Ангилал:

Түүх

Эвгүй фото зургууд

2015-07-07 20:40 2459 0


Заа, энэ фотог ч хүн болгон л мэдэж байгаа байх.
1993 он, Судан улс. Дайнд нэрвэгдсэн Африкийн энэ улсад хүмүүс олон мянгаараа өлсөж үхэж байсан үе. Зурган дээрх охин өлсгөлөнгийн туйлд хүрч хоёр алхаад л ингэж суун амарч байхад тас шувуу цааш харахыг нь хүлээж сууна. Энэ өрөвдөм зургийг дарсан америк нөхөр том жижиг баахан шагнал авч баярлаж байхад хүмүүс асуув: "Та зургийг нь дараад энэ хүүхдэд тусалсан биз дээ?" гэхэд хэлэх үгээ олж ядан "гүй, энэ хүүхэд тэртээ тэргүй үхэх нь тодорхой байсан, би туслаад ч нэмэр болохгүй...." гээд. Энэ үгээ хэлснээс 3 сарын дараа зурагчин маань амиа хорлосон байна.

БНХАУ, 2011 он.
Нэгэн хотын вокзалын хүлээлгийн танхимд нэг өвгөн сонин байрлалтай унтаад байхлээр нь иргэд сэрээх гээд оролдтол хөөрхий талийсан байж. Тэнд байсан лам газар дээр нь ном уншиж нөгөө ертөнц рүү үдэв.

1945 он, Кагоошима. Гөлөг барьсан залуу нисэгч энэ фотог авахуулаад камиказе үйлдсэн байна. Гүй ээ, гэдэс цувдайгаа юүлээд байдаг нь биш, онгоцоороо америк усан онгоцыг мөргөж дэлбэлдэг нь. 17 настай байв.

1967 он, СССР. Сансараас буцах капсул-ийн шүхэр дэлгэрээгүйн улмаас капсул дэлбэрч дотор нь байсан нисэгч Комаров нас барсан байна.

1912 он, Антарктид. Английн аялагч Скотт-ын 5 хүний бүрэлдэхүүнтэй команд урд туйлд хүрэх анхны хүмүүс болох гэж уралдсаар замдаа хөл гараа хөлдөөн байж очтол норвег аялагч Амундсен тэднээс 1 сараар түрүүлж урд туйлд тугаа намируулаад авсан байв. Скотт-ын ядарч туйлдсан команд буцах замдаа бүрэлдэхүүнээрээ амь үрэгдсэн юм. Зургийн голд зогсож байгаа нөхөр Роберт Скотт.
Норвег аялагч Амундсен урд туйлд хүрээд Скотт-д тэндээ захиа үлдээсэн нь: "Анд минь, би буцах замдаа амь үрэгдвэл манай хаанд намайг урд туйлд хүрсэн анхны хүн болохыг гэрчлэнэ гэж итгэж байна".

Ээж хүү 2 Малайзид амархаар онгоцонд суугаад 3 цагийн дараа онгоц нь украины агаар мандалд сөнөөгдсөн.

Дэлхийн 1-р дайн. Бөмбөгдөлтөөс галзуурсан цэрэг.

1946 он. Фашист Германы үхлийн лагериас амьд гарсан охиноос байшин зураад аль гэтэл ийм юм зурав.

« Өмнөх сэдэв

Бүү ай.....үүнийг иддэг юм

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 49




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд