Ангилал:

Аялал, Байгаль, Нийгэм, Түүх, Хүмүүс, Эрүүл мэнд

Эбола вирусыг нээсэн хүн

2014-12-23 13:05 2263 0
Английн the Observer –ийн сурвалжлагч эбола вирусыг анх нээсэн Лондоны “Эрүүл ахуй ба Тропикийн Эмнэлэг зүйн Сургуулийн” захирал болох Бельги улсын профессор Питер Пиота-гаас авсан сурвалжлагыг сонирхуулья.

Тэрбээр эбола вирусыг анх 1976 онд Антверпен хотод эрдэм шинжилгээний судалгааны группын хамт нээсэн тухай ярив. “9 сард манай институтэд Заир улсын (Африкт тийм улс байсан билээ) Сабена Эйрлайнз авиакомпаний нэгэн нисэгч хөх өнгийн хоолны халуун сав бидэнд дамжуулснаар ажил эхэлсэндээ. Тэр халуун сав дотор Заир улсын Ямбуку хэмээх алслагдмал сууринд ажиллаж байсан Бельги улсын гэлэнмаагийн цусны сорьц байсан бөгөөд тус гэлэнмааг эмчиллэж байсан Киншаса хотын эмч дамжуулсан нь тэр байв”. Тэр эмч яг ямар өвчин тархаад байгааг ойлгохгүй байсан тул сорьцийг лабораторийн нарийн шинжилгээнд оруулахыг хүссэн юм”.

“Шинжилгээ нь бидний мэдэх ямарч өвчин илрүүлээгүй тул бид сорьцноос хулгандуудад тарьж туршсан юм. Эхний хэдэн хоног амьтад зүгээр байсан боловч гэнэт нэг нэгээрээ үхэж эхэлхэд юутай аюултай вирус болохыг мэдсэн юм”.

“Вирусын дүр төрхийг электрон микроскопоор гаргаж авхад Марбургийн вирустай адилхан байсан боловч АНУ-д явуулсан асуулга Марбургийн вирус биш болохыг баталсан юм. Марбургийн вирус нь эбола-тай адил аймшгийн халуурал үүсгэдэг болно. Тиймээс энэ шинэ вирус нь Марбургийн бүлийн вирус байж болох тухай таамаглал гарсан. Биднийг ингэж эргүүтэж байх хооронд өвчин анх дэлгэрсэн газар болон хөрш зэргэлдээ нутагт хэдэн мянган хүн уг өвчнөөс амь алдсан байв”.

“Өвчин тархсан нутаг нь тухайн үеийн Бельги улсын Конго гэх колоний нутаг байсан тул манай засгийн газар тийшээ сайн дурын эмч, мэргэжилтэн явуулах болсонд би сайн дураар орсон билээ”.

“Тухайн үед бид тэр өвчний талаар “аймшигтай өвчин” гэхээс өөр ямар ч мэдлэггүй байсан бөгөөд хүнээс ялгарах шингэнээр бие биендээ халддагийг мэдэхгүй л очсон болно”.

Энэхүү шинэ вируст нэр өгөх хэрэг гархад тархацын нутагт урсах Эбола голын нэрийг манай группын нэгэн америк эр санал болгоход түүгээр шийдсэн юм.

Бельги гэлэнмаа нар тэр нутгын эмэгтэй голцуу оршин суугчидад ариутгаагүй тариураар элдэв витамин бэлдмэл тарьдаг байсан нь өвчин тэр их аймшигтай хурдай тархах шалтгаан болсонг бид дараа нь ойлгосон юм.

Өнөөдрийг хүртэл би ДОХ ба малярия-ийн дэргэд эбола хамаагүй асуудал багатай өвчин гэж бодож байсан. Учир нь эбола өвчин түр зуурын чанартай, багахан нутаг дэвсгэрт үүсээд гэнэт алга болдог өвчин тул. Гэтэл энэ удаагийн өвчин дэгдэлт шал ондоо болохыг ажиглав.

Энэ удаа эбола өвчин дэлхийн хамгийн дорой улсуудын нутагт үүсч тархсан нь ойлгож ядаад байх юмгүй: хэдэн арван жил иргэний дайнд нирвэгдсэн, ард түмэн нь эрүүл ахуйн наад захын мэдлэггүй, эрүүл мэндийн салбар ч үгүй улсууд учраас.

“Энэ удаагийн эбола өвчний тархалт бол зүгээр нэг халдварт өвчний тархалт биш хүмүүнлэгийн гамшиг гэдгийг холбогдох хүмүүс ойлгож байгаа гэж найдаж байна”.

Профессорын бодлоор европ болон хойд америкт эбола гарсан ч тэд тархалтыг амархан зогсоох чадвартай, харин Энэтхэг гэх газар үүсвэл аюул болно шүү.

“Өвчин анагаах арга одоогоор байхгүй ч туршилтын зарим эм танг эртхэн туршаад үзэх нь зөв” хэмээн тэр зөвлөв.































« Өмнөх сэдэв

Энд юу болоод байна, нөхөд өө?!

Дараагийн сэдэв »

сайхан батиралцаант казак хурим................... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Gucci, chanel, chloe, hermes-ийн эх орон, убрике хот

Дүрсгүй орос аньяа нар 11

46 градусын халуун нэг иймэрхүү..... /видео/

Тайвшруулах увидастай муур /видео/

Салхин цахилгаан үүсгүүр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд