Ангилал:

Гамшиг

Эр хүн шиг үхлээ........ /видео/

1 сарын өмнө 565 4


11 сарын 29-нд хорват генерал, Слободан Праляк гааг-ийн олон улсын трибуналын алиалагчидын жүжгэн спектаклийн үеэр цианистый калий ууж амиа хорложээ. Европ алиалагчид түүнийг 2013 онд баривчлан "ЮНЕСКО-гийн түүхэн гүүр дэлбэлсэн, геноцид үйлдсэн, женевийн конвенц зөрчсөн" гэмээн 20 жил хорих ял оноосонд мань нөхөр өөрийгээ шудрага бус шийтгэгдлээ гэмээн амиа хорлосон байна.

Серб ба босни энгийн иргэдийг 1990-ээд оны Югославын дайнаар үй олноор алж талсан хорват маань европ ноёддоо ингэж батируулна гэмээн санаагүй байх. Гэтэл европ бол европ шүү дээ, хорват нөхөр минь. Баруун маань Югослав орныг үе мөчөөр нь цавчин тасдах дайнаа дуусгаад одоо дайсан, гэрч, бууны нохойнуудаа нэг нэгээр цааш харуулах аян эхлүүлсэн юм шүү дээ, хорват нөхөр минь. Харцгаая л даа: Слободан Милошевич, горан боровница, драган гагович, славко докманович, симо дрляча, милан ковачевич, слободан милькович, желько ражнатович, влайко стойлкович, момир талич, горан хажич, никица янич, янко янич, стипо алилович, мехмед алагич... Бүгд гаагийн шоронд эсвэл гаагийн шоронд очих замдаа үхсэн, амиа хорлосон.

Бас нэг момент: өдгөө цианистый калийн үйлчилгээг зогсоох наян арга мэх, эм элексир байдаг. Ааа, гэтэл яг энэ тохиолдолд мань нөхрийг "эмнэлэгт амийг нь аврах гэж сэгсийж сагсаатлаа тэмцлээ, даанч амжсангүй..."
Ердөөсөө л хөх, бор, ягаан инээд хүрмээр.



« Өмнөх сэдэв

Украинд америк цэрэг мөнх нойрсов

Дараагийн сэдэв »

Голландад жоохон салхитай байгаа юм уу даа?......... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.11.104]: 1 сарын өмнө
Сербүүдийг америк. барууны .лалын хөлснийхөнтэй нийлж хядсандаа.одоо нөгөөдүүлийнхээ гарт генерал маань ЦЭРЭГ ёсоор үхлээ. Сайн төрөлд эргэж төрөөрэй.
0    0
Зочин [202.179.31.242]: 1 сарын өмнө
яаааг үхсэнүү эсвэл .................
0    0
Зочин [203.91.115.45]: 1 сарын өмнө
erhun
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Оюутны архидаан, 1967 он

Эстон-д америкийн хүнд зэвсэгийн эшелон ирлээ

Берлин-ий хана нурахаас 2 жилийн өмнө

Пирааньяа загасаа хооллов /видео/

Энэ царай муутай амьтныг опоссум хэмээтүгэй



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд