Ангилал:

Спорт

Эмэгтэйчүүдийн UFC тулааны Ронда Роузи аварга цолоо алдлаа

2015-11-16 16:41 2124 5
Австралийн UFC 193 турнирт энэ спортод урьд өмнө нь байгаагүй 56 мянган үзэгчид цуглуулсан тэмцээн болов.
Үйл явдалын гол баатар Ронда Роузи байлаа. Тэрээр урьд нь 12 тулаанд нэг ч ялагдаагүй цагаас өмнө өрсөлдөгчөө цэвэр ялж байсан ба хамгийн удаан болсон тулаан нь 3 минут үргэлжилж байжээ.
Өөрийн бяр тэнхээндээ бардсан бүсгүй маань саяхан зодог тайлсан мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвэзэрийг тулаанд дуудаж амжсан.
Гэвч өчигдөрийн тулаанд ялагдашгүй хэмээн үзэж байсан аварга Рондаг Холи Холм 2 дахь раундад хөлөөрөө эрүүнд нь өшиглөж нокаутанд оруулж бүр эмнэлэг бараадуулахад хүргэв.
Тус тулаанд бооцоог 8-1 харьцатай байсан бөгөөд мэдээж бүгд шахуу Рондаг ялна хэмээн итгэж байсан нь талаар болж олон хүмүүс түрийвчээ сэгсэрхэд хүргэв.
Холи Холмосын хувьд мэдээж гутлын түрийнд хавчуулагдаад ороод ирсэн оймс биш бөгөөд мэргэжлийн тулаанд 9 удаа орж бүгдэд нь ялалт байгуулж байсан, боксын спортоор дэлхийн аварга болж байсан бүсгүй.
Тулааны дараа хоёр тал хоёулаа даагаа нэхэх тулаан хийх сонирхолтой байгаагаа мэдэгдэжээ.
Эмнэлэгт хүргэгдсэн Ронда фэнүүдээ зориулж Твиттер хуудсаараа

Намайг дэмжиж миний төлөө санаа талбиж байгаа та бүхэндээ гялалаа. Би зүгээрээ. Хэсэг хугацааны дараа эргэн ирэх болно хэмээн жиргэжээ





« Өмнөх сэдэв

Иво Жима арлын байлдаан

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.126]: 2015-11-17 00:28
Муусайн капиталистууд.
0    0
Зочин [202.9.40.126]: 2015-11-17 00:29
Бооцоо 8 1. Цаана нь нэг учир байна даа.
0    0
Зочин [202.9.40.126]: 2015-11-17 00:30
Яг л унах ёстой үедээ унаж байгаа юм шиг.
0    0
baavar huu [217.162.178.233]: 2015-11-17 05:52
Rondo ylah ym bol 5 dollar awah bsn gej bodoy Getel manageruud huwcas solih uruund orj ireed 2r ued ylagdah ym bol 20 dollar uguy gesen bh.
0    0
zochin [112.72.11.134]: 2016-08-21 04:56
Yu gej de.avaraga l bol avaraga.mash ih hicheesen.Ronda mash ih bootsoo aldsan.olon penuudee shataachihsan.zovj bga.yahnav.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Токио-гийн усан трамвай

Монголын сүүлчийн Цаатангууд

Where to invade next (2015) баримтат кино татах линк

англи элитийн "чөлөөт" араншин

Хими-биологийн холимог зэвсэг хэрэглэж дайснаа шантраав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд