Ангилал:

Алдартан, Гамшиг

Эртэээ урьдын цагт ийм нэгэн далайн эрэг байж гэнэээ........

2017-06-24 18:19 1875 8
Энэтхэгийн мумбай хотод "версова" гэх хог новшийн охь эссенц болсон далайн эрэг байж гэнээ. Яаанзыыыын газар....ярихийм биш. Энэ бузар бусармаг пейзаж-ыг үргэлжлэн ширтэхийг үл хүсэх Афрос Шах гэгч өмгөөлөгч залуу нэгэн сайхан нартай өдөр ханцуй өмдөө шамлан хогын цөм рүү шумбав...

Хотын оршин суугчид энд "агаарт гардаг" гэж төсөөлхөд бэрх. Гэтэл үнэн: янаг хосууд гар мөчнөөсөө барилцан алхана, өвөө эмээ нар ач гучаа салхилуулна, хамгийн зоригтой аавын хүүхдүүд усанд сэлнэ, элдэв шашины нөхөд ирж ариусал, нирвааныг хүртэнэ......











Мумбайчуулаа! Бүү зовцгоо! Өмгөөлөгч Афрос та нарыг үнэгүй аварна. Тэээр...

Эхний хэдэн сар Афрос ганцаараа шаамийн түүв. Үүнийг харах оршин суугчид "Ёооо, ийм элит ангиллын залуу зэвүүрхэлгүй хог цэвэрлээд байхад зүгээр суугаа бядныг Шива бурхан харвал гэсгээн шийтгэх байх. Түүлцэцгээе" хэмээн иргэний зориг гаргацгаасан байна.

Трактор хөлслөх буянтан ч гараад ирлээ.
Зон олноороо түүгээд л байж.....

Түүгээд л байж......



Чирээд л байж....

Төмпөндөөд л байж.......







Нэг жил 9 сарын хугацаанд 3 км урт 50-150 метр өргөн далайн эрэг малтхад 5 сая 400 мянган кг хог гарсан байна. Үүнийг тоогоор бичихгүй бол ер болохгүй байна: 5'400'000 кг хог.



Хөдөлмөрийн үр дүн. Гоа!















Зарим МОНГОЛЧУУДАА, нааш "айн уун" гээ: Цаана чинь энэтхэгчүүд хүртэл ухаан суугаад байна шүү....

« Өмнөх сэдэв

Катар нь ОХУ-аас хамгаалт тусламж хүсэв

Дараагийн сэдэв »

янхан ацны булш нь хүртэл янхных байх юм даа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.197]: 2017-06-24 21:32
Jantsannorov guain neg ug sanaand buulaa. Hichneen oluulaa bsan ch zaaval uhnatai baih heregtei gj. Leader biyu ulgerlegch. Goy sanagdaj bna.
2    0
dino [126.15.208.98]: 2017-06-24 22:45
сайн үйлс улам дэлгэрэх болтугай. Баавараа, мэдээнийхээ ангилалд " сайн сайхан мэдээ материал" гэсэн ангилал нэмээч. Үргэлж өөдрөг сайхан мэдээ уншиж, ирээдүйдээ итгэлтэй амьдрах сайхан урам авах чинь залуусад хэрэгтэй санагднам.Саяхнаас youtube дээр " Время-вперёд!" гэсэн сайхан суваг олоод их олзуурхав.
3    1
Зочин [202.70.46.211]: 2017-06-24 23:13
Манайд сайн үйлс хийхэд хэцүү татвар цагдаа атг дарамталдаг.хүний сэтгэл гаргаж цуглуулсан орлогоноос татвар нэхдэг.хорт хавдартай хүүхэд эмчилгээний мөнгө босгоход татвар нэхэж байх жишээ бий.амь амиа бодох бэртэгчингүүдийн тоог нэмсэн хүн чанаргүй болгох татварын дарамтаа гэж. Ард иргэдэд дарамт авчирсан ардчилсан хууль.
1    0
хасаг хам [67.213.218.74]: 2017-06-25 00:06
Манайд хог цэвэрлэхдээ дандаа буруу ажилладаг. Хамгийн түрүүнд салхин талын хогийг цэвэрлээгүйгээс болж ямар ч үр дүн гардаггүй. Хотын цэвэрлэгээг Эмээлтээс эсвэл Баянзүрхийн товчооноос эхэлж хийх хэрэгтэй. За тэгээд өөрсдийгөө лаг гээд бодчихсон мөртлөө машин барингаа цонхоороо тамхины ишээ хаядаг, тэр байтугай байранд нь бэлээхэн ванн жорлон байсаар байхад цонхоороо нусаа нийдэг, тэр бүү хэл балконоороо шээдэг лаларууд ч байна. Камергүй лифт, шат мөнхийн шээстэй. Тийм лаларыг яг шээж байхыг нь нэг харах юм сан. Нэлээн дээр, олон жилийн өмнө шөнө босоод цонхоороо харж зогсож байтал хажуу талын байрны нэг лалар балконоороо шээж байдаг байна шүү. Ерөөс манай нүүдэлчдэд хотын соел суух яагаа ч үгүй байна. Намар автуусанд суугаад үзээрэй, хөгшин залуу, эр эм, сэхээтэнцэр, траншейныхэн гэлтгүй нэлээдгүй амьтад самар цөмж, тэрийгээ зоолтгүй газар хаяаастай. Энэ нь явж явж хагархай црнхны онол хэрэгжиж байгаа хэрэг. Анхнаасаа эмх цэгцтэй байсан бол, хотоо хот шиг байлгаж ийм балиар томоохон тосгон болгоогүй бол байдал өөр байх байлаа шдээ. Хотын газар нутаг бараг 2500 кв км. Манайх хүн амтай жижиг оронд ийм том данхайсан нутаг дэвсгэртэй хот байх есгүй юм. Үсрээд 600 кв км байх хэрэгтэй. Тэгэхээр энэ гэр хороололыг заавал баригажуулж хотын хааяа тэлсэн зуслангийн нутаг дэвсгэрийг хотын мэдлээс шууд хасах хэрэгтэй. Тэднийг тусдаа засаг захиргааны нэгж болгож хотын нутаг дэвсгэрийг авсаархан болгохоос ажлаа эхлэхгүй бол хот хэзээ ч цэгцрэхгүй.
3    0
Зочин [202.70.46.229]: 2017-06-25 03:32
Хөдөөнөөс шилжиж ирэгсэд гэр хорооллыг хогын цэс болгож.хөдөө байдаг шиг ил бие засна хогоо угаадасаа цацна. Хотын ногоон байгууламж гэрэл дохиог бол тоохчгүй. Дуртай газраар яг бэлчээрт байгаа мал шиг. Хүн амины хэрэг хүчин танхай хулгай дээрэм архидалт бол хэвийн үзэгдэл. Хотын соёл 90 ээд оноос хойш мартагдсан. Хөдөөний жалга довны баагий хотын мэр болохоор яг соёлжиж харагдаач. Улаанбаатар нийслэл үнэндээ утгаа алдсан Том хогын сав муу муухайгын үүр уурхай болчихсон. Хүний сэтгэл гэж ялзарсан. Төмөр замаар хот руу ороход хог л угтдаг. Ялзарч устаж байгаа улс шиг сэтгэгдэл төрүүлдэг.
2    0
Зочин [66.181.177.197]: 2017-06-25 10:45
Хасаг хам шээж байсныг нь харсан юм бол зодохгүй яагаав.
2    1
zochin [112.72.11.109]: 2017-06-30 19:35
Bid gj zugeer bichij boldoggui yum u
0    0
Зочин [192.119.168.248]: 2018-03-13 15:50
би ч өөрийгөө хөдөөний хүн гэж боддог гэхдээ манай ажилын 80%нь хотынх гэхдээ маниас юугаараа илүү вэ гэвэл ядарсан манийг дээрлэхж,ядуу намайг холгодог,мөнгөтэй нэгэнд дольгодог,дарга гэсэнд нь таалагдах гэдэгээрээл илүү илүү байх.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Иран улс "Никарагуагийн суваг" төсөлд оролцохыг хүсэв

Тайпусамын наадам

БМП 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ

Сайхан л санаа байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд