Ангилал:

Алдартан

Дэлхийн цор марксист ерөнхийлөгч

2016-05-03 19:15 1503 7
2010-2015 оны хооронд Уругвай улсын ерөнхийлөгч байсан Хосе Альберто Мухика Кордано.

Тэрбээр 2015 онд "Хүний шунал, хэрэглээний солиорлыг үнэндээ дийлэх аргагүй юм байна. Хүмүүн төрлөгтөн ухаан суух болоогүй байна" хэмээн хэлжээ. Юутай үнэн үг вэ?

Кордано ерөнхийлөгч залуудаа тэрс үзэлтэн хэмээгдэн 14 жил шорон гянданд сууж байжээ.

Ерөнхийлөгч болсон хойноо худалдаж авсан хамгийн том хөрөнгө: 1978 оны Фолксваген. Үүгээр ажилдаа ирж очино. Төрийн тусгай хамгаалалтын алба машаан тэрэг, 2 бие хамгаалагч томилсон боловч өвөө хоёуланг нь ад үзэн хөөж туусанд яахаа мэдэхээн больсон 2 бакь залуу гэрийнх нь гадаа мөнөөх машинд нь амьдарч ерөнхийлөгчөө "хулгайгаар" дагадаг байсан гэх юм. Ажилдаа үнэнч юмаа.



Төрөөс хүчээр олгосон гонжоом. "Арайч дээ, ерөнхийлөгч хүн ийм навсгар явж үл болно. Та үүнийг өмсөхгүй бол бяд гүүрнээс үсэрлээ" гэж шахалт үзүүлэн байж өмсүүлэв.







Өөрийн онгоцгүй тул Кордано ерөнхийлөгч маань 2014 онд европын хурлаас буцахдаа Мексикийн ерөнхийлөгчийг гуйв "Хөөе, дүү хүү, замаараа намайг чулуудчих". Чулуудуулжээ.





Ерөнхийлөгчийн ордон.

Уул нь цалин сайтай байж: 15000 даалиур сар. Үүнээс сард 1200 долларыг авч үлдэн үлдэгдлийг буяны үйлд илгээдэг байсан юм байна.



Болоогүй ээ, хувийн эдлэн газартай гэжугаа. Бүтэн 1 Га.























Залуудаа

« Өмнөх сэдэв

Үнэмшилтэй шивээс

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

zochin [103.26.193.202]: 2016-05-04 07:41
Ene eronhiilogchiin yed urugvai uls hogjson uu
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-05-04 10:44
5 жилд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэж юу байх в? Ямар ч г л байсан эрчим хүч, дэд бүтэц, холбоо сүлбээ, усан хангамжийн аж ахуйн нэгжүүдийг үндэсний удирдлагад оруулсан байна. Зарим бараа товарт төрөөс үнийн зохицуулалт хийдэг болсон байна. Дунд сургууль үнэгүй болсон байна. Хүүхдүүдэд компьютер үнэгүй өгдөг болсон байна. Марихуан борлуулалт чөлөөтэй болсон байна. Аборт чөлөөтэй болсон байна.
0    0
Зочин [202.70.38.182]: 2016-05-04 11:36
Дахиж ийм төрийн хүн түүхэндээ хэзээ ч төрөхгүй биз дээ.
0    0
Зочин [172.56.12.99]: 2016-05-04 12:11
Mani uvgun shevtzariin bankand heden terbumtai gej bgaa odiid haviad naran sharlagiin gazar kokteil shimengee iimerhuu medee unshaad eleg ni hushsunshige gevtej bga biz lol
1    1
33 [112.72.9.106]: 2016-05-04 12:13
навсгар ба цэмцгэр ерөнхийлөгч бх гол биш улс ороных нь э\з улам доройтоод муудаад бдаг л тааруухан асуудал.Латин америкт иймэрхүү под-ууд их амжилт олдогч улс орон нь сүйрдэг түүхтэй.Уго Чааваасийг л хар. Амьддаа улс орноо баллаж орхиод талийсан. Одоо улс нь дуусч байна.
2    1
Баавар [124.158.94.35]: 2016-05-04 12:59
1-рт: Шевзаар биш, Швейцар
2-рт: Хавиа биш Хавай байл гүй дээ?
3-рт: Эх орондоо трактораа унаад төмс байцаагаа тариад сууж байгаа гэнэ.

33-т: Муу казак дүү маань хаанаас гараад ирэв? Америкчуулын удирдлага дор 17-р зуунаас эхлэн Латин Америкийн эдийн засаг, улс төрийн байдал хэзээд ч сайн яваагүй нь үнээн. Одооноос эхлэн түүх энэ тив лүү нүүрээ харуулдаг мөч нь эхэлж байна даа.
1    1
Зочин [202.9.41.142]: 2016-05-06 19:11
Хүүе ээ яалгуулцан бөөрөнхийлөгч вэ Яанаа? жинхэнэ либераль ерөнхийлөгч юм бишүү
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд