Ангилал:

Баячууд

Дэлхийн хамгийн баян 10 эмэгтэй

2016-03-12 16:04 902 1
Forbes сэтгүүлийн 2015 оны жагсаалт

Заа, дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэрийг Кристи Үолтон гэнэ. Тэрбээр америкийн Wal-Mart дэлгүүрийн сүлжээг үүсгэгч Сэм Үолтон-ы охин бөгөөд аав нь талийхдаа хэдэн хүүхдүүддээ өмч хөрөнгөө өвлүүлсэнд хамгийн сайн үржүүлж чадаж байгаа нь болно.
Хөрөнгө: 41,7 миллиард доллар
Улс: АНУ

Нумбер твүү: 94 настай Лилиан Бэтонкур. L'oreal-ыг үндэслэгчийн цор ганц охин.
Хөрөнгө: 40,7 миллиард доллар
Улс: Франц

Нумбер три: 67 настай Элис Үолтон. Мөнөөх Wal-Mart дэлгүүр үүсгэн байгуулагчийн дараагийн охин.
Хөрөнгө: 39,4 миллиард
Улс: АНУ

Дөрөвдүгээрт: 77 настай Жаклин Марс. Өвөө нь "Марс" чихэр боовны үйлдвэрлэл эхлүүлж Жаклины аав үе залгамжлаж 3 хүүхэддээ өвлүүлсэн байна. Бидний идээд байдаг марс, сникерс эднийх шүү дээ.
Хөрөнгө: 26,6 миллиард
Улс: АНУ

Тавдугаар: 99 настай Мария Франка Фиссоло. Нөхөр нь "Ферреро" шоколадны босс байж байгаад ноднин талийхад эхнэр Мария нь хөрөнгий нь өвлөв.
Хөрөнгө: 23,4 миллиард
Улс: Монако

Зургадугаарт: 53 настай Лорен Паүэл Жобс. Apple-ийг үндэслэгч Стив Жобс-ын эхнэр. Нөхөр талийхдаа эхнэртээ Apple, Disney-гийн үлэмж их хувьцаа үлдээж.
Хөрөнгө: 19,5 миллиард
Улс: АНУ

Долдугаарт: 54 настай Сюзан Клаттэн. Эцэг нь BMW үйлдвэрийг дампуурлаас аварч охиндоо хэдэн хувьцаа үлдээж. Энэ хөрөнгийг овжин эргэлдүүлж эм үйлдвэрлэлд мөн хөөрхөн мөнгө хийсэн байна, өөрөө.
Хөрөнгө: 16,8 миллиард
Улс: Герман

Наймдугаарт: талийгч Жоанна Кант. Долдугаар баян бүсгүйн (дээдэх) ээж ноднин талийсан байна. Тэрбээр BMW-г аврагчийн эхнэр байсан бөгөөд ноднин талийхдаа охин банди хоёртоо хөрөнгөө хуваан үлдээж.
Хөрөнгө: 13,9 миллиард
Улс: Герман

Есдүгээрт: 74 настай Ирис Фонтбона. Дэлхийн хамгийн том зэсийн уурхай эзэмшигчийн эхнэр нөхрөө 2005 онд талийхад 3 хүүгийн хамт өв залгамжласан байна.
Хөрөнгө: 13,5 миллиард
Улс: Чили

Аравдугаарт: 55 настай Эбигейл Жонсон. Өвөө нь олон жилийн өмнө Fidelity Investments хэмээх хөрөнгө оруулалтын корпорацийг байгуулж хүүдээ үлдээсэн байна. 2014 онд хүү нь өөрийн охин Эбигейл-д корпорацийн удирдлагыг даалган үлдээж.
Хөрөнгө: 13,4 миллиард
Улс: АНУ

« Өмнөх сэдэв

обама: "ливи улсын өнөөгийн хямралд кэмерон буруутай"

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.45]: 2016-03-13 10:25
neg ni ch ooroo ehluulsen yum alga.muusain shulamnuud.er hun mandtugai
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР

Уран хэтрүүлэгтэй лифчик байжээ

Хамгийн аюулгүй 10 спортын төрөл /Олимпийн төрөл/

"Анаконда-2016" сургалт: өдөөн хатгалга ойртсоор л.....

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд