Ангилал:

Мэдээлэл

Эрдоган: "Турк улс ШОС-д элсэх саналаа бэлдэж байгаа"

2016-11-21 13:05 799 15
Турк улсын ерөнхийлөгч эрдоган уржигдар Анкара хотод хэвлэл мэдээллийнхэнд ийнхүү мэдэгдэв "Турк улсын хувьд Европын Зөвлөлийн гишүүн болох нь хөгжил дэвшлийн цор ганц замнал биш юм. Бид Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагад элсэх тал дээр тухайн байгууллагын удирдлагатай эрчимтэй ажиллаж байгаа".

"Энэ асуудлаар Путин, Назарбаев болон бусад удирдагчидтай ярилцсан болно" гэж нэмж хэлжээ.

Турк улс европын зөвлөлийн гишүүн орон болох гэж 1963 оноос хойш оочер дараалалд зогсож байгааг эрдоган саяхан уцаарлангуй маягтай хэлсэн байдаг.
Тэд өөрийн эдийн засаг зэвсэгт хүчин, төрийн бодлого, засгийн газрын зохион бүтэцээ хүртэл өөрчлөн байгуулж европод жаанр бүрээр таалагдах гэж үзэх боловч мөнөөхүүд нь тоохгүй өдий хүрлээ.

Ааа, гэтэл 2001 оноос Путин "ШОС буюу Шанхайская Организация Сотрудничества" байгууллагыг үүсгэн байгуулж Евро-Ааз тивийг нэгтгэн тайтгаруулах ажлаа эхлүүлчихээд байдаг.

ШОС-ын тухай товчхон

Гишүүн орнуудын зорилго:
- 21р зуунд үүсэх асуудлуудыг хамтран шийдэх
- Улс хоорондын, олон улсын зөрчилдөөн үүсхээс урьдчилан сэргийлэх, энхийн аргаар зохицуулах
- Гишүүдийн хооронд харилцан итгэлцэл, энх найрамдал, сайн хөршийн харилцааг хөхүүлэн бэхжүүлэх
- Бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, эв найрамдлыг хөхүүлэн дэмжих
- Олон улсын шудрага,ардчилсан улс төрийн болон эдийн засгийн шинэ тогтолцоо үүсхэд туслан дэмжих
- Терроризм, сепаратизм, экстремизмийн ямарч илэрлийг хамтын хүчээр устгах. Хууль бус зэвсэг, мансууруулах бодисын наймаа мэтийн транснационал гэмт хэрэгтэй тэмцэх. Мөн олон улсын хууль бус дүрвэх хөдөлгөөнтэй тэмцэх.
- Гишүүн орнуудын улс төрийн болон эдийн засгийн бүхийл салбарын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих.......гэх мэт зорилгуудыг нь "Евро-Аазийг дэлхийд улс төрийн болон эдийн засгийн дийлдэшгүй, тасарцан нэгдэл" болгох зорилготой гэж орчуулж болох юм.

Гишүүн орнууд:
- ОХУ
- БНХАУ
- Казакстан
- Узбекистан
- Киргизстан
- Тажикистан
- 2015 онд Энэтхэг Пакистан хоёрыг гишүүн орноор элсүүлхээр болсон

Хамтын хэлцээрийн түнш орнууд:
- Азербайжан
- Армен
- Камбож
- Непал
- Турк
- Шри Ланк

Ажиглагч орнууд: Энэ "ажиглагч орнууд" нь чухам ямар эрх үүрэг, хариуцлагатай юм? бүү мэд. Энэ талаар огтхон ч мэдээлэл алга. Бүр ор тас алга, сонирхолтой, тээ?.
- Монгол (2004 оноос)
- Иран
- Белорус
- Афганистан

Ажиглагч орноор элсэх хүсэлт гаргасан улс:
- Сири
- Египт
- Бангладеш



« Өмнөх сэдэв

Ирак армийн Ми-35 вертолёт Мосулын довтолгоонд оролцсон бичлэг /видео/

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 32




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [122.201.28.15]: 2016-11-21 15:07
2 гөлөг /ОХУ, БНХАУ/ манайхыг энэ байгууллагадаа элс гэж шахаж шаарддаг юм. Ямар сайндаа энэ байгууллагын ажиллагч гишүүнээрр элсхэв дээ. Хамгийн олон жил ажиллагч гишүүнээр явж байгаа улс манайх байдаг юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага яаж ЕХ гүйцэхэв дээ. Исламын улс байгуулах гэж байгаа Эрдоганд яг таарсан байгууллага л даа.
6    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-21 17:12
Хамын хэлснээр "хоёр гөлөг монголыг элс гэмээн шахсаж шаардсан"-ыг бататгах материал байна уу? "Ажиглагч"-аар бяд өөрсдөө гуйн түүн орсон тухай мэдээ байна.
Харин европын холбоог ШОС нь гүйцэх, шувтрах талаар бол санал нийлэхгүй байна: Дэлхийн түүхий эд, мөнгө санхүү, ажиллах хүчийн 70% нь гозоож байна шт энэ ШОС дотор.
Эрдоган бол яах вээ.....орох газаргүй болсны дүнд цүл пал үйлдэл хийх нь ихэссэн нь үнэн. Удахгүй.
0    2
Зочин [207.244.89.114]: 2016-11-21 18:34
ШХАБ бол хэнд ч хэрэггүй хогийн байгууллага. Хужаа орос 2 аминдаа барууныг сөрсөн эвсэл байгуулж царай нь тэр. Гэтэл энэ хоер нэг нэгэндээ итгэдэггүй. Гишүүдийн тоог нэмэх гээд монголыг ажиглагчаар хүчээр элсүүлсэн үнэн шдээ. Эрдоган ч тэр, ЕХд орж чадахгүй болохоор ингэж нэг бус удаа хэлж байгаа юм. Турк элслээ сүйдтэй юу ч болохгүй.
Баавар аа асуулт байна. Евразийг нэгтгэн тайтгаруулах гэж яг юу юм? Энэ үг чинь цагтаа манж нар зүүнгарыг төвшитгөн "тохинуулсантай" яаааг адил сонсогдож байна шүү. Хасаг хам чинь)))
7    1
Зочин [84.227.117.69]: 2016-11-21 19:37
Ene shahaltaas bolj eebii tuwiig sahih uzel geech ymaaraaa udur honogiig argacaaj bgaa. Gehdee end udahgui huchinduulj oroh bhaa. Burger ulsiin zowlon ih. 2 hursh hezee ch mongoliig nar haruulahgui
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-21 20:18
Казак хам минь,
Уул нь ШОС нээх сүртэй байгууллага биш л баймаар санагдаад байгаа. ШОС-ын албан ёсны хэл нь хүртэл "орос, хятад" хэл гээд л бодчих. Ааа, гэтэл гишүүн болохыг хүсэгчид нэмэгдээд байх. Энэ нь англосаксууд хүчирхэг байхад болсон явдал билээ. Одоо баруун европ, америк нь доройтож байхад улс орнууд улам зоригтой гишүүнчлэл хүсээд байгаа: Филиппин, Вьетнам, Лаос... Заримыг нь оруулна, заримыг нь оруулахгүй гээд ШОС-ын боссуд томроод байдаг. Их л хачин байдал үүсээд байна.
Харин та нарын бичээд байгаа "Монголыг хүчээр элсүүлсэн штээ" гэдгийг яагаад ч зөвшөөрөх боломжгүй. Харин ч г эсрэгээрээ, Монгол жинхэнэ гишүүн болохыг хүссэн боловч бядныг "америк онжиго хэт эрчимтэй долоогч" гээд зөвхөн ажиглагчийн статус олгосон дэг ээ. Үүнийг батлах, няцаах баримт материал надад байхгүй учраас "баримт материал" байвал өг гэж нэхээд байгаа юм. ШОС-д Монгол хэрэгтэй, гэхдээ америкийн гөлөг, хорлон сүйтгэгч Монголыг ШОС-д яалаа гэж хүчээр оруулах в дээ? Тийм биз? Энэ асуудал их л сонин санагдаад байгаа, мэдээ хаанаас олох вэ?
"Евро-Аазийг нэгтгэн тайтгаруулах" гэдэг нь мааааш хялбар:
1. Тус тусдаа, тархай бутархай, сул дорой, бодлого төлөвлөгөөгүй Евро-Аазийн орнуудтай англосаксууд байлдаад байх ч хэрэггүй, өнөөдөр шиг нэг нэгээр нь гишгээд л цааш харуулчихна. Түүхий эд, эмс хүүхэд, эд баялагийг нь хармаалаад л зайлна. Хэн ч эсэргүүцэхгүй, яагаад гэвэл сул дорой тархай бутархай учраас. Өнөөдрийн Африк, Латин Америкийг хар: 500 жил шулууллаа, өнөөдөр ч шулуулсаар л байгааг харж байгаа биз?
2. Иймд хөрш айлууд хэдий зөрчилдөөн хэрүүлтэй байвч замын цаана байгаа хүч бүхий ганц фронтоор хөдлөж чаддаг хулгайч дээрэмчинтэй яааж тэмцэх вэ????? Нэгдэж, хамтарч, хоорондын шалихгүй шалдар булдар хэрүүл маргаанаа хойш нь тавьж, нэгдсэн фронтоор хөдлөж амиа авч гардаг болохыг хэн ч ойлгож мэдэж байгаа. Одоо ойсон уу?
3. Харин чиний тэр "манж занж" гэж худлаа зрител-ийн өвчтэй сэдвийг хөндөн манай сайтын эсрэг зэвсэг болгох оролдлого чинь ерөнхийдөө бүдүүлэгдүүхэн байна. Сурч мэдэх юм их байна.
1    2
Зочин [207.244.89.91]: 2016-11-21 20:49
Манжын аль ч тэнгэрийг тэтгэж, найралт төвдөж, энх амгаландсан баагий нь билээ, сайн санахгүй байна: зүүнгарын иргэдийг хүйс тэмтрээд одооны казахстан хятадын яг завсарт гэрэлт хөшөө босгоод түүн дээр ийн зүүнгарыг төвшитгэн тохинуулав гэж хуцсан байдгийм. Түүний үг аягүүүүүүййййй зусар үг билээ. Түүн лугаа нэгтгэн тайтгаруулах гэсэн мааш муухай үгийг юунд хэрэглэнэ вэ? Байтлаа орос, хужаа хоер мануусыг илбэн тохинуулж, нэгтгэн тайтгаруулж яааг харагдаач.
Харин Монгол улсыг ШХАБд гишүүнээр элсүүлэх гэж хоер хөрш олон жил шахалт үзүүлсэн тул манайхан арга ядаад ажиглагч гишүүнээр элсэж хэсэгтээ бултаж чадсан байдаг. Одоо ахиж шахаад эхэлсэн тул арга буюу төвийг сахих нтр гэж бултагнаад байгаа шдээ. ШХАБ бол гишүүдээ шилж авдаг биш гуйж нэг гуядаж нэг оруулдаг байгууллага. ШХАБ энэ байгууллагын гол цөм болсон хятад орос хоерт л ашигтай, бусад жижиг улсад огт ашиггүй байгууллага. Үүнийг манай гадаад яамныхан хичнээн дебил ч гэсэн нэг мэдээд байгаа юмаа. Манай яамныхан энэ бодлогоо өөрчлөхгүй гэж найдъя. Дашрамд хэлэхэд далайн чанад дахь англо саксууд чинь орос, хятадын хил давж ирээд монголд түйвээн тарихгүй нь туйлаас тодорхой учир манайхны ямарваа нэгэн нэгдэлд оролгүй төвийг сахина гэдэг нь маш зөв алхам.
Ганц ШХАБ гэлтгүй, орос цөмтэй ЕвЭЗХ, ТУХН, ХААБ гээд ямар ч хэрэгггүй, үүрэг рольгүй, паразит байгууллага зөндөө байна. Бүгд бэлэгдлийн чанартай, толгойдоо оросыг ах гээд залсан нь хаа ч очиж эдгээр байгууллагуудын ганц оршин байх "үндэслэл" болж байна гэж ажиглагчид егөөдөж байна шдээ, цаана чинь. Эдгээрээс эрхбиш хужаа гишүүнчлэлтэй тул ШХАБ арай удаан амьдарч магадгүй юм. Бусад нь хар аяндаа татан буугдах нь цаг хугацааны л асуудал.
5    0
Зочин [84.227.117.69]: 2016-11-21 20:51
Oros hytad 2iin uwurt hamag huwcasaa tailaad biye sul tawiad taitgarna gesen ug uu? Tgeh awaas mongol uls jargaliin tsengeld hurch zon olon delguurees hussen ymaa une tuluhgui orj garaad awah uu? Uuniig l heleed bnu baavar aa?
3    1
Зочин [84.227.117.69]: 2016-11-21 20:57
Amerik bol delhiin tsusiig sordog muu sanaatai hort mogoi harin oros hytad orchlong hairlagch uglugiin ezen Afrique asiaa amerik gelgui hairlaj tuslaj halamjlaj bdg aguu ih ninjin setgeliin tugs tugulduruud ym bn mun ui baavaraa . Neg l dotno sanagdaad ywchlaa hoid solongost neg iimerhuu yria bdg gesen t
3    0
Зочин [84.227.117.69]: 2016-11-21 21:10
Ene baavariin mongol kazakh nz owoo zuw yriatai huuhed uu ? Ue ue chas hiisen barimttai barictai setgegdel bichej olgoi ruu bish tolgoi ruu ym hiih ym.
4    0
Адм [202.9.43.231]: 2016-11-21 21:17
Энэ байгууллагад Монгол улс элссэнээр юу ч олж долоохгүй шүү! Бусдын эрхээр жаргах байхаар өөрийн эрхээр зов гэж үг бий шүү Баавар хамаа
6    0
Зочин [172.58.137.156]: 2016-11-22 09:14
207.244 iin ehnii uguulberiig oilgoj unshihad minii mongol helnii medleg huchin muhusduv lol !
0    1
Зочин [172.58.137.156]: 2016-11-22 09:15
Manjiinali ch yasan yasan genee lol sain oilgosongui
0    1
Зочин [207.244.89.91]: 2016-11-22 10:17
172-oo, чиний түүхийн мэдлэг л дутаж байна. манжын хаад өөртөө тэнгэрийг тэтгэгч, найралт төв, эеэр засагч гэх цол өгдөг байсан. кан ши -г монголчууд энх амгалан гэдэг байсан. зүүнгарыг эдгээр хаадын аль нь "төвшитгөснийг" егөөдөж хэлж байна.
1    0
Зочин [122.201.28.15]: 2016-11-22 13:28
Чин улс төдийгүй, хятадад оршин байсан бүх "оны цол" хэрэглэж байсан ба монголчуудын байгуулсан Юан гүрний үед оны цол мөн хэрэглэж байсан ба Хубилай хаанаас өмнөх Их Монгол улсын хаадад нөхөн өгсөн байдаг. Мөн Чин улсын үед Алтан улсыг байгуулсан Нурхачи баатар, Абахай нарт нөхөн өгсөн байдаг. Канси,зарим бичвэрт Канши гэж бичдэг хааны жинхэнэ нэр нь Сюань-Е болно. Одоогийн байдлаар оны цол хэрэглэж байгаа хаан бол Япон улсын эзэн хаан юм.Уг хааны он тооллын 27-р он одоо болж байна.
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-22 19:56
Адм-д,
Чи сайн боддоо. Өнөөдөр чи "бусдын эрхэнд жаргаагүй, өөрийн эрхэнд зовж байна" гэж хэлэх гээд байна уу даа? Өнөөдөр Монгол улс яг ямар байдалтай байгааг унтахаасаа өмнө сайн гээчийн тунгаагаад үзээрэй. Сайн бодоорой.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Эстон улсын тусгаар тогтнолын 99 жилийн ойн баярын цэргийн парад /видео/

Украинаар сонин хачин юу байна?

АНУ аймшгийн цүл пал ерөнхийлөгчтэй болов оо /видео/

Хайрт Вьетнам ард түмнээр сонин юу байна?

Япон хүүхнүүдийг галзууруулж буй Шабани сармагчин



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд