Ангилал:

Хошин шог

Дугаар андуурхад

2017-05-03 14:08 1057 2


Дугаар андуурч мессеждэх нь заримдаа сонин үр дагавартай байх юм.

- Юу байна, миний хатанаар?
- Хэнб?
- Чамайг надаас өөр хэн "хатан" гэж дууддаг юм б, аайййн? Өөө, уучлаарай дугаар андуурчихаж.......
- Байз! Би чиний хатан больёооо! Буц л даа...

- Намайг Марио гэдэг. Би чиний зарах машиныг үзмээр байна. Хөгшөөн, би 5 цагаас хойш завтай, чи ирээд үзүүлэх боломж байна уу? ...мэнд
- Би маргааш 6 цагаас хойш завтай.
- Сайхан нойрсоорой, хөөрхөөн. Чамайгаа тэврэн энхрийлэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Хайртай шүү, санаж байна шьюүү...
- Хөгшөөн, хам нь зөвхөн машиныг чинь л сонирхох гэсэн юм л даа...

Эгдүүтэй хэдэн гөлөгний зураг илгээчихээд
- Өөө, уучлаарай. Дугаар андуурчихаж
- Байзаарай! Би нэгийг авмаар байна!
- Энэ дугаарыг малын эмчийн дугаар гэж бичсэн байсан юм л даа
- Мань нь нохой сайн арчилдаг. Үнэгүй арчилна.
- Үгүй
- Ганц хүн 7 нохойтой байна гэж юу байсийн? Амиа хичээсэн амьтан.....

- Ээж чамайг "залгаадах" гэлээ.
Хоёр цагийн дараа хариу мессеж:
- Хэнб?
- Андреа
- Хөгшөөн, дугаар андуурчээ. Чиний ачаар би ээжтэйгээ утсаар 30 минут шал дэмий ярьж өнгөрөөлөө, талархажийнаа....

- Пак эмч ээ, .......-ний судасны лабораторийн Матт байнаа. Энд нэг өвчтөн "гадна ташааны бөглөрөлтэй" бололтой: хөл нь хүйтэн, мэдээгүй мөртлөө өвдөөд байна гэх юм. Яаавал дээр вэ?
- Юу байна? Намайг Ханна гэдэг ба та нар дугаар андуурч. Гэсэн хэдийч "гүүгл"-дээд үзлээ. Өвчтөний зүүн шууны артерид нь хаалт тавих ёстойд бараг итгэлтэй байна. Амжилт хүсье, Матт.
- Уучлаарай Ханна, нээрээ дугаар андуурсан байна лээ. Явж явж өвчтөнд хаалт тавьж таарсан шүү. Туршлагатай эмч нар 3 цаг үрчийж таны 3 минутанд хүрсэн дүгнэлтэнд хүрлээ. Мундаг ажиллаа, та шүү...
- Ооо еэээ! Та нар ажилд авч байна уу?

- Хэн бээ?
Нохойны зураг
- Хэн юм бэ?
Ахиад нохойны зураг
- Наад нэг муурныхаа зураг явуулхаа болиоч ээ!


« Өмнөх сэдэв

Дайны бэлтгэл /видео/

Дараагийн сэдэв »

Энэ солонгос, япон, хятад хүүхнүүд биднээс нэг л юм нуугаад байна........./видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.254]: 2017-05-03 17:14
хаха
0    0
Зочин [178.194.170.229]: 2017-05-03 19:56
goy um boloh umaa. dugaar anduuraad. bid nar l medehgui bolhoos tsaaguur chin gachin gachin um ih boldog um bn. internet, camer, utas s bolood heregtei hereggui baahan um medej avdag bolloo. kkk
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Дүрсгүй орос аньяа нар 8

Сири дахь баазуудаа өргөтгөөд эхэллээ, пентагон.....

Роберт Де Ниро орос иргэншилтэй болох талаар

Энэ сайны ёр биш ээ.... /видео/

Япон айлаар ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд