Ангилал:

Гэмт хэрэг, Нийгэм

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

2016-03-28 12:39 1456 3
Малайзад болсон явдал гэнэ.

Хоёр ойтой хүүгээ дагуулах 31 настай нэг эр TESCO дэлгүүрээс 7 долларын үнэтэй жаалхан жимс, ундаа хармаалж байгаад баригдсан юм байна.

Дэлгүүрийн манагер залуу "цагдаа сэргийлэх дуудах" гэж яарсангүй. Тэрбээр "амьдрал ахуй нь шаландаа буусан хүн л хүүхдээ дагуулчихаад хоол хүнс хулгайлна биз дээ?" хэмээн эцэгийг байцаахад нөгөөх нь үнэнээ өчив:
"Би 3 хүүхэдтэй хөөн. Уул нь саяхныг хүртэл, цалин багатай ч, ажил төрөлтэй байсан билээ. Хэдэн сарын өмнө эхнэр маань коом-нд орж эмнэлгээр гүйж харайх хүн хэрэгтэй болхоос гадна 3 хүүхдийг харж хандах хүнгүй болсонд би ажлаасаа гарсан юм. Өнөө өглөө эхнэрийн хэвтэх эмнэлгээр орчихоод буцах замд хүү маань "өлсөөд байна" гээд байсан тул танай дэлгүүрт орж мөнгөгүйн улмаас ийм бусармаг үйлдэл хийчихлээ" гэв.

Хэцүү байдалд унасан эцэг хүний түүхийг сонссон дэлгүүрийн менежер залуу газар дээр нь асуудлыг шийдэв:
1. Энэ хүнд маргаашнаас манай дэлгүүрт ажил олгосугай
2. Энэ хүний хүүхэд багачуулд манай дэлгүүрийн агуулахаас хувцас хунар, хоол хүнс даруй олгосугай
3. Үүнээс хойш энэ хүний хүүхдүүд дээр манай хамт олон "шефлэлт" тогтоож цэцэрлэг ясли, сургууль соёлд элсэх асуудлыг нь шийдсүгэй.
4. Коом-д хэвтэх эхнэр хүнд тусламж үзүүлэх комисс даруй байгуулсугай......гээд өрөвчхөн менежер хармаанаасаа хэдэн цаас гарган аав хүү хоёрт "Асуудал жигдэртэл хэрэглэ" гээд өгсөн байх юм.

Гэхдээ болоогүй ээ, үнэн худлыг шалган аав хүүгийн гэрт хамт олноороо очсон байна, эмнэлэгт очиж ээжийг шалгасан байна.



« Өмнөх сэдэв

Цэмбийсэн ногооны талбай зохиож болдог л юм байна

Дараагийн сэдэв »

лалын шашинт алан хядагсад арчигдав




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.87]: 2016-03-28 18:21
Сүрхий юмаа.
0    0
kerei [202.179.2.118]: 2016-03-29 11:56
mash ALLAH buyn delgereg manai mongolchuud dund ch burhanlag oyun melmiitei humuun olon
0    0
Alzakhgui [66.249.82.123]: 2016-03-30 03:21
Hun yumdaa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламжийн цувааг ОХУ "бөмбөгдсөн нь"

Энэ бүсгүйг хүн гэж бодож байна уу?

Моника Бэллүчи Монголд

Өнгөрсөн зууны дизайн 12

Индонезийн сэтгэц мэдрэлийн эмнэлгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд