Ангилал:

Технологи, TOP 10

Дэлхийн хамгийн үнэтэй 10 байлдааны техник

2015-02-18 17:00 5039 1
Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн зэвсэглэлд байдаг хамгийн үнэтэй 10 байлдааны зэвсэг

10. Сөнөөгч онгоц тээвэрлэгч Викрамадитья
Энэтхэг улс 2.34 тэрбум доллар
Жин 44500 тонн, урт нь 274 м, өргөн нь 53 м. Түлшээ дүүргээд 7000 далайн миль зам туулах чадвартай. Экипаж нь 2000 хүнтэй том жижиг 30 онгоц тээвэрлэнэ.

9. В-2 spirit stealth бөмбөгдөгч онгоц
Америкийн стратегийн зориулалттай бөмбөгдөгч. Үл үзэгдэгч буюурадарт баригдахгүй. Цөмийн бөмбөг дэлбэрсэн үед цацраг идэвхт туяанаас хамгаалагдсан. 27000кг бөмбөг, 16 ш цөмийн бөмбөг тээх чадалтай. Нэг цэнэглээд 6000 далайн миль газар туулна.

8. Бөмбөгдөгч онгоц тээвэрлэгч ВАРЯГ
Хятад улс 2,4 тэрбум доллар
Их түүтэй тээвэрлэгч хөлөг онгоц. 1991 онд ЗХУ задрахад Украины мэдэлд очжээ. Үүний дараа 20 хон сая доллараар Хятадын нэгэн жуулчны компанид худалдсан. Тэр үедээ хөлөг онгоцны моторгүй байсан байна. Худалдаж авсан Хятадын жуулчны компани нь хөвдөг зочид буудал хийхээр төлөвлөсөн боловч одоо хүртэл хуучнаараа байгаа.

7. Шумбагч онгоц ВИРЖИНИЯ
2,5 тэрбум доллар
Шинэ үеийн шумбагч онгоц нь далайн гүний болон гүехэн газруудад төрөл бүрийн байлдааны ажиллагаа хийхэд зориулагдсан. Цөмийн реактороор ажилдаг хөдөлгүүртэй. 4 торпедийн аппарат, 12 босоо пуужин харвагчтай.

6. Сөнөөгч онгоц тээгч USS America
АНУ, 3,5 тэрбум доллар
АНУ-ын Далайн зэвсэгт хүчний хамгийн орчин үеийн онгоцнуудын нэг. Уурын турбинээр ажилладаг хөдөлгүүртэй, нэг цэнэглээд 22000 далайн миль газрыг туулна. 34 сөнөөгч онгоцны талбай нь 8000 м.кв. Мөн өөр бусад техник зөөвөрлөх 1700 м.кв талбайтай. Байлдааны цэнэгт хошуу хадгалах 11000 м.кв агуулахтай.

5. Сөнөөгч онгоц тээвэрлэгч Шарль дэ Голль
Франц улс - 4 тэрбум доллар
Анх барихдаа олон арван жил маш их хэмжээний хөрөнгө зарлагдсан.1986 онд үндсэндээ хийж дуусан боловч жижиг сажиг асуудалаас болж ашиглалтанд өгөхгүй байсаар саяханаас ашиглаж эхэлжээ.
2 цөмийн реактороор ажилладаг хөдөлгүүртэй.Нэмэлт 4 дизель генератортай. 40 сөнөөгч онгоц 1900 хүнтэй экипаж тээвэрлэх чадалтай. Урт нь 261 м, өргөн нь 64м.
Саяханы мэдээллээр Францын засгийн газар энэ хөлөг онгоцоо Персийн хойг уруу Исламын улстай хийх байлдааны ажиллагаанд оролцуулах болсон.

4. Шумбагч онгоц HMS Astute
Их Британи улс 5,5 тэрбум доллар
Цөмийн хөдөлгүүртэй. Орчин үеийн торпед пуужин нь 30 милийн зайд байгаа хөлөг онгоцыг хөнөөнө. Мөн «Томагавк» пуужингаар 1000 милийн зайд байгаа байг хөнөөх чадалтай.

3. Zumwalt классын DDG 1000загварын байлдааны хөлөг онгоц /Эсминец/
АНУ, 7 тэрбум доллар
Анх барих төсөв нь 3,8 тэрбум байсан боловч хөлөг онгоцыг орчин үеийн тоноглол нэмсээр төлөвлөж байсанаас 2 дахин их зардалаар боссон.
Радарт баригдахгүй үл үзэгдэгч. Орчин үеийн тоноглол нь адил төст хөлөг онгоцныхоос 2 дахин бага экипаж ажиллах боломжтой болжээ.

2. HMS Queen Elizabeth байлдааны хөлөг онгоц
Их Британи улс, 13 тэрбум доллар
Экипажын тоо 1600 хүн. Урт нь 284м, өргөн нь 73 м. 10000 далйн мил газрыг цэнэглэхгүйгээр туулна. Өөр дээрээ том оврын бөмбөгдөгч F-35B онгоцыг тээдэг.

« Өмнөх сэдэв

Оюутаны байрны хүнд бэрх амьдрал

Дараагийн сэдэв »

Кувейт-д хадгалагдах америк зэвсэг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.249.82.120]: 2016-01-08 16:57
Where is 1?
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 27

CNN-ий сурвалжлагчид Мосулд хүүрээ үлдээх шахлаа /видео/

ОХУ-ын БХЯ: "НҮБ-ийн цуваагийн бөмбөгдөлтийн үед агаарт предатор нисч байсан"

Муу ядарсан хамаатнаа 3 жил хооллосон байх юм

Жүжигчин Шарлиз Терон



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд