Ангилал:

Архитектур, Мэдээлэл

Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

2015-03-24 11:36 23227 4
Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сонирхуулж байна. Мөн хэрэг болох хэдэн зөвлөлгөөг та бүхэнд хүргье.

1. ТӨЛӨВЛӨЛТ Ямарч төлөвлөж бодож хийсэн зүйл төлөвлөгөөгүй хйисэн зүйлээс илүү болоод эдийн засгийн хувьд хэмнэлттэй болдог. Ийм учир хамгийн түрүүнд өөрийн байшингийн гадна тохижолтийг ямар байх вэ гэдгийг байшингаа барихаас өмнө цаасан дээр буулгаж төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхдөө газраа нарийн хэмжиж хийснээр таны хийх зүйлийн тань хэмжээ гарч үүгээр үнэ өртөг нь багцаагаар гараад ирнэ. Хэдэн төгрөг зарцуулах гэдэг нь тодорхой гараад ирнэ. Болж өгвөл мэргэжлийн зураг төсөл хийдэг компанид хандаж өөрийн хүсэж буй зүйл санаагаа хэлээд зураг төсөл хийлгэвэл илүү тодорхой сайн болно. Зургийн дагуу байшингаа бариж дуусаад газар доогуурх инженерийн байгууламж шугам сүлжээгээ хийж дууссаны дараа гадна тохижолтын ажлаа эхлэх хэрэгтэй. Үүнд: цэвэр бохир усны шугам, цахилгааны шугам, худаг, ус зайлуулах хоолой г.м Дараа хийсэн юмаа эвдэх явдал үгүй болно.



2. ЗАМ ТАЛБАЙ Тохижолтын ажлыг хийхдээ зам талбайгаасаа эхэлнэ. Зам хийх газрын доогуур инженерийн шугам сүлжээ явж газрыг нь ухаад буцааж булсан газар байвал болж өгвөл буцааж ухааад хөрсийг нь 30 см тутамт нягтруулж булах хэрэгтэй. Зам явах газрын ургамлын үетэй хөрсийг авч оронд нь хайрга дэвсэж өгсөнөөр зам тань илүү бөх бат болно. Зам хийх материалын хувьд манайд харьцангуй олон сонголттой болсон. Үүнд: бетоноор цутгах, асфальт, бетон цутгамал хавтан, бетон шахмал хавтан, байгалийн чулуун зам мөн сүүлийн үед манайд бетоныг газар дээр нь хээ гаргаж хэвлэж чулуу шиг болгодог технолог орж ирээд байгаа. Эдгээр материал нь бүгд өөрийн давуу болон сул талуудтай байдаг. Жишээ нь: Чулуугаар зам хийхэд бат бөх маш удаан эдэлгээтэй боловч үнийн хувьд харьцангүй үнэтэй болно. Бетоноор зам талбай хийхэд хамгийн чухал анхаарах зүйл нь дулаан улиралд сайн чанарын буталж угаасан хайргаар цутгаж хийх юм. Та энд тэнд зардаг голын шавартай хайргаар бетон цутгавал зам тань 1-2 жилийн дараа хагарч бутраад ууршаад алга болно. Мөн эд тэнд зарж байгаа явган замын бетон хавтан мөн адил хямд угаагүй хайргаар хийсэн бол мөн л хагарч бутраад алга болно. Замыг эвддэг хамгийн гол зүйл бол ус байдаг. Тийм учир замаа хийхдээ ус зайлуулах талаар сайн бодож хийгээрэй.

3. ГЭРЭЛТҮҮЛЭГ Зам талбай хийсний дараа гэрэлтүүлэгээ суурилуулах хэрэгтэй. Гэрэлтүүлэгээ зам талбайгаа гэрэлтүүлэхээс гадна байшин болон бусад тохижолт хийгдсэн зүйлсээ гэрэлтүүлэх нь шөнийн цагт өдрөөс илүү эффект бий болж таны тав тух нэмэгдэнэ. Сүүлийн үеийн лед гэрэлтүүлгийг сонговол эдийн засгийн хувьд маш ашигтай, удаанч эдэлгээтэй.

4. НОГООН БАЙГУУЛАМЖ Дараагийн чухал ажил бол орчиноо зүлэгжүүлэх, мод тарих. Зүлэг тарихаас өмнө модоо суулгах хэрэгтэй. Модыг үржүүлгийн газраас аваарай. Гадуур нөхдүүд уулын модыг суга татаж авираад халуун наранд үндсийг нь хатаагаад зарж байгаа харагддаг ийм мод ургах магадлал бараг үгүй мөнгөний гарз болно. Модны үндсэнд байдаг нарийн хялгасан үндэсүүд нь хатахад мод хөрсөнөөс шим тэжээлээ авч чадахаа болиод үхнэ. Зарим газар субботник маягаар үржүүлгийн газраас баахан мод худалдаж аваад өдөржин наранд салхинд үндсийг нь ил хатааж байлгаж байгаад тарьж байгаа харагддаг ингэж үндсэн ил салхинд байсан мод цаг тутамд ургах чадварынхаа 20% алдана.
Байшин барилга барихад ихэвчлэн орчины зүлэг талхлагдаж алга болдог. Хэрвээ сайн хөрстөй бол арчлаад дээгүүр нь явахгүй арчилаад байвал буцаад амархан төлжинө. Үгүй бол зүлгээ дахин тарина. Зүлэг шинээр тарих бол газрын өө сэвийг сайтар янзалж тэгшлэх хэрэгтэй. Гольфийн талбай ямар байдаг билээ. Мөн хөрсөнд байгаа хуучин ургамалын үндэсийг авахад илүүдэхгүй. Дараа зүлэг тарисан газраас тань элдэв хогийн ургамал ургахаас сэргийлнэ. Зүлэг тарих хар шороог 10-20 см зузаан дэвсэнэ. Зүлэгний үр бас маш чухал хүйтэнд тэсвэртэй олон наст зүлгийн үр сонгоод зааврийн дагуу тариарай. Үр бас шинэ байх хэрэгтэй зүлэгний үр нь он дамжих тусам үрийн соёолх чадвар 30-40 буурдаг. Зүлэгээ зааврын дагуу тарисаны дараа хөрсөө нягтруулж өгвөл дараа хүн явахад хонхойж эвдрэхгүй.

5. АРХИТЕТУРЫН ЭЛЕМЕНТҮҮД Дээрх 4 зүйлсээс гадна гадна тохижолтын бас нэг чухал элемент нь архитетукрын жижиг байгууламжууд юм. Үүнд: Сүүдрэвч, сандал, цэцгийн мандал,хашаа хашлаг, бичил цөөрөм, усан оргилуур зэрэг зүйлсийг нь донжийг нь олоод гаднаа хийчихвэл таны ая тух нэмэгдэхээс гадна үзэмжинд маш их нөлөөлнө. Сүүдрэвч сандал зэргийг цэвэр модоор хийнэ. Содоо сонгохдоо хатаасан мод сонгоорой. Хатаасан модоор хийсэн зүйлс хэлбэрээ алдахгүй, мурийж тахийхгүй. Гадна нөхцөлд хийсэн модыг өнгөлөхдөө дотор зориулалтын лак биш гадна агаарын нөлөөлөлд тэсвэртэй мод уруугаа шингэж уусдаг лазураар өнгөлхөд өнгөө удаан хадгалах болно.
Эцэст нь нэгэнт хийсэн тохижолтоо сэтгэл гаргаж байнга арчилж тордсоноор гадна тохижолт үргэлж сайхнаараа байх болно. Үүнд мод ургамалаа байнга усалж бордох. Зүлэгээ мөн байнга тордож усалж тайралт хийснээр гадна тохижолт тань таныг байнга баясгах болно. Аливаа сэтгэлээ гаргаж хийсэн ажил үргэлж сайхан болдог шүү дээ.

Эдгээр зургууд бүгд IMAX LLC ландшафт дизайны компаний хийж гүйцэтгэсэн ажлууд юм байна. Та тэдэнтэй холбогдохыг хүсвэл
Утас:
80608002 88118060
facebook.com/imaxland
Хаяг нь: Баянгол дүүрэг Газар бизнес төв 314









« Өмнөх сэдэв

Орчин үеийн мотоциклууд

Дараагийн сэдэв »

10 секундийн дотор шөнө болжээ /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [203.91.117.4]: 2015-03-29 22:06
Сайн байна уу,
3    0
Зочин [103.212.117.106]: 2016-05-15 17:42
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
1    0
Зочин [103.229.121.228]: 2016-08-23 21:32
Goy gadna tohijilt hiideg kompani baina zurag tusultui ni hiideg gej sonsson amjilt husey lageriin hashaagaa goy bolgono
0    0
Зочин [202.9.43.45]: 1 сарын өмнө
Goe medeelel bna
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

4 сарын хээрийн сургалтууд 2

Спийрс хүүхэн олон түмнийг баярлуулав

Хабаровскийн Гималайн баавгайн бамбарууш

3000 жилийн тэртээх технологи

Украин ба Донецкийн дайн, 3 хоногийн өмнө /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд