Ангилал:

Дизайн, Түүх

Долларийг яаж хийдэг вэ

2015-01-26 12:48 4656 0
Хорвоо дэлхийн хамгийн эрэлт ихтэй цаасыг яаж хийдэг тухай, түүний тухай зарим сонирхолтой баримтуутаас

Долларыг АНУ-н Сангийн яамны харъяа Вашингтон хотод орших Хэвлэх Сийлэх товчоонд хэвлэж үйлдвэрлэдэг. Анх 1862 онд байгуулагдаснаас хойш үнэт цаас болон долларийг хэвлэж байгаа юм байна. Уг товчоонд 2000 гаран хүн ажилладаг ажээ. Тус товчоонд зочилж долларийг хэрхэн хийж байгааг харахыг хүссэн хүн бүрт хаалга нь нээлттэй байдаг байна

Хамгийн түрүүнд долларийг хэвлэхэд нимгэн ган хуудас дээр эх хэвийг нь сийлдэг. Энэ ажилыг хамгийн багадаа 10 жил ажилласан туршлагтай мастерууд гүйцэтгэнэ. Маш нарийн ур чадвар шаардсан ажил учир нь ган хуудас дээр сийлсэн хэвнээс болж долларийг хуурамчаар үйлдэхээс сэргийлнэ

Долларыг энгийн модноос гаргасан түүхий эдээр хийсэн цаасан хэвлэдэггүй. Долларын цаасны 25 хувь нь нийлэг утас 75 хувь нь хөвөн материал байдаг. Мөн синтетик гаралтай нарийн утасаар хүчитгэж өгдөг. Дэлхийн 2-р дайнаас өмнө торгон утасаар хүчитгэдэг байсан байна. Зориулалтын цаасыг нь Массачусетс хотод оршдог «Крэйн энд компани» компанид үйлдвэрлэдэг

Цаасыг хийхдээ гол хэсэгт нь тусгай давхрага хийж өгдөг. Энэ давхрагын тусламжтайгаар цаасанд усан хээ суулгаж өгнө. Мөн цаасыг хийх явцад хамгаалалтын тусгай судалыг суулгаж өгдөг

Бэлэн болсоны дараа цаасыг хатааж өргөн нь 2,5м-ээр ороож дээр нь хэвлэлт хийхэд бэлэн болгодог. Нэг ийм боодол цаас 4 тн жинтэй болдог байна. Нэг ийм рулон цаасаар 100 ийн дэвсгэртээр 3,5 тэрбум доллар болдог байна. Манай улсын нэг жилийн төсвийг 4 тонн жинтэй ганц боодол цаасан дээр хэвлэнэ гэсэн үг.

Бэлэн болсон цаасыг нөгөө товчоон дээр авчирна. Товчоон доторх хамгаалалт хамгийн дээд зэрэг, өнцөг булан бүрийг камераар хянадаг учир хулгай хийх нөхцөл бараг үгүй. Ажилчидыг гарч орох тоолонд тусгай сканнераар шалгана. Товчооны зарим өрөөнд ажилчдаас цөөн хэдэн хүн орох эрхтэй өрөө ч байдаг.

Хэвлэх үйл явц зургаан дамжлагаар дамжина. Эх болох сийлбэрлэсэн ган хуудасыг Симультан хэмээх хэвлэх төхөөрөмжинд оруулна. Энэ төхөөрөмж нь цаасан дээр 2 талаас нь зэрэг хэвлэх зориулалттай. Анх долларыг дан хар өнгөөр хэвлэдэг байсан байна. Иргэний дайны үед Конгресс дан 5 10 20 тийн доллараар 60 сая доллар хэвлэх захиалгыг тэр үеийн үнэт цаас хэвлэгч «American Bank Note Co.» компанид өгжээ. Энэ нь маш их хэмжээний дэвсгэрт хэвлэх байсан учир цаадуул нь нь будагаа тооцоолж үзтэл зөвхөн ногоон будагны нөөц л энэ их хэмжээний мөнгийг хэвлэхэд хүрэлцэхүйц байсан байна. Үүнээс хойш долларт ногоон өнгө зонхилох уламжлал тогтжээ.

Хэвлэсэн долларийг 3 хоног хатаадаг. Дараа нь даралтын аргаар дээр нь хээ хэвлэж өгнө

Өдөр болгон долларийг хэвлэхэд энэ үйлдвэрт 1,3 тонн чернилл, сонингийн цаасны хэмжээтэй 10 мянган хуудас цаас хэрэг болдог. Эдгээрээр 35 сая ширхэг дэвсгэртийг үйлдвэрлэдэг. Нийт мөнгөний дүн нь 650 сая доллар болдог байна. Эдгээр шинэ долларын 95 хувийг нь хуучирч муудсан хуучин дэвсгэртийг солиход зориулдаг байна.

Бэлэн болж хэвлэгдсэн долларийн цаасыг компьютерийн тусламжтайгаар тусгай сканнераар шалгана

Шалгалтант тэнцээгүй алдаатай хуудасыг устгалт оруулдаг. Алдааг нь үйлдвэрт олоогүй дэвсгэрт гүйлгээнд гарсан тохиолдолд цуглуулагч нарын гарт орж өндөр үнэ хүрдэг байна.
Үүний дараагийн шатанд дэвсгэрт бүрт серийн дугаарыг нь дугаарлаж хэвлэж өгдөг. Серийн дугаар нь дэвсгэртийг хэзээ үйлдвэрлэсэн он, хаана гүйлгээнд гарсаныг нь хэлж өгнө.

Долларийг гүйлгээнд гаргах эрхтэй 12 банк байдаг. Серийн дугаар дээрх тусгай тоогоор нь аль банкнаас гүйлгээнд гарсаныг нь мэдэж болно
1 A Бостон
2 B Нью-Йорк
3 C Филадельфи
4 D Кливленд
5 E Ричмонд
6 F Атланта
7 G Чикаго
8 H Сент-Луис
9 I Миннеаполис
10 J Канзас-Сити
11 K Даллас
12 L Сан-Франциско

Бэлэн болсон долларийг хэрчиж дэвсгэрт бүрээр нь 100 ширхэг болгож бооно.

Ингээд боож бэлэн болсон дэвсгэртүүдийг серийн дугаар дагуу гүйлгээнд оруулах эрхтэй банкууд уруу өндөр хамгаалалтын дор хүргүүлнэ.



Долларийн тухай сонирхолтой баримтуудаас.
Бүх долларийн дэвсгэртийн хэвлэх зардал нь 10 цент
Бүх долларийн дэвсгэрт адил хэмжээтэй буюу 155.956ммх66.294 мм байдаг
Нэг дэвсгэртийг 4000 удаа нугалах боломжтой
1 тийн дэвсгэрт 22 сар, 5 тийн дэвсгэрт 24 сар , 10 тийн дэвсгэрт 18 сар , 20 тийн дэвсгэрт 25 сар , 50 тийн дэвсгэрт 55 сар ,100 тийн дэвсгэрт 60 сар гүйлгээнд амьдардаг байна.

АНУ-н Сангийн яамны мэдээлэлээр (Department of Treasury) дэлхий дахинд гүйлгээнд 758,8 тэрбум доллар эргэлдэж байна
Энэ нь дэлхийн нэг хүнд 150 орчим доллар ноогдож байна гэсэн үг.
Өөрийн үндэсний валютийг доллар болгосон улс
Бермуд
Бонэйр
Зүүн Тимор
Зимбабве
Маршаллын арлууд
Палау
Панама
Пуэрто-Рико
Саба
Сальвадор
Синт-Эстатиус
Тёркс и Кайкос
Микронезийн Холбооны улс
Эквадор

























« Өмнөх сэдэв

Баатар

Дараагийн сэдэв »

Хоёр солонгос тохиролцов




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Евро холбоо гүржүүдийг бугуйнаас нь атгаад авав

Криштиану Роналдугийн тухай сонирхолтой баримт ба түүний хамгийн шилдэг 10 гоол

Австралид жоохон халуун өвөл болж байх шиг байна

Грек улсын гал түймэр.................. /видео/

Сансар огторгуйд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд