Ангилал:

Гамшиг, Монгол, Нийгэм

Эхнийх нь сааж дуусаагүй байтал дараагийнх нь эхэлчих шив

2016-09-03 16:26 1696 6
Манай нэг уншигч Оюу-Толгойд ажилдаг юм байна. Бухимдалын захиа илгээснийг толилуулав.
Гүй, нээрээ, өмнөх засгийн хувалзууд ард түмний цусыг сорж махыг шулж дуусаагүй байтал дараагийн дебилүүд нь ард түмнийг гүйцээнэ гээд амьсгаа нь давхцан, гар нь чичрэн дайраад байх юм. Улс төрийн амьсгаанудаа! хөдөлмөрөөрөө амьдрах гэж ядарч байгаа ард түмнийг тайван орхиодхооч.

Захидал

Би улстөр сонирхдоггүй. Гэхдээ энэ талаар үнэхээр бичихгүй бол, дугарахгүй бол болохгүй санагдлаа.
Уурхайн дундаж цалинг ард түмэн бүгд мэднэ. Энэ бол нууц зүйл биш. Ихэнх нь 1000-1500, маш цөөн хэсэг нь 2000 долларын хэмжээний цалин авч байна.
Гэхдээ тэд уурхайн талбар дээр жилийн 365 хоногийн 243-ийг нь ар гэрээсээ хол ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөдөг юм. Шударгаар гэдгийг онцолъё! 25 хувийн татвар хэрэгжиж эхэлбэл зөвхөн эдгээр хүмүүс хохироод зогсохгүй тэдний ар гэр, үр хүүхэд нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байгаа ард түмэн хохирно.
Зөвхөн 2015 онд Оюу Толгой 600 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэр 447,5 тэрбум төгрөгийн татварыг Засгийн газарт төлж Монгол улсын төсвийн 20 хувийг дангаар бүрдүүлсэн. Одоо МАН-ынхны “2,5 саяас дээш цалинтай” гэж адлаад байгаа тэр хүмүүс чинь эдгээр үйлдвэрүүдийг авч явж, энэ татварыг бүрдүүлэхийн тулд ар гэр, үр хүүхдүүдээсээ хол, өглөө үүрээс үдшийн бүрий хүртэл хөлсөө дуслуулан, биеэ золиослон, амьдралаа умартан өдөр шөнөгүй хортой, тоостой хүнд нөхцөлд элдэв зовлон тоочиж, засгаас халамж нэхэлгүй, шударгаар хөдөлмөрлөж байгаа монгол залуучууд, аав, ээжүүд юм.
УИХ-ын гишүүдээс авхуулаад цэрэг цагдаа, эмч нар, цэвэрлэгч асрагч, татварынхан та нар бидний хөдөлмөрлөж төлсөн татварын мөнгөөр цалинжиж, тэтгэвэр тэтгэмжийн тодорхой хэсэг нь үүгээр санхүүжиж байгаа. 2,5 саяас дээш цалин авдаг ч нийт ажил эрхлэгчдийн 1,6 хүрэхгүй шахуу хувьтай шударгаар хөдөлмөрлөж байгаа эдгээр залуус бүгд л гадаад дотоодын их дээд сургуулиудад дэлхийд үнэлэгдэх хэмжээний мэдлэг боловсрол эзэмшээд, өөрсдийн хүсэл тэмүүллээр эх орондоо ажиллаж байгаа. Аль нэг гадны оронд очоод мэргэжлээрээ ажилласан ч чадахаар чадварлаг боловсон хүчин.

Нийгмийн өсөн өндийх гэж хичээж, зүтгэж яваа энэ давхаргаа татварын бодлогоор дарамталж, устгаж үгүй хийх оролдлого хийж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Эдгээр хүмүүс чинь хөдөлмөрлөж олсон 1000 гаруй доллартой тэнцэх цалингаараа ар гэрээ тэжээж, дэлгүүр хоршоонд орлого оруулж, ипотекийн зээлээр орон сууц худалдан авч бусад олон хүнийг мөн шууд болон шууд бусаар тэжээж байна. Бид бол баячууд биш, тансаглагчид биш, хулгайч, худалч, луйварчид биш, цалингийн төлөө, нийгмийнхээ төлөө, ар гэрийнхээ төлөө зүтгэж яваа жирийн бор ажилчид. Баячуудын хүүхдүүд уурхайд, ар гэрээсээ хол, хүнд хүчир ажил хийгээд ингэж явдаггүй л байхгүй юу. Бид угаасаа л Монгол улсад хамгийн өндөр татвар шимтгэлийг цалингаасаа төлсөөр ирсэн. Төлсөөр ч байх болно. Гэтэл дээрээс нь нэмээд дахиад татвар нэмж энэ залуусын хүсэл зоригийг мохоож, дээрэмдэж, дээрэлхэж хохироохоор зэхэж байгаа нь шударга ёс мөн юм уу.
Ингэж ажиллаж, ингэж татвар төлснийхөө төлөө төрөөс тэр хэмжээнийхээ үйлчилгээг авдаг бол өөр хэрэг. Гэтэл ядаж л хүүхдээ цэцэрлэгт явуулах эрхээ сугалаагаар сугалж эсвэл хээл хахууль өгч байж олж авч байна. Энэ чинь яачихсан харанхуй бүдүүлэг нийгэм бэ? Шинээр цэцэрлэгт хамрагдах насны 66 мянган хүүхдүүдээс 14 мянга нь л сурч боловсрох эрхээ сугалж хожоод, бусад нь гэрээр хүмүүжиж, боломжтой нэг нь хувийн цэцэрлэгээр хүмүүжиж байна. Олон мянган хүүхдийн цэцэрлэг сургууль барих мөнгөөр тансаглаж, хулгайлж, баяжаад бүр ханаж цадахгүй ард түмний хүүхдүүдээр тоглоом даажигнал хийж, татварын бодлогоор дарамталж байна. Хүний урманд хүрзний иш барьж үзээгүй хүмүүс хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодоггүй юм байна. Өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд уурхайчин залуус бид тууштай тэмцэж, баттай зогсох болно!



« Өмнөх сэдэв

РЕТРО ЭРОТИК +18

Дараагийн сэдэв »

янхан ацны булш нь хүртэл янхных байх юм даа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.132]: 2016-09-03 23:40
1000 $ t chini tatvar bhgui shuu dee ho...2.5 say.aas deesh noogdoh hesegt shine tax noogdono.....uul uurhainhan mini sanaa zovoltgui uneheer bolovsroltoi bol
0    1
Pee [122.201.21.36]: 2016-09-04 14:29
bi lav OT d olon jil ajilj bn. odoo 1600$ avdag. ter mungu butsaad bankand bairnii zeel hamaatan sadand zeelduulsen mungu, ur huuhdiin mini surgaltiin tulbur boldog. ungursun jil tsetserleg olj chadaagui ehner uvuljin huuhdee harsan. iim zasgiin gazart bi lav nemj mungu tulj chadahgui. tegeh tenhee ch alga! bi neg ch tugrug nemj tuluhgui ugaasaa shudragaar tulyh yostoi mungoo tulood yavj bn.
nadaas nemj mungu avmaar baival minii huuhduudiig 25 huviin tatvar avdag tuv Europe iin ulsuud shig amidruul chadahgui bol goridoood ch hereggui, ugaasaa sursan medsen zuil zundooo bn. haana ch ochood ajillana
1    0
Odko [103.26.194.32]: 2016-09-04 22:46
Bygdeeree ex ornoo xynd yed ni nyyree buuruulaad xevliig ni uxaj olson mungunuusuu tatvaraa tuluxgyi saixan amidraj ex ornii syiren unaxiig xarzgaaya l da tegvel uurxaichidaa. Ex oron chin dampuutsan yed yugaa uxaxiig chin xariya
0    0
Odko [103.26.194.32]: 2016-09-04 22:49
Er ni tegeed tatvaraa tuluxgyi bol ter saixan gadaadruugaa zailj bolno sh de ard ni tatvaraa tuluud ajillax myanga myangan zaluus bn. Gadaadad mongoloos baga tatvartai baixiig xarin ch neg xarchixiya baiz
0    0
Зочин [202.70.46.20]: 2016-09-05 13:00
Энэ үнэн шүү. Би өнөөдөр 4000долларын цалин авахын тулд их сургуулийн төлбөрөө төлж, бусад нь архидаж байхад хичээлээ хийж, бусад нь гадуур гарч зугаалж байхад номын санд өнжиж, гадаадад сурч дэлхийн боловсрол олохын төлөө ганцаараа зүтгэсэн, гадаадын сургуулийн төлбөрөө мөн л өөрөө ажил хийж байж төлсөн. Намайг ингэж чардайж байхад хэн ч туслаагүй, тэтгээгүй юм шүү. Урсгалаараа явж байж их сургууль төгсөж диплом гардах, асар их хичээл зүтгэлээр төлбөрөө өөрөө олж, өөрөө сурч, өөрөө төгсөх хоёр асар том ялгаатай. Оюутан байхаасаа эхлээд төгсөн төгстлөө би чардайсан, хэмнэсэн, тэссэн болохоор түүнийхээ үр шимийг одоо хүртэж байгаа гэж ойлгодог. Тиймээс би өөрийн цалингаас илүү суутгал хэзээ ч хийлгэхгүй.
1    0
Baavar [124.158.94.35]: 2016-09-06 09:49
Нөхөд өө! Байдал ийм байгааг эхлээд тунгаавал зохимжтой юм:
1. Монгол улс яааагааааад, юу боллооооо гээд дампуурлын ирмэг дээр гараад зогсчихсон юм бэ?
2. Бяд чинь 25 жил л алт, зэс, нүүрс, төмөр, вольфрам, жонш, НЕФТЬ экспортлосон биз дээ? 2006 онд манай төрийн хэд "Ёооо, манай улсын санхүү дэндүү их мөнгөтэй байнаа. Яаж үрж дуусганаа? Ямар ярьшигтай юм бэ?" гээд л дуу алдаад ташаагаа тулаад байсныг та нар санаж байна уу?
3. Энэ экспортын татвар төлөөс хаашаа алга болсон юм б дээ, тэгээд?
4. Нийгмийн даатгалын сан хаашаа алга болчихов доо, нөхөд өө? Өчнөөөн триллион төгрөгийн хуримтлал байна, үүнийг эргэлдүүлж өсгье гээд л гуцаад байсан, хаана байна? Одоо нийгмийн даатгалын сан хасах дүнтэй байгаа шт. Тэтгэвэр тэтгэлгээ бяд чинь гаднаас зээл авч төлж байгаа шт. Мөнгө хаачив?
5. Энэ их мөнгө санхүүг хэн үрэв?
6. Юунд үрэв? Шинээр баригдсан цэцэрлэг та нар мэдэх үү? Улсын эмнэлэгүүд сайжирсан нь та бүгдэд мэдрэгдэж байна уу?
7. Монгол ард түмний 30 жил төлсөн татвар хураамж хаана байна в?
8. Монгол улсын төрийн лалрууд, тэр ардчилсан нь ч бай, хувьсгалт нь ч бай, гарт тэмтрэгдсэн болгоноо хармаалаад байдагийг та бяд бүүүүүүүүүгд онцгой сайн мэднэ, тийм бэээз?!
9. Заа, одоо хамгийн гоё нь: МОНГОЛ АРД ТҮМНИЙ ЯДАН ЧАДАН БАЙЖ ЦУГЛУУЛСАН МӨНГӨ БАЯЛГИЙГ ТӨРИЙН ХУВАЛЗУУД ХАРМААЛЧИХААД УЛС НЬ ДАМПУУРАХ БОЛОНГУУТ НӨГӨӨ Л АРД ТҮМНИЙХЭЭ ХАРМААГ УХАЖ ӨӨРИЙН ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ ДАХИН ТӨЛХӨӨР ШИЙДВЭР ГАРГАЧИХЛАА.
10. Монгол улсыг шалдлан нүцгэлсэн төрийн хувалзууд хулгайлсан мөнгө доллараа гаргаад улсаа аврах булчирхайтай гэж бодож байна уу? Үгүй, түүний оронд монгол люмпен-ээ сэгсэрье гэж байна шт.
11. Одоо ажиллаж байгаа засгийн газар өмнөх дуракуудынхаа хээл хахуулийн мөнгө төгрөгийг олоод хураавал яааасыыын? Өчнөөн тэрбум долларын эрүүгийн хэргүүд байдаг биз дээ? Тэрүүгээрээ ядарч туйлдсан Монгол эх орноо авраач! Үгүй, ард түмнийхээ баасыг шахна гэнээ.
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Иран улс "Никарагуагийн суваг" төсөлд оролцохыг хүсэв

Тайпусамын наадам

БМП 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ

Сайхан л санаа байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд