Ангилал:

Монгол, Түүх

Эртний Монгол бөөгийн хувцас хэрэглэлүүд

2015-05-22 16:59 6284 3
Монгол бөөгийн шашны үүсэл Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Тэгэхдээ хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар түүхчид өөр өөрөөр авч үзсэн байдаг.

Ч. Далай “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх”-дээ “Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл буй болж…харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна” гэж үзсэн бол С. Бадамхатан “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм”-доо “Бөө мөргөл анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүний өмнөх үеийн сүсэг бишрэл болох маги, тотем , фетишизмын үндсэн дээр буй болсон юм” гээд “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ.

Бөөгийн шашин эхийн эрхт овог төрлийн үед үүссэн болов уу гэсэн энэ санаа 8-р зууны үед Монголчууд онгон сахиусаа дүрслэхдээ “Эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон хийлж, түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан хийж …сүсэглэн ” бишэрдэг байсан” гэж бичсэн болон “Бөө дээлийн энгэрт хоёр хөхийг дүрсэлсэн дугаригийн дунд эхийн сүү, дусыг бэлгэдсэн цагаан, улаан манжгууд бэхэлсэн явдал нэлээд орнуудын бөө нарын хуяг хувцсанд байдаг болон Чукотын эрэгтэй бөө нар эмэгтэй хүний бүх үйлийг гүйцэтгэж байсан зэргээс үзвэл анхны бөө нар эмэгтэйчүүд байсан бололтой.” Эдгээр домгууд нь бөөгийн шашин анх эхийн эрхт ёсны үеийн онгон шүтээнээс буюу эмэгтэй хүнийг илүү хүндэлж байсан үеэс эх улбаатай гэдгийг өгүүлсэн хэрэг болой.













« Өмнөх сэдэв

1900 оны Сидней хот

Дараагийн сэдэв »

Эндоскоп гэгч үзлэг wireless болжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.199]: 2015-09-01 18:29
Шашин биш шүү дээ. Ийм том алдаа гаргаж болохгүй. Засаж бичсэн нь дээр. Бөө мөргөлийн зан үйл хэмээн нь үү
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арслан бар лугаа үрсээ хамгааллаа

БНАСАУ хятад андтайгаа муудалцхаар шийдлээ

Эдний гишгэсэн газар зүлэг ахиж ургадаггүй байхаа, тээ?

Саудын негрүүд канад дебилүүдтэй бүх холбоо сүлбээгээ цаффчижээ

Англи бүсгүйчүүдийн нууц ертөнц рүү шагайя



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд