Ангилал:

Алдартан, Байгаль, Гоо сайхан, Нийгэм, Пөөх!, Спорт, Түүх, Хүмүүс, Эрүүл мэнд

Эмэгтэйчүүд эрчүүдээс хүчтэй гэдгээ баталсаар байна

2014-12-17 17:24 2280 0
Хүмүүн төрлөгтөн үүссэн цагаас авахуулаад философчидын дунд хариу олдоогүй ганц асуудал бол: эрэгчин эмэгчний аль нь бакь вэ? хэмээх гүн асуудал. Нэг хэсэг нь "эмэгчин нь үр удам төрүүлдэг, зарим тохиолдолд бүр ан гөрөө хийдэг биз дээ" гээд л нөгөө хэсэг нь "эээ, тэгдэггүй л байхгүй юу даа, эрэгчин нь ан гөрөө хийж элдэв орчноо хамгаалдаг байхгүй юу даа" гээд л. Бид өнөөдөр энэ асуултанд хариу өгөхөөр шийдэв. Доорх материалыг үзвээс хариу тодорхой болно.

Соня Томас гэх солонгос гаралтай АНУ-ийн бүсгүй олон жилийн турш "хоол идэлтийн" тэмцээнээр толгой цохиж явсан булиа "идэгч" эрчүүдийг бут нэргэсэн болой. Энэ жижигхэн, гуалигхан, эмзэгхэн бүсгүй урдаа хэмбэгуайг ч гишгүүлэхгүй иднэ гэж хэн бодох билээ. Тэрбээр 2003 онд 12 минутанд 134 тахианы далавч идэж дэлхийн шинэ рекорд тогтоосон байна. Мөн 2004, 2007-2011 онуудын хооронд дарааллан 6 удаа идэлтийн төрлийн аварга болсон аму. Бүсгүй маань хамгийн том амжилтаа 2004 онд байгуулсан нь: 12 минутанд 27 хот-дог (нөгөө халуун нохой) залгилсан явдал байна. Аньяад амжилт хүсье

АНУ-ын "Эмэгтэй Али" гэх хочтой Жеки Тонаванда 1975 оны 6 сарын 8-нд ижил жингийн эр боксчин Ларри Родания-г тэмцээний 2-р раунд-д нокаут-аар ялсан нь айдас хүрмээр. Жеки бүсгүй эрэгтэй боксчидтай тоглох эрх авах гэж хөөрхөн тэмцэлдээн болсон гэнэ.

Мөн л АНУ-ын бүсгүй Жули Кроун 1993 оноос дэс дарааллан элдэв орны морин уралдааны аварга унаач цол хүртэж энэ тэнд хөшөөгөө босгуулж байсан байна. Энэ төрлийн спортонд эрэгтэй унаач хүрхэд хэцүү амжилтанд ажаа инээгээд л хүрсэн гэнэ дээ.

Бас АНУ-ын 41 настай аньяа, Пэм Рийд нь 2002 ба 2003 онуудад марафон гүйлтийн дэлхийн шинэ рекорд тогтоон нэрээ мөнхрүүлшсэн байна. Энэ бол зүгээр нэг марафон биш, аймшгийн 217 км урт уул өөдөөн өссөн зүрх үхэм марафон шүү. Барагтай эр оролцохоос айдаг уг гүйлтийг аньяа тухайн үеийн дээд амжилтаас 1 цаг 52 минутын өмнө гүйж олон түмнийг сандаргав. Тухайн үеийн дээд амжилт нь 29 цаг 48 минут байсан байна. Ирина Реутович гэх (бас л эмэгтэй хүн) 2000 онд тогтоосон амжилт байв. 2003 онд нөгөө л марафонаар Пэм дахин түрүүлж аюултай ажаа гэдгээ батлав.

Келли Кулик хэмээх тамирчин бүсгүй 2010 оны Боулингийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнээр аваргалаж дэлхийн анхны боулингийн аварга эмэгтэй болсон байна.

Аляск мужийн бүсгүй Микаэла Хатчисон нь 2006 оны үндэсний чөлөөт бөхийн тэмцээнээр эмэгтэй өрсөлдөгч нараа бут нэргэж хийх юм олдохгүй болохлээр нь эрэгтэй бөхүүдтэй барилдаж нөгөөдүүлийг мушгин сэгсэрч аварга болсон байна.

Голланд бүсгүй Анки ван Грюнсвен нь 2000, 2004, 2008 онуудын Олимпийн тоглолтуудын морин спортын бүх алтан медалиудыг авсан байна.

Америк бүсгүй Даника Патрик нь 2008 онд Япон улсад зохиогдсон Indy300 машины уралдаанд түрүүлсэн байна. Урд өмнө нь Indy300 гэх дэлхийд хамгийн хэцүү трассын нэгт тооцогдох уралдаанд эмэгтэй тамирчин ялах байтугай оролцож чаддаггүй байсан гэнэ.

« Өмнөх сэдэв

Виктория Сикретс шоуны хамгийн халуухан сахиусан тэнгэрүүд

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Танилцацгаа: Lindsey Lohan

Манай зэвсэгт хүчин, хэдхээн зураг 2

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд

Заа нөгөө гайхал чинь шалдан шүхрээр нисээд эхэлсэн шүү

24 минут 03 секунд амьсгаагаа дарах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд