Ангилал:

Спорт

ФИФА ДАШТ-2014 шилдэг гоолууд

2014-12-25 11:58 1149 0
Улиран одож буй 2014 онд болсон спортын уралдаан тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчтэй байсан нь яахын аргагүй Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан бизээ. Дэлхийн аваргын зарим шилдэг гоолуудаас baavar.mn танилцуулж байна.

14. Гонсало Игуаин. Аргентин – Бельги. 1/4 шигшээ тоглолт. 8’ минут
2014.07.05, Бразилиа хот, Гарринча арена
“Миний гоолын ачаар баг маань хагас шигшээд шалгарсанд сэтгэл маш их хөдөллөө” – Гонсало Игуаин. Гэвч тэрээр шигшээ тоглолтонд Германы хаалганд гоол хийх 100%-н боломжийг алдсанаар энэ гавъяаг нь мартаж бүгд харааж зүхэцгээсэн юм.

13. Жовани дос Сантос. Мексик – Нидерланд. 1/8 шигшээ, 48’ минут
2014.06.29, Форталеза хот, Кастелао стадион. “Төгс цохилт, сайхан ч гоол байсан. Энэ гоол Жованигийн дэлхийн аваргад сайн бэлдсэнийх ач тус юм. Харин шүүгч тоглолтын төгсгөлд торгуулийн цохилт зааж эсрэг багт ялалт өгсөн нь үнэхээр шудрага бус, ичгүүртэй явдал боллоо” – Мигель Эррера, Мексикийн дасгалжуулагч

12. Андре Шюррле. Герман – Бразил. 1/2 шигшээ тоглолт, 79’ минут
2014.07.08, Бело-Оризонти хот, Минейрао стадион
“Гоол хийсний дараа цэнгэлдэх даяараа, бүр Бразилийн хөгжөөн дэмжигчид хүртэл алга ташиж байсан нь амьдралыхаа туршид дурсаж байхаар ер бусын мэдрэмж төрүүлсэн шүү” – Андре Шюррле.

11. Жердан Шакири. Швейцари – Гондурас. “Е” хэсгийн тоглолт, 6’ минут
2014.06.25, Манаус хот, Амазониа арена
“Жердан Шакири бол ганцаархнаа тоглолтын хувь заяаг шийдэж чадах тоглогч. Өнөөдөр түүний хийсэн гоолуудаас эхнийх нь онцгой чухал бөгөөд яг бидэнд хэрэгтэй зүйл байлаа” –Отмар Хицфельд, Швейцарийн дасгалжуулагч

10. Давид Виллья. Испани – Австрали. “В” хэсгийн тоглолт, 36’ минут
2014.06.23, Куритиба хот, Байшада арена “Шигшээ багтаа хийж буй сүүлийн тоглолтонд гоол хийсэндээ баяртай байна” – Давид Виллья.
Энэ нь түүний Испаний төлөө хийж буй 59 дэх гоол байсан бөгөөд ДАШТ-ий дараа шигшээгээсээ зодог тайлсан юм. Харин 2010 оны дэлхийн аваргууд маань хэсгээсээ ч гарч чадалгүй нутаг буцсан билээ.

9. Уэсли Снейдер. Нидерланд – Мексик. 1/8 шигшээ, 88’ минут
2014.06.29, Форталеза хот, Кастелао стадион
“Снейдерыг би олон жилийн өмнөөс мэдэхийн хувьд иймэрхүү гоё, тоглолтын хувь заяаг эргүүлсэн гоол хийсэнд нь гайхаад байх юм алга. Тэрээр манай багийн тоглолтын турш олон километр цуцалтгүй гүйдэг, хамгийн ур чадвартай, техниктэй тоглогчдын нэг ”—Луи ван Гаал

8. Лионел Месси. Аргентин – Иран. “F” хэсгийн тоглолт, 90+1’ минут
2014.06.21, Бело-Оризонти хот, Минейрао стадион
“Персүүд бохир тоглосон нь бидэнд нэн хүнд байсан боловч Месси маш тэвчээртэйгээр зорилгодоо хүрэх боломжийг хайсаар эцэст нь бас ч үгүй чамин гоол хийлээ. Түүнтэй байхад боломжгүй зүйл гэж үгүй” –Алехандро Сабелла, Аргентиний дасгалжуулагч

7. Жермейн Жонс. АНУ – Португал. “G” хэсгийн тоглолт, 64’ минут
2014.06.23, Манаус хот, Амазониа арена
“Хоёр хаалгач манаад ч хааж чадхааргүй гайхалтай цохилт байлаа”—Крейг Берли, ESPN
Хэсгийн тоглолт дуусч Португалтай оноо тэнцэн бөмбөг тоолоход түүний энэ гоол дахин хувь нэмрээ оруулснаар АНУ дараагийн шатанд шалгарч, Роналдо ба түүний нөхөд гэртээ харьсан юм

6. Лионел Месси. Аргентин – Нигери. “F” хэсгийн тоглолт, 45+1’ минут
2014.06.25, Порто-Алегре хот, Бейра-Рио стадион
“Мессигийн Нигерийн хаалганд чөлөөт цохилтоор хийсэн гоол бол гайхамшиг. Диего Марадонагаас хойш түүн шиг төгс хөлбөмбөгч ер нь л харсангүй дээ ”—Гари Линекер, BBC SPORT

5. Марио Гётце. Герман - Аргентин. Шигшээ тоглолт, 113’ минут
2014.07.13, Рио де Жанейро хот, Маракана стадион
“Би гоол хийчихээд ийм зүйл жинхэнээсээ болж байна гэдэгт ерөөсөө итгэж өгөхгүй байсан”—Марио Гётце. Түүний гоолын ачаар 11 метрийн цуврал цохилтгүйгээр аварга тодорч харгисууд энэ ДАШТ-д илт сайн байсныгаа батлав. Аргентин гоол хийх боломжуудаа салхинд хийсгээгүй бол ч

4. Давид Луис. Бразил - Колумби. 1/4 шигшээ тоглолт, 69’ минут
2014.07.04, Форталеза хот, Кастелао стадион
27.4 метрийн зайнаас эргүүлэгтэй цохиж хийсэн гоё гоол. Даанч Луис Германтай хийсэн дараагийн тоглолтонд юу ч хийж чадаагүй нь харамсалтай

3. Хамес Родригес. Колумби - Уругвай. 1/8 шигшээ тоглолт, 28’ минут
2014.06.28, Рио де Жанейро хот, Маракана стадион
“Маракана цэнгэлдэхэд гоол хийхийг үргэлж хүсдэг байсан мөрөөдөл минь өнөөдөр биеллээ ”
2014 оны ФИФА-н Ференц Пушкашийн нэрэмжит шагналд нэр дэвшээд буй гоол

2. Тим Кэхилл. Австрали - Нидерланд. “B” хэсгийн тоглолт, 21’ минут
2014.06.18, Порто-Алегре хот, Бейра-Рио стадион
1988 оны Европын аваргын шигшээ тоглолтонд Марко ван Бастены Ринат Дасаевын хаалганд хийсэн гоол олон хүний санаанд яг буусан нь гарцаагүй

1. Робин ван Перси. Нидерланд - Испани. “B” хэсгийн тоглолт, 44’ минут
2014.06.13, Сальвадор хот, Фонте-Нова стадион
За энэ гоол ч дэлхийн сая сая үзэгчдийг алмайруулсан доо. Мөн 2014 оны ФИФА-н Ференц Пушкашийн нэрэмжит шагналд нэр дэвшээд буй гоол гэж байгаа.

Робин ван Персигийн өвөө
Ач хүүгийхээ гоолыг телезизээр харсныхаа дараа



« Өмнөх сэдэв

7 сарын дотор урлагтай турсан Орос бүсгүйчүүд

Дараагийн сэдэв »

Шинэ бараа товар худалдаанд гарлаа




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Жинхэнэ ардчиллаг хүмүүжил......./видео/

Пролетариссимус эротикус 32

Томчуудын киноны Оскар шалгаруулах ёслол

Tesla цахилгаан машаан ба Ferrari алалцав /видео/

Монголын нөхцөлд тохирсон зөөврийн сууц



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд