Ангилал:

Алдартан, Аялал, Баячууд, Нийгэм

Энэтхэгийн сонин хачин явдлуудаас

2015-01-24 12:13 6163 1


Энэтхэгийн гэрийн эзэгтэй нар дэлхийн нийт алтны 11%-ийг эзэмшдэг болой. Энэ нь АНУ, Дэлхийн Валютын Сан, Швейцар, Германы нийлүүлсэн алтны нөөцөөс их хэмжээний алтыг аньяа нар чих хамартаа зүүдэг гэсэн үг юм.



Энэтхэгийн нэгэн агаарын тээврийн компани зөвхөн эмэгтэй стюардесс ажиллуулдаг гэнэ. Бүсгүй хүн эрчүүдээс хөнгөн байдаг тул компани нь жилд 500 мянган долларын түлш хэмэндэг байх нь. Нарийндаа хатсан муу кюүрнүүд вэ.



Энэтхэгт эмэгтэйчүүдийн "Гүлаби" хэмээх бүлэглэл байдаг ба тэд захиалгаар даварцан эр нөхрүүдийг зоддог ажилтай юм байна. Төлбөртэй үйлчилгээ л дээ. Гэхдээ л болж байна, тээ.



Энэтхэгт өнөөдрийн байдлаар 300 сая бурхан шүтээн бүртгэгдсэн байдаг. Тосгон болгон нь өөрийн бурхантайн улмаас ийм замбраагүй их тоо гардаг юм гэнэ.

Дэлхийн хамгийн олон ажилчидтай компани нь энэтхэгийн төмөр зам: 1,6 сая албан ёсны ажилчидтай. Албан бус ажилчидаа нэмвэл юу болох юм, бүү мэд.

1954 онд Швед улсад орших викинг-ийн 8-р зууны туурийг археологчид ухаж суутал энэтхэгийн бурханы баримал, Ромын шанага, кельт (өнөөгийн ирланд) ардын илдний иш олдсон аму. Викинг-чүүд тийм лайтай хол явдаг дээрэмчид байсан уу? Тийм лайтай худалдаачид наймаачид байсан уу? Аль нь вэ?



« Өмнөх сэдэв

Минск хотын хэрэмтэй таксист

Дараагийн сэдэв »

Чойбалсан даргын хэдэн зураг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.72.245.236]: 2015-06-23 16:51
зоддог компани бол болжээшд
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Украины Донецк ба Луганск-ийн нисэх буудал ёстой будаа болж дээ

Сониуч "үл мэдэгдэх нисдэг биет" видеонд бичигдэв

3200 жилийн тэртээ болсон тулаан

NASA-гийн нээсэн хоёр дахь дэлхий түүн дээр очих боломж

Сафари парк-д тэнэг хүн орохыг хорьвол таарна /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд