Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч
2015-01-18 13:49
1284
1
Хэрэв та 294 сая доллар төлж чадах аваас Лионел Месси танай багт тоглох боломжтой

Каталоны Барселона багийн тоглогч Лионел Месси дасгалжуулагч Луис Энрикетэй хэл амаа ололцохгүй байгаагийн улмаас түүнийг багаасаа явна, Челсид очно, Энрикег халахыг шаардсан гэх мэт янз бүрийн цуурхал гарсан ч өөрөө болон багийн удирдлага албан ёсоор няцаасан билээ. Мессигийн Барселона багтай хийсэн хүчин төгөлдөр гэрээгээр 2018 оны 6 сарыг дуустал тэнд хүлээтэй бөгөөд наана нь ямар нэгэн баг түүнийг авахыг хүсвэл 294 сая доллар (цалин нь нэмэгдээд $500 сая орчим болно) төлөх учиртай. Одоогоор Челси, Манчестер Юнайтед, Манчестер Сити, Байерн Мюнхен, Пари Сен-Жермен, Реал Мадрид зэрэг хэдхэн баг л ийм хэмжээний мөнгө төлж чадах потенциалтай боловч анхаарлаа хандуулсан нь үгүй, мөн мань эр ч багаасаа явах сонирхолгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
« Өмнөх сэдэв
Хамгийн алдартай хосууд Криштиану Роналду, Ирина Шейк нар албан ёсоор салсанаа зарлав
Дараагийн сэдэв »
Пролетариссимус эротикус 39
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно.
Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mesi uuruu helsiishd bi barcadaa zodogh tailna gej iim aguu huniig zuwhun munguur awhguee ...