Гэтэл бүүр аймшгийн инфляцид ниргүүлж байсан улс орнууд дэлхий дээр байсан байна ба одоо ч байна."/>

Ангилал:

Баячууд, Бизнес, Нийгэм, Түүх

Дэлхийн хамгийн өндөр инфляцид өртсөн улс орнууд

2015-01-14 11:48 4009 0
Хөөрхий бидний дасал болсон "төгрөг хорь"-ийн талх маань 1080 төгрөг болох даруйд мөхөс маний тархинд олон улсын валют-ийн ханш, дэлхийн макро эдийн засгийн тогтолцоо, дэлхийн 3-р дайн, ертөнцийн мөнх бус чанар гэх гүн философлог бодлууд гялбааж байсныг нуух юун. "Инфляци хэмээгч мөхлийн сүүдэр ингээд л бидний үүдийг тогшдог юм байжээ" гэх.
Гэтэл бүүр аймшгийн инфляцид ниргүүлж байсан улс орнууд дэлхий дээр байсан байна ба одоо ч байна.



20-р зууны хамгийн мундаг инфляци 1945-1946 онд Унгар улсад болж байж.
Тэр үеийн унгарийн валютыг пенго гэдэг байв.
1. 1945 оны дундуур 1 ам.доллар 1320 пенго байв
2. 1946 оны 6 сард 1 ам.доллар 4'600'000'000'000'000'000'000'000'000 пенго хүрэв. 4,6х10(26)
Сүүлдээ пенго нь огт хэрэггүй болж шинэ пенго-гоор солих болсон тул хуучин мөнгийг ард түмэн нь баруун зүүнгүй хаяв гэнэ.
1946 онд бараа хүнсний үнэ өдөрт 150'000%-аар өсдөг байсан байна.





Дэлхийн 1-р дайнд ялагдсан Герман улс нь франц, англи, америк, канад мэтийн улсуудад дайны төлбөр олгох болсноор герман маркийн ханш навс унажээ.
1. 1922 онд 1 ам.доллар 320 марк байсан бол
2. 1923 онд 1 ам.доллар 4'210'500'000'000 марк хүрсэн байна.

Өглөө нь 1 сая марк байсан таваг шницел орой нь 5 сая марк болтлоо өссөн байдаг байв.
Иймд аргаа барсан герман ард түмэн зуухаа галлахдаа хүртэл марк шатааж галлах, хүүхдийн тоглоомонд хэрэглэх, хөшөг обой-оон маркаар чимэх болсон байна.





Югослав-ийн дайны үед, 1992-1995 онуудын хооронд инфляц аюумшгийн хэмжээнд хүрч Югослав төр өөрийн Динар гэх мөнгөн нэгжээ тоохоон больж Германы Дойч Марк-ийг албан ёсоор дотоодын валют болгосон байх юм. Хэдхэн хоногийн дотор мөнгөний ханш яаж унадагийг үүгээр харцгаа:
1. 1993 оны 12 сарын 11нд 1 Дойч Марк 800 сая Динар байлаа
2. 1993 оны 12 сарын 29нд 1 Дойч Марк 950 миллиард (тэрбум) Динар боловоо
3. 1994 оны 1 сарын 4нд 1 Дойч Марк 6 триллион (их наяд) Динар хүрч нурсан байна.

Заа, нөгөө алдарт Зимбабве улс. Яг үнэнээ өчхөд: үнэ ханшийн мэдээ хайсан боловч өдөртөө хэдэн тэрбум Зимбаб доллараар барааны үнэ өсөх тул тодорхой тоо хэлхэд хэцүү юм байна лээ. Жишээ нь: өглөө 450000 Зимбаб долларын талх оройдоо 1300000 Зимбаб доллар болох жишээтэй, 2008 онд шт. Түүнээс хойш төр нь 6 удаа мөнгөн тэмдэгтийн өөрчлөлт явуулсан боловч инфляци огт зогсохгүй, юу болоод байгаа нь өнөө хүртэл мэдэгдэхгүй хэцүүхэн байх аму.
Иймд 2008 онд 5 ам.доллар нь 100 триллион орчим Зимбаб доллар байсан гээд л ерөнхий тоо бичье. Эсвэл 2008 оны 7 сард 1 чийзбургер Хараре хотод 50 миллиард Зимбаб доллар байсан гээл бодчих.





Экнээр! Гөгшин нь талх аваад ирье!

Дэлхийн хаана ч зөвшөөрөгдөөгүй мөртлөө инфляцид өртдөг валют бол Сомалилэнд (Сомали гэхээ больсон юм байх даа?)-ийн шиллинг. Хот дотроо дүүрэг эзэмших "босс"-ууд доллар солих ханшийг тогтоодог гэнэ. Иймд дүүрэг болгон нь ондоо ханштай гэнэ. Иймд дундаж ханш ч байдаггүй юм байна. Сомали-гийн зарим мужид шиллинг-ийг хүлээж авдаггүй юм гэнэ. Аймаар уу?





« Өмнөх сэдэв

Мөнхийн хөдөлгүүрийн прототип

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд