнэсэн. Танай тэмээнүүд бас гоё шүү, манай ангид 3 тэмээ ачаа зөөдөг байсан. Сүүлдээ ч тэднийг хүнсэндээ хэрэглээд дууссан, ивий. Их л өлсгөлөн үе байж дээ”. гэж философ-лог аяс дээр бядан хоёрын яриа дуусч байв.

4.1944 оны байдлаар БНМАУ нийт 25,3 сая төгрөгийн хүнсний бараа, хувцас хунар 8 эшелоноор илгээсэн байв. 1945 оны эхээр сүүлийн эшелон болох 127 богоон бэлэг сэлт илгээсэн болно.

5. 1942 онд монголын төр “танк хандивын аян” эхлүүлж ард түмнээс хандив цуглуулж жилийн эцэст 53 ширхэг танк (32ширхэг Т-34, 21ширхэг Т-70 танкууд) бэлдүүлэн Улаан Армид бэлэглэсэн байна. Уг хандивт Монголын ард түмэн нийтдээ 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт тушааж дээрх танк-уудын санхүүжилтийг даасан байна.

Тэмээ багахан хэмжээгээр илгээсэн гэдэг. Яг хэдийг юм бүү мэд



Өвлийн хүйтэнд хонины нэхий дээл л авардаг байсан гэнэ

9. 1943 онд “онгоц хандивын аян”-аар 2 сая орчим төгрөг цуглуулж СССР-т хандивласан байна. Тэр мөнгөөр 12 ш байлдааны онгоц үйлдвэрлэж байлдаанд оролцуулсан бөгөөд одоо хүртэл тэр нисэх хүчний анги “Монгольский арат” нэртэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

10. Монголын ард түмэн нь дээрх танк ба онгоцны санхүүжилтыг хариуцхаас гадна тухайн техник-ээр байлдах цэргийн ангийн бүх эд хогшил ба хүнсний хангамжийг даасан байна.











11. 500 мянган тонн мах нийлүүлсэн байна. Хөдөө аж ахуйн агуу хүчит АНУ нь “ленд лиз”-ийн шугамаар нийт 665 мянган тонн махан консерв СССР-т нийлүүлсэн байдаг бол манай улс ядарсан ч АНУ-аас бараг дутахааргүй мах нийлүүлсэнд оросууд их баярладаг бололтой, одоо хүртэл тэр тухай бичдэг юм билээ.
12. 64 мянган тонн ноос нийлүүлсэн. Эсгий гутал, цэргийн шинель, хөнжилд хэрэглэнэ. АНУ мөн үед 54 мянган тонн ноос нийлүүлсэн болно.
13. Нэхий дээл тах, үслэг эдлэл, арьсан эдлэл их хэмжээгээр. Тоо байхгүй
14. Улс даяаар үргээлэг зохион байгуулж ан гөрөөг оросын төмөр зам руу хөөж агнуулдаг байв. Үүний үр дагавар дараа нь мэдрэгдсэн гэнэ: 1944 онд манай улсад өлсгөлөн болсон гэнэ шүү.
15. БНМАУ нь 40-45 онуудын хооронд төсвийнхээ 50%-ийг армид зарцуулж цэргийн тоогоо байнга өсгөн Дорно зүгт байршуулснаар сэлмээ ирлэн суух милитарист Япон улсын квантуны армид тодорхой мессеж илгээж япончуудын дахин дайтах хүслийг тэр үед мохоосон байна.
16. СССР-ээс импортлох барааны тоо хэмжээг чадлынхаа хэрээр бууруулж аль болох дотооддоо орлон үйлдвэрлэх оролдлого хийдэг байв. Жишээ нь: гутал, арьсан эдлэл, ноосон эдлэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл.
17. Батлагдаагүй тоогоор 300 орчим монгол нөхөд сайн дураараа оросын фронтод байлдсан гэнэ. Хэд нь талийсан юм бол доо, ивий.
18. 1945 оны Манжуурыг Японы дарангуйллаас чөлөөлөх тулаанд 80 мянган Монгол цэрэг оролцож 200 гаруй нөхөд амиа алдсан байна. Энэ тоог сайн бодоцгоо: 800 мянга хүн амтай Монгол улс хүн амынхаа 10%-тай тэнцэх эрчүүдийг дайнд явуулсан байна шүүдээ, аймаар уу
19. СССР-т олборлогддоггүй вольфрам-ыг нийлүүлдэг байв.

« Өмнөх сэдэв

1958 оны Нью Йоркийн шөнийн клубын бүжигчид

Дараагийн сэдэв »

Арай ч ийм даралттай байж болохгүй ээээээ!




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.117]: 2014-12-20 22:40
Сайн байна уу,
2    0
Зочин [150.129.143.242]: 2014-12-20 22:49
Сайн байна уу, sdsdgsd
1    1
Зочин [202.55.191.130]: 2014-12-25 17:47
Cool....
0    0
VIRUS [122.201.21.86]: 2015-01-04 00:10
Ene ugaasaa delhiin dain baisaaan, Dahin buu dain boloosoi!
0    0
шООГОО [202.179.11.58]: 2015-03-03 12:23
Бөөн хар алдаа. Юм хийж байгаа ухаантай юм бол алдаагүй гаргаж байСайн байна уу,
1    1
Pee [202.131.225.197]: 2015-03-04 15:08
Tusgaar togtnol gej iim une tsenetei id dee, muuldag ch muu Stalin chin mongolig uls shig uls bolgoson shuu
2    0
yostoi bayrlala [112.72.13.72]: 2015-06-15 13:51
saihan medeelel baina unheer uwug deedees mani aguu baijee odoo bl bid chadahgui dee
0    0
Зочин [202.179.31.242]: 2016-12-27 13:59
монгол гэж мэдэхгүй бол энэ дэлхийн хүн биш монголын түүх гэдэг бол дэлхийн түүх зарим улс баян байж болно технологтой байж болно гэхдээ энэ нь хүнлэг энэрэгүй гэсэн үг биш зугээрл баян гэсэн үг .баяжахын тулд хүн чанараа гээх хэрэгтэй гэсэн үг байдаг
0    0
Зочин [180.149.98.106]: 2018-05-10 14:59
CCPT gej yu yum be
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зүлгээ ногооноор будаж эхлэв

Хүн аварч байгаад харангадаж талийсан байх юм

Терминаторын эрин айсуй /видео/

1989 оны Хятад улсын майдан хувьсгал

Kiss-ийн гримёрк-оор ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд