Ангилал:

Аялал, Мэдээлэл, Нийгэм, Түүх

Дэлхийн хамгийн осолтой 20 нисэх буудлууд

2014-12-25 10:24 4482 1


Шинэ Зеландын Веллингтоны олон улсын нисэх буудал: онгоцны ганцхан зурвастай бөгөөд тэр нь их богинохон, салхи ихтэй орчин

Агатти нисэх буудал, Энэтхэг: богинохон зурвастай тул том онгоц суух хэцүү

АНУ-ын Саванна олон улсын нисэх буудал: энэ буудлын нисэх зурвасын яг эхэнд нь эхнэр нөхөр 2-ын булш байдаг, эвгүй л юм.

Донмыанг нисэх буудал, Таиланд: ямар ч техник технологийн зөрчил энэ буудалд байхгүй боловч ямар дурак нь юм бүү мэд, 2 зурвасын дунд гоьфийн талбай байршуулсан байдаг гэнэ.

Бутан улсын Паро нисэх буудал: дэлхийн хамгийн осолтой нисэх буудалд тооцогддог, дэлхийд уртаашаа 8 нисгэгч л эндээс нисэж бууж чаддаг, өндөр уул дунд байршилтай, богинохон зурвастай, 3000 метрийн өндөрт байршилтай нисгэгч нарын жинхэнэ кошмар гэнэ.

Хонгконг-ийн Кайтак нисэх буудал: хороолол дунд байршилтай, байнгын салхитай орчин, өндөр уул дунд. Нисгэгч нарын хамгийн буух дургүй буудал, иймд 1998 онд уг буудлыг бүр мөсөн хаасан байна.

Шотландийн Барра ОЛОН УЛСЫН нисэх буудал: энд нисэх буудал гээд нэрлэчих юм байдаггүй, нисэх зурвасын оронд далайн эрэг дээр онгоцууд бууж нисдэг.

Конгоньяс нисэх буудал, Бразил: Сан Паулу хотын төвд шахуу байрлах буудал

Шинэ Зеландийн Гисборн буудал: нисэх зурвасын дунд төмөр зам давхиж байвал яахуу? Төмөр замын цагийн хуваарийг тооцож байж онгоц нисдэг дэлхийн цорын ганц буудал

Тэнцинг ба Хилари-ийн нисэх буудал, Непал: туйлын богинохон зурвас, өндөр уул хад нэг талдаа, гүн хавцал нөгөө талдаа, зөвхөн жижиг онгоц буух боломжтой

Франц улсын Куршевел нисэх буудал: уул уруу баригдсан, 500-хан метрийн зурвастай, хамгийн гоё нь зурвасын голд том овгор булдруу байдаг

Гондурас улсын Тонкотин олон улсын нисэх буудал: уул дунд, богинохон зурвас, онгоцны орц гарц нэг л зүгт байдаг тул онгоцууд мөргөлдчих гээд айлгаад байдаг

Гибралтарийн нисэх буудал: нисэх зурвасын дундуур хотын төв зам явдаг тул онгоц хөөрөх, суух болгонд замыг хаадаг байна.

Португалийн Мадейра нисэх буудал: нисэх зурвас богинохон, салхи энэ тэндээс байнга, гүүрэн дээр онгоц буудаг цорын ганц газар

Мартины арлын Юлиан гүнжийн нисэх буудал: богинохон зурвас, салхи, хотын дунд

Фахд хааны нисэх буудал, Саудын араб: энэ буудал нь их өргөн бөгөөд барихдаа элсэн өнгөөр барьсан нь буруутав бололтой, нисгэгч нар хаана буудал хаана элсэн цөл байгааг холоос ялгаж чаддаггүй гэнэ

АНУ-ын Кливлендийн олон улсын нисэх буудал: ямар нэг техник технологийн зөрчил байдаггүй боловч боловсон хүчний асуудалтай буудал гэнэ. Диспетчерууд нь ажлынхаа цагаар солонгос олон ангит кинонд умбаж эсвэл ПС тоглоом тоглоод тун ч г зав муутай байдаг гэнэ.

Төвдийн Бамда олон улсын нисэх буудал: 4000 метрийн өндөрт байрлах тус буудлын нисэх зурвас нь дэлхийд хамгийн уртад тооцогддог, 5 км. Энэ өндөрт агаар сийрэг тул онгоцны хөдөлгүүрийн хүч муудаж осол гарах аюул өндөр

Карибын аралын Саба нисэх буудал: 300 метрийн нисэх зурвас, байнгын салхи

« Өмнөх сэдэв

Сэлмээр биеэ нэвт сүлбэдэг хүн /зүрх муутай хүн үзэхийг хориглоно/

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.196]: 21 өдрийн өмнө
UB geed l garaad irehvii gej ailaasht yzegdeh orchin entr geed l
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд